Монголын хамгийн хамгийн...
Бид Монгол улсад ажиллаж , амьдарч Чингисийн үр сад дэлхийг эзлэж байлдан дагуулж байсан хүний үр сад гэж олон
улсад нэрлэгддгээрээ бахархах хэрэгтэй. Монгол улсынхаа нэрийг дэлхий
дахинд дуурсгаж , энэ улсад ихийг бүтээж хийж чадахгүй ч ядаж энэ
улсад амьдарч байгаа хүний хувьд улсынхаа тухай жоохон ч гэсэн
мэдлэгтэй болж , Монголоороо бахархаж явья гэсэндээ энэ мэдээг
орууллаа. Та бүхэн ч гэсэн үүнийг уншаад Монголынхоо талаар жоохон ч
гэсэн мэдлэгтэй болоод аваарай.
1. Монголын хамгийн баруун захын цэг
Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий мааньт уул , хойд өргөргийн 480 581 , Дорнод уртрагийн 870 441 -т оршино.
2. Монголын хамгийн зүүн захын цэг
Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 километр зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар , хойд өргөрөгийн 460 531 , дорнод уртрагийн 1190 561 -д оршино.
3. Монголын хамгийн хойд захын цэг
Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяаны нурууны Монгол Шарын даваа , хойд өргөрөгийн 520 091 , дорнод уртрагийн 980 571 -д оршино.
4. Монголын хамгийн өмнөд захын цэг
Монголын хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны бор толгойн хойд өргөрөгийн 410 351 , дорнод уртрагийн 1050 001 -д оршино.
2. Монголын хамгийн өндөр ба хамгийн нам цэг
Монголын хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Таван богд уулын “Найрамдал” оргил далайн түвшнээс дээш 4374,0 километр мөн Мөнххайрхан уулын “Сүхбаатар” оргил далайн түвшнээс дээш 4204,0 километр юм. Монголын хамгийн нам цэг нь Дорнод Монголын тал дахь Хөх нурууны түвшин 560 метр юм.
3. Монголын хамгийн захын цэгүүдийн хоорондох зай
Монголын хамгийн баруун захын цэг Мааньт уулаас , хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2392,0 километр. Монголын хамгийн хойд захын цэг Монгол шарын даваанаас , хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой хүртэл 1259,0 километр юм.
4. Монголын хамгийн урт ба богино нэртэй газар
Монголын хамгийн урт нэртэй газар бол Хөвсгөл нуурын зүүн талд орших “Саравчлага хөгшин үүрийн сарьдаг” хэмээх уул юм. Хөвсгөл нуураас ганцхан гол эх аван урсдаг. Тэр нь Эгийн гол юм. Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн гол 475 километр урт бөгөөд голын усжих талбай нь 40454 ам километр болно. Эг гол манай хамгийн богино нэртэй газар юм.
5. Монголын хамгийн урт гол
Манай орны хамгийн урт гол бол Орхон гол юм. Орхон гол нь Хангайн Суварга Хайрхнаас эх авч 1124 километр
алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Орхон гол нь Сэлэнгэ , Сэлэнгэ
нь Байгал нууранд цутгаж , Байгал нуураас , Ангар мөрнөөр дамжиж Хойд
мөсөн далайд хүрдэг. Туул , Хараа , Ерөө , Тамир зэрэг голууд цутгадаг.
Орхон голын усжих талбай нь 132835 километр юм. Хэрлэн гол уртаараа
Орхон голын дараа ордог.
6. Монголын хамгийн хүчтэй салхи
1975 оны 7-р сарын 13 нд Ховд аймгийн Алтай сум зэрэг олон газар хүчтэй нөөлөг салхи болсны дотор Агт уулын ард гарсан салхи 7-10 метр өргөн , 1200 метр урт зурвас газрын модыг үндсээр нь булгалж , ёзоороор нь хугалж сүйтгэжээ. Мөн Ховдын Алтайд гарсан салхинд 115 айлын гэрээс 97 нь унаж байсан баримт бий.
7. Монголын хамгийн хүчтэй газар хөдлөлт
1905 оны 7-р сард Хангайн нурууны баруун хойд салбар болох Ханхөхий , Булнай Уулсын араар 11-12 баллын
хүчтэй газар болжээ. Энэ нь хүч , голомтын цар хэмжээгээр Монголд
төдийгүй дэлхийд томоохонд орох бөгөөд уг газар хөдлөлтөөр үүссэн ан цав
нь 350 километр урт байжээ. Энэхүү газар хөдлөлтийн тухайд хүмүүс: “Ханхөхий
ар Өвгөн овоо гэдэг газар Тэгшдүүрэнгийн арван хэдтэй хүүхэд хариулж
явсан хонин сүрэг , дагуулж явсан нохойн хамт тэр их аймшигт хагархайд
амь үрэгдсэн” , “Бүжил гэдэг айлын 7 атан тэмээ идэшилж явсан уултайгаа цөмрөн газарт дарагдсан” гэж
мэдээллэсэн байдаг. Монголчууд тархай бутархай амьдардаг тул энэ аюулд
төдийлөн олон хүний амь осолдолгүй өнгөрчээ. Доорх зураг 7,2 баллын хүчтэй газар хөдлөлтөнд үүссэн гамшиг. Тэгэхээр 11-12 баллын газар хөдлөлтөнд юу болох нь ойлгомжтой биз.
8. Монголын хамгийн сонин мөндөр
1936 оны намар Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын нутаг Боомтын амнаас Сухайтын шил хүртэл 5-6 километр урт , 400-500 метр орчим өргөн зурвас газар “Задын чулуу” хэлбэрийн Улаан мөсөн мөндөр оржээ. Мөн 1960 оны 7-р сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Баянбулагт Том хомоолын чинээ мөндөр оржээ. 1965 оны 7-р сарын
дундуур Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар гэнэт хөө шиг хар үүл
гарч , газар тэнгэр ялгагдахгүй болж 30 гаруй километрийн тэртээгээс их
дуу гарч удалгүй Тэмээний хоргол шиг мөндөр оржээ. 1973 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Шаргал нуурт Самрын боргоцой шиг арзгар гадаргуутай мөндөр , 1917 оны 8-р сарын 13 нд Дорнодговь аймгийн Өргөн сумын нутаг Алаг хэмээх газар Тэмээний хоргол шиг мөндөр оржээ. Уг мөндөрт галт тэрэгний зам эвдэрч их үер болсны улмаас тэмээ усанд живж байжээ.
9. Монголын хамгийн өндөр мод
Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Энэ нь үнэхээр ойн чимэг гоо үзэсгэлэн болсон шилмүүст мод бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө , Бугантын хөвч тайгад элбэг ургадаг. Жодоо модот
ойн агаар элдэв нянгүй болтол цэвэршсэн байдаг тул гадаад орнуудад
тийм ойтой газар амралт сувилалын газрууд байгуулдаг ажээ. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь Жодоо нь өндрөөрөө 24-26 метр , цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38 метр өндөр , 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг. Жодоо нь 300 орчим жилийн настай бөгөөд 40-50 наснаас эхлэн 200 нас хүрсэн хойноо ч үрээ өгсөөр байдаг. Монгол оронд 1.9 мянган га талбайд Жодоо мод ургадаг. Дэлхийн хамгийн өндөр мод бол Британийн Колумбад (баруун Канад) ургадаг дугласын Жодоо юм. 1902 оны хэмжилтээр 126,5 метр өндөр байжээ.
10. Монголын хамгийн том солир
Манай оронд унасан хамгийн том солир бол Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд унасан 20 тонн жинтэй “Чингисийн мөнгөн дөш” гэх нэртэй солир юм. Мөн “Аж Богд 11″ хэмээн нэрлэгдсэн солир 582,2 кг жинтэй ажээ.
11. Монголын хамгийн том болор
Манай орноос олдсон хамгийн том болор бол Горхийн утаат болор юм. Уг болор 240 см урт , 7,5 тонн жинтэй , хажуу талын талстууд нь 100-300 см өргөн , эргэн тойрон 18 талтай , тал бүр нь тэгш тунгалаг , өндөр нь 1,75 метр юм.
12. Монголын хамгийн өндөр хүрхрээ
Манай орны хамгийн өндөр хүрхрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм. Хамгийн их уст хүрхрээ бол Өвөрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. Энэхүү хүрхрээ нь 22 метрийн
өндрөөс буудаг. Харамсалтай нь хүмүүс байгалтайгаа элдэв янзаар гаж
буруу харьцсанаас болж энэ сайхан хүрхрээний ус татарч ширгэх аюулд
өртөөд байна.
13. Монголын хамгийн халуун ба хамгийн хүйтний хэм
Манай орны хамгийн халууны өндөр хэм 1944 онд Сайншанд хотод +40.80C , 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй суманд +40.0C тус тус тэмдэглэжээ. Харин манай орны хамгийн хүйтэн хэм нь 1969 оны 1-р сарын 27 нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52.90C болжээ.