Хэдний өдөр гэдэг чухал биш... Цаг хугацаа таныг хүлээхгүй.
"ТАНД ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГДӨГГҮЙ ӨРСӨЛДӨГЧ бол ЦАГ ХУГАЦАА" 
Ирмүүн

 

       Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе! Манай сайт Фэйсбүүкээр дамжуулан охид бүсгүйчүүдийнхээ дунд "FaceMODEL"  фото модель зургийн тэмцээн зарлаж байна. Өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлэх чадвартай байх нь таны амжилтын үндэс тул та бүхнийг урьж байна.
Тэмцээнд бүртгүүлэх
Нас, Төрсөн он сар өдөр, Биеийн жин, өндөр Хаана ямар сургууль төгссөн Сонсох дуртай хөгжим, мөн кино Хобби, Ирээдүйн мөрөөдөл Холбоо барих утас
Тэмцээнд оролцох хүний тоо хязгаартай. Шагналын эзэн ЦОР ГАНЦ байх тул та амжиж бүртгүүлээрэй!

irmuun_tenger@yahoo.com

2030 ОН ГЭХЭД САУДЫН АРАБ НЕФТЬГҮЙ БОЛЖ ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ


"2030 он гэхэд Саудын арабт экспортод гаргах нефть гэж үгүй болсноор ойрын жилүүдэд нефтийн үнэ ханш үлэмжхэн өсч болзошгүй гэсэн айдас байна" хэмээн "Citigroup"-ын илтгэлд өгүүлжээ. Саудын вант улс нь манай дэлхийн нефть үйлдвэрлэгч хамгийн том улс бөгөөд дэлхийн асар том зах зээлд өдөр тутам нийлүүлэгдэж буй нефтийн 13 хувийг дангаараа бүрдүүлдэг хэдий ч өсөн нэмэгдэж буй өөрийнхөө цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг хангахын тулд олзворлож байгаа нефтийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага тулгарч мэдэх юм.

Тус улсын экспортын хэмжээ байнга буурсаар, "хэрвээ юу ч өөрчлөгдөхгүй байх аваас 2030 он гэхэд Саудын арабт экспортонд гаргах нефть үлдэхгүй" хэмээн "Citi"-гийн Хейди Реман үзэж байна.


Саудын араб нь олзворлож буй нефтийнхээ 25 орчим хувийг хэрэглэдэг бөгөөд цахилгаан эрчим хүчээ дахин үйлдвэрлэхэд шаардагдах түлшнийх нь 50 хувийг нь мөн л нефть бүрдүүлдэг аж. Жил бүр  8 хувиар өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлт дээд түвшиндээ хүрч байгаа энэ цаг үед тус улс нарны болон цөмийн энергийг ашиглан эрчим хүчний хүчин чадавхиа 2030 он гэхэд хоёр дахин ихэсгэхийг зорьж буй аж.


Гэвч санхүүжилт дутагдах бэрхшээл, цөл газарт реакторыг хөргөхтэй холбогдон үүсэх аюулгүйн асуудал, хөрөнгө мөнгийг хэтрүүлэн зарцуулах зэргийг харгалзан үзэх аваас арабчуудын энэхүү төлөвлөгөөнд хатагтай Хейди Реман ихээхэн эргэлзэж байгаа аж. Хэрвээ цахилгаан эрчим хүчний эрэлт өсөн нэмэгдсээр, тэгээд ч түүний түлш нь энэ хэвээрээ үлдэх аваас "бидний дүгнэлтээр 2030 он гэхэд Саудын араб нь цэвэр нефть импортлогч орон болон хувирна" хэмээн Реман үзэж байна.
Гэхдээ нефтиэс олох орлого нь улсынхаа нийт орлогын 80 хувийг эзэлдэгийг тооцох үзэх аваас Саудын араб улс нь "энэ бэрхшээлт асуудлыг бүрэн ойлгон мэдэж байгаа бөгөөд шийдвэрлэх шаардлагатайг нь ч мэдэх буй за". Британийн аж үйлдвэрийн зорилтот бүлгийн зохион байгуулагч Жереми Леггетт дээрх илтгэл нь "асар их" нөлөө үзүүлж, нефть үйлдвэрлэлийн гүнзгий уналт нь "дэлхий дахины эдийн засагт асар их стресс" учруулж болзошгүй хэмээн өгүүлж байна.


ЯРЬДАГ БЭЭЛИЙ

Buetooth-тэй бээлий үйлдвэрлэсэн гэвэл та итгэх үү. Юм хөгжинөө гэж хурдан юм аа. Бээлийгээ өмссөн үедээ шууд утсаар ярина. 

Өвлийн хүйтэнд гар даарсан үедээ бээлийгээрээ шууд ярих ч амар шүү. Энэхүү ярьдаг бээлий нь бүх утсанд таарах бөгөөд USB цэнэглэгчтй. 12 метрийн хүрээнд утастайгаа холбоотой байна. нэг цэнэглэлтээр тасралтгүй 20 цагийн яриа хийдэг.










БОГИНОССООР БУЙ ХҮҮХЭД НАС

Эргэх дөрвөн улирал ээлжлэхэд нэгэн цагт өдөр уртасч шөнө богиносч байхад дараагийн улиралд эсрэгээрээ шөнө уртассаж өдөр богиносч байдаг. Яг үүнтэй адил бид бүхэн “нийгэмших”-ийн хэрээр хүүхэд нас гэх зүйл богиносох боллоо. Өмнө нь “Энэ америк хүүхдүүд чинь ээж аавтайгаа ямар замбараагүй, илэн далангуй ярьдаг юм бэ” гэж үзсэн киногоо шүүмжилж суудаг байсныг өнөөдөр өөрсдийнх хүүхдүүд бодитойгоор үйлдэх болов. Нэгдүгээр ангийн жаалууд нэгэндээ “Танай аав чинь аксенттай” гэж шоолох, бренд хэрэглэдэггүй гэж даапаалах, ганц өрөө байранд яаж амьдардаг байна аа гэж нэгнийгээ муучлах, хувийнхаа жолоочоо загнан даналзах гээд хэзээний насанд хүрэгчдийн авирыг сурчихжээ. “Би мөнгийг чинь төлсөн. Тэгэхээр та биш, би таныг загнах эрхтэй” гэж багшийгаа зандрах үг бага ангийн сурагчийн амнаас гарахад хэн ч гайхахааргүй болов. Өмнө нь арван настай охид дээс эргүүлж байсан бол өнөөдөр тэр тоглоомоо “банди нар”-аар сольжээ. Аав ээжүүдийнхээ нь ахлах ангид мэддэг болсон зүйлийг дунд ангидаа, ах эгч нарынхаа дунд ангидаа мэддэг болсон зүйлийг бага ангидаа мэддэг болж.   

Хүүхдийн дуу “явах”-аа байж хайр дурлал, янаг амрагийн дуу цэцэрлэгийн насныханд хит болжээ. Бага ангийнханд хараалыг үгсийг хэрэглэх нь энгийн зүйл болж, дунд ангийхны хувьд архигүй нийллэг гэдэг байж боломгүй зүйл болж. Харин ахлах ангийнхан арай өөр зүйлээр өөрсдийгөө үнэлцгээх ба “чихдэх” “үзэх” гэх үгсийг ид хав болгон ярьцгаана. Үнэндээ энэ шатлал улам доошилсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь хэдийнэ болсон.

Гэвч энэ бүхнийг буруу гэж дүгнэвэл эцэх эхчүүд нь гол буруутан. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ зөв гольдрол руу нь эргүүлье гэвэл бас гол гаргалгааг хийж чадах хүмүүс нь эцэг эхчүүд та бид л байх болно.

Хүүхдийнхээ тархинд нь л юм хийх гэж улайрахаас биш зүрх сэтгэлд нь зориулсан хөрөнгө оруулалт хийдэг нь ховордсон уу. Гаднаасаа ямар хувцастай харагдах нь чухлыг анхаарахаас биш дотроос нь харагддаг сайхан зүйлийг олж харахыг хичээдэг нь цөөдсөн юм уу.  Үлгэр ярьж өгөх нь битгий хэл, хүүхэдтэй ярилцдаг эцэг эхчүүдийн  орон зайг нь телевизийн шоу, солонгос сериал, хэлбэр төдий дуу, клипүүд нөхөх болсоор удсан гэв үү. Аав аа, ээж ээ л гэж дуудаж байгаа болохоос биш аль хэдийнэ томчуул болчихсон юм биш биз. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн яах ёстой вэ, зүрхээ нэг чагнаад, хүүхдээ сайн анхааралтай ажиглаж, тэдэнтэйгээ ярилцаж, ойлгол­цохыг хичээвэл яах бол...

МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАНД ОРОХОД ОЙРТЛОО
“Глобал пост” сайтад монголчууд хамгийн анхны салхин цахилгаан станц барьж байгаа тухай нийтлэл гарчээ.

Тэнд өгүүлэхдээ “Нийслэл Улаанбаатараас хойш Салхитад ажилчид кабел утас, төмөр багануудыг холбож байна. Уртаараа хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц аварга сэнснүүд бол уул уурхайн баялаг ихтэй Монголын анхны салхин цахилгаан станц юм” гэжээ.

Тус сайтад бичсэнээр оператор компани ирэх сард 31 салхин сэнс ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Шинэ станц  арваннэгдүгээр сард ашиглалтад орох бөгөөд 50 мВт цахилгаан гаргах хүчин чадалтай.

Төслийг хэрэгжүүлэгч Америкийн “Clean Energy” компанийн төлөөлөгч Нил Детерт “Монголын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж энэ улсад эрчим хүч ихээхэн шаардлагатай” гэжээ.

WSJ-д бичсэнээр монголчууд салхин цахилгаан станц олноор байгуулснаар хөдөө орон нутаг, алслагдсан нутгийг хямд эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Энэ нь тус улсын байгаль орчинд зохисгүй нөлөө үзүүлэхгүй бөгөөд цэвэр эрчим хүчийг ашиглаж бүс нутагт экспортлох ч боломжтой аж.
БУЛГАНЧУУД Н.ТҮВШИНБАЯРЫГ ''МЯНГАТ МАЛЧИН'' БОЛГОНО

Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр буюу энэ баасан гаригт Булган аймагт олимпийн хос медальтан Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болно. Энэ наадмыг угтаж Булган аймгийн нутгийн зөвлөл, иргэний төлөөллийн байгууллагууд хамтран Олимпийн хос медальтандаа сонирхолтой  “бэлэг барих”-аар болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Н.Түвшинбаярын” тодотголтой наадамд Нутгийн зөвлөл хувиар гарган, Булган аймгийн сум бүрээс 70 орчим хонь “цуглуулах” ажил зохион байгуулж байгаа гэнэ. Түүнчлэн, Булган аймгийн Төрийн албан хаагчдын  нэг өдрийн цалинг нь цуглуулж, олимпийн аваргадаа бэлэг барихаар болжээ.

Түүнчлэн “Сайхан  морьтон”, “Сайхан монгол” дээлтэн шалгаруулж, наадамчдын дунд “Дэмбээ наадам”, “Сайхан айрагтай айл, хотол”, “Хэн их айраг уух вэ?” зэрэг тэмцээн, уралдаан зохиох ажээ.

Ямартаа ч, Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Бээжин, Лондонгийн олимпуудад тэвчээр, хүч заасныхаа хариуд “мянгат малчин” цолтой болох юм байна.

ОБАММА ПИЦЦА БӨӨНДӨЖ АВАВ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2012 эхэлсэнтэй холбогдуулан  өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Барак Обама Флорида мужид сонгуулийн кампанит ажлаа хийж иргэдтэй уулзжээ.

Энэ үеэр тэр 2008 онд өөрт нь санал өгч байсан Скотт Ван Дьюцер гэгч пиццаны газрын эзэнтэй уулзаж 20 ширхэг пицца аваад бэлнээр мөнгөө төлсөн байна.

Скотт Ван Дьюцер хэлэхдээ "Би дөрвөн жилийн өмнө Барак Обамад саналаа өгч байсан, энэ удаа ч мөн адил саналаа өгнө. Түүнтэй ярилцсан 20 минут гайхалтай байлаа. Тэр миний пиццаны газраар орж ирсэн нь бүүр сайхан байлаа" гэж хэлжээ.

LOGI TECH ТОГЛООМЧДОД ЗОРИУЛАГДСАН ''ХУЛГАНА'' БҮТЭЭВ

Razer компани тоглоомонд зориулсан Naga хулганыг 2010 оноос эхлэн сайжруулсаар ирсэн билээ. Тэд тоглоомчдод World of warcraft, Starwars гэх мэт онлайнаар тоглодог тоглоомуудыг нэгдсэн удирдлагатайгаар тоглох боломжийг олгохыг зорьдог билээ. Харин LogiTech G600 MMO нэртэй тоглоомчдод зориулсан нэгэн супер хулганыг зохион бүтээжээ.

G600 нь зүүн талдаа программчлагдсан 12 товчтой бөгөөд хулганы оройн хэсэгт  G Shift хэмээх товчийг нэмж өгсөн байна.

Энэ хулгана нь 24 янзын удирдлага өгөх боломжийг олгох аж. G600 нь 1 мильсекундэд хариу үйлдэл хийх чадвартай ба лазер хүлээн авагчийн sensitivity нь хамгийн ихдээ 8600DPI  юм байна.

Хулганы доод талд нь силикон гадаргуу нэмж гөлгөр гадаргуутай болгосон ба хүсвэл арын гэрэлийн өнгийг солих боломжтой. Naga  ба G600 хоёулаа 79.99 ам долларын үнэтэй аж.

50a2565796751502bigСОЛОНГОС ЭМЧ НАР МОНГОЛЫН ХАЛЗАН ХҮМҮҮСТ ҮС СУУЛГАНА
 Нүүр, ам судлалын “NEI” эмнэлэгт үс суулгах хагалгаануудыг Солонгосын эмч, сувилагч нар хийж байгаа ажээ.
Голдуу 40-өөс дээш насны эрчүүд халзарснаа засуулахын тулд үс суулгуулдаг бол охид, бүсгүйчүүд хөмсөг, сормуус хийлгэдэг юм байна. Ингэхдээ өөрийнх нь төрөлх үсийг суулгадаг болохоор хүндрэл гарахгүйгээс гадна, үр дүнтэй болдог гэнэ.
Халцарсан газарт үс суулгахад 2500, хөмсөг, сормуус 1100 ам.долларын үнэтэй аж. Ийм мэс засал хийлгэх сонирхолтой хүмүүс мэдээллээ эхлээд Солонгосын талд илгээх бөгөөд тэд хэрхэхээ шийдээд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө авчран Монголд хийж өгдөг гэнэ.

ӨМНӨД СОЛОНГОСТ ДЭЛХИЙН АНХНЫ 4 D ПАРК БАЙГУУЛАГДЖЭЭ
Өмнө нь зөвхөн "Minority Report", "Avatar" мэтийн кинонуудад л дүрслэн үзүүлж байсан хийсвэр ертөнцийн технологи бодит байдал боллоо. Өмнөд Солонгосын Коян хотод дэлхийн анхны 4D сэдэвчилсэн парк нээлтээ хийж виртуал бодит байдлын концептийг шинэ түвшинд гаргаж байна. Медиа энтертеймэнт чиглэлийн D'strict компанийн байгуулсан ‘Live Park 4D World Tour’ парк идэвхгүй хэлбэрийн уламжлалт паркийн үе өнгөрснийг илтгэж байна.

Паркад зочилогсод видео, аудио, 3D харилцан үйлчлэлийг нэгтгэсэн 4D технологийн ертөнцөд өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэж ер бусын адал явдлуудын гол баатар болон хувирах боломжтой юм. Мөн тоглоомын харилцан үйлчлэлийн элементүүд өөрийн түүхийг бий болгож түүнд өөрийн биеэр оролцох боломжийг олгож байна. 10000 метр квадрат талбай бүхий шинэ паркийг байгуулахад 2 жилийн хугацаа зарцуулж нийт 13 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн 3000 үйлчлүүлэгчийг нэгэн зэрэг хүлээн авч хоногт 10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Тус паркаар үйлчлүүлэгчид тэдний биеийн хөдөлгөөн, нүүр царай, дуу хоолойг таних кинект мэдрэгч болон радио давтамж бүхий бугуйвчийн тусламжтайгаар өөрсдийн аватар дүрслэлийн хамт сэдэвчилсэн 7 үе шат бүхий 65 атракционоор тоглох боломжтой юм. Зарим онцлог атракционуудаас танилцуулбал;

Ender Mirror - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэнэ.
Live360 - Дэлхийн хамгийн том 360 хэмийн стерео театрын турсламжтайгаар олон янзын төгсөл бүхий адал явдалд өөрийн аватар дүрслэлийн хамтаар оролцоно.
Live Square - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийн хамтаар 150 м-ийн өргөн проекцийн талбайд төрөл бүрийн тоглоомуудаар тоглоно.
Live Holo - чамин голограф дэлгэцээр солонгосын болон гадаадын алдартай жүжигчдийн хийсвэр дүрслэлийг үүсгэнэ.
Syno Star Performance - Үйлчлүүлэгчийг тэдгээрийн аватар болон голограм дүрслэлийн хамт хийсвэр ертөнцөд оруулна.
Mega Live Event - Парк бүхий л үзүүлбэрийн хамтаар шөнийн энтертеймэнт хэлбэрт шилжинэ.


ХУМСАН ДЭЭР НААДАГ ЦАГ БҮТЭЭЖЭЭ

Бид маш олон янзын хэлбэр дүрс, хэв маягтай бугуйн цагийг харж байсан ч тэдний аль нь ч дээр хэлсэн шиг гайхалтай байгаагүй. Хумсан цаг таны хуруун дээр байрлана. Та магадгүй хэзээ ч цагийг хумсан дээрээсээ харна гэж төсөөлж байгаагүй байх. Харин энэ гайхалтай санааг Timex-ынхан бүтээжээ. Энэхүү цаг нь хумсан дээр жигдхэн гэрэлтдэг ба тухайн хэрэглэгч хүссэн өнгө загвараараа харагдах байдлыг өөрчилж болох юм байна. Хүний биед ямар нэгэн нөлөө, хүндрэл учруулахгүй бөгөөд эрхий хурууныхаа хумсны үзүүр дээр дарах төдийд асна. Цагны доод буюу наалтан хэсэг нь нэг удаагийнхаар хийгдсэн учир цагийг нэг удаа л хэрэглэх боломжтой гэнэ. Орчин үеийн стандартын шаардлагад маш ихээр нийцээд байгаа энэхүү цагийг бага зэрэг этгээд хэв загвартай гэж тодорхойлох хүмүүс цөөнгүй байгаа. Мөн минималист чиглэлийг тун аятайхнаар гаргаж өгсөн боловч хумсан дээр тийм ч удаан хугацаагаар наалддаггүй юм байна.
                                                         БҮСГҮЙ ТА ЯМАР ӨНГИЙН ДОТУУР ХУВЦАС ӨМСДӨГ ВЭ?
                                                                             
Хүүхнүүдийн өмссөн дотуур хувцас сексийн бас нэгэн өвөрмөц хэл болсоор иржээ. Энэ талаар Италийн сэтгэл зүйчид удтал судалгаа явуулсны эцэст доорх сонжоог боловсруулжээ.

Хар өнгө: Хар өнгийн хөхний даруулга, дотоожинд дуртай хүүхнүүд эрчүүдийн элдэв секс туршилтанд нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог аж. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг гэнэ.

Хөх өнгө: Хөх өнгийн дотуур хувцас өмсөх дуртай хүүхнүүд хавьтагч эрийнхээ идэвх, бэлгийн чадавхид ихэд найдаж буйг илтгэж байгаа хэрэг аж. Ийм дотуур хувцас өмсдөг хүүхнүүд секст илэн далангүй байж чаддаггүй зориг муутай байдаг гэнэ.

Цагаан өнгө: Цагаан бол хамгийн түгээмэл тархсан ямар нэг онцлох шинж тэмдэггүй өнгө юм. Ихэвчлэн онгон охид болон сексийн амтанд хэт ороогүй хүүхнүүд цагаан өнгийн дотуур хувцсанд дурладаг гэнэ. Мөн цагаан өнгийн дотуур хувцас нь ихэмсэг ааш арашингийн илрэл ч болдог гэнэ.

Улаан өнгө: Улаан өнгө нь маш хүчтэй сэрэл хөдөлгөгч юм. Улаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд галзуурсан мэт дурлаж, маш тачаангуйгаар удаан хугацаагаар хамтдаа сексийн жаргал эдлэхийг хүсэмжилдэг гэнэ.

Ногоон өнгө: Ногоон өнгө нь сексийн хувьд маш уйтгартай өнгө аж. Гол төлөв ганц бие ганихарсан хүүхнүүд ийм өнгийн дотуур хувцас өмсдөг гэнэ. Ногоон өнгө нь ердөө ганц нэг удаа хавьтах сонирхлыг илэрхийлдэг байна.

Хүрэн өнгө: Хүрэн өнгө нь ихээхэн бараан өнгө юм. Хүрэн өнгийн дотоож өмссөн хүүхнүүд секст тийм ч дуртай биш гэнэ. Магадгүй секс түүнд сэтгэхүйн дарамт болж байж ч болох. Ийм өнгийн дотуур хувцас ховор байдаг. Хэрэв хүрэн өнгийн дотоож зориуд сонгож авсан бол тэр бүсгүй хайр энхрийллийг хүсэж буйн шинж ажээ. Тэд ойртож хавьтахаас илүү янаглан, илж таалуулах дуртай юм байна.

Шар өнгө: Шар өнгө нь сексийн хүчтэй харьцааг илэрхийлдэг. Шар өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд өөрсдийгөө хуурсан эрчүүдэд маш дургүй аж. Тэд хайртай эрийнхээ зүрхийг зөвхөн өөрөө л бүрэн эзэмдэхийг хүсдэг гэнэ.

Ягаан өнгө: Ягаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд нь сексийн мэдрэмж сайтай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, сэрэл нь хурдан хөдөлдөг боловч ёс суртахууны хэм хэмжээнд баригдамтгай нэгэн байдаг ажээ.

                                                 НАЙЗ БҮСГҮЙТЭЙГЭЭ ХАМТ ЖИРЭМСЭЛЖЭЭ

                                                                      

Бид саяхныг хүртэл жирэмсэн эрийг зөвхөн Арнольд Шварценеггер, Дэнни де Вито нарын тоглосон киноноос л харж байсан билээ. Гэтэл нэгэн залуу яг л жирэмсэн эмэгтэйтэй тулгардаг асуудлуудыг биеэрээ мэдэрч эхэллээ хэмээн британийн хэвлэлд бичжээ.

Манчестер хотын оршин суугч 25 настай Майк Дауделл өдөр бүр өөрийн найз жирэмсэн бүсгүй Аманда Беннеттийн мэдэрч буй таагүй  мэдрэмжүүдийг яг адил мэдэрдэг болсон аж.

Өглөөгүүр Майкийн дотор муухайран огиулж, хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсэн, байнгын хэвийн бус байдалтай байгаа гэнэ. Эхлээд найз бүсгүй нь түүнийг тоглож алиалж байна хэмээн бодож байсан боловч илт нүүрэн дээр нь зовиурлан шаналж, жин нэмж өөрчлөгдөөд байгаа тул юун инээдтэй манатай юм болжээ.

Майкийн “жирэмслэлт” түүний ажиллаж амьдрахад нь саад болж, тэрээр толгойгоо ч өндийлгөх тэнхээгүй бүтэн өдрөөр орондоо хэвтэх болсон байна. Энэхүү зовлонтой хордлого өгөөд хоёр долоо хоносны дараа тэрээр эмчид ханджээ. Эмч түүнийг анагаахын хэллэгээр Кувадын синдром хэмээн нэрлэгддэг “хуурамч жирэмслэлтийн” хүнд хэлбэрээр өвчилснийг оношилсон аж.

Энэ нь маш ховор тохиолддог өвчин бөгөөд төдийлөн сайн судлагдаж чадаагүй юм байна. Зарим эрдэмтэд түүнийг ирээдүйн эцгийн гормоны өөрчлөлттэй холбоотойгоор үүсдэг хэмээн үздэг аж.

Майкийн хувьд дотор муухайрч бөөлжихөөс илүүтэй хамгийн онцгүй зүйл нь жин нэмж том размерийн хувцас өмсөх шаардлагатай болсон явдал гэжээ.

Тэрээр өмнө нь байнга спортзааланд хичээллэж, өөрийн жавхаалаг бие бялдраар бахархдаг байсан аж. Гэтэл одоо тэдний “хамтын жирэмслэлтийн” 33 дахь долоо хоногтойд бие нь харахад тааламжтай бус байдлаар жин нэмсээр байгаа юм байна. Майкийн энэ тааламжгүй зовлон түүнийг аав болсны дараа арилах аж.

СОЛОНГОСТ ИРГЭДИЙГ ГУДАМЖИНД БАЙЦААН ШАЛГАХ АЖЛЫГ СЭРГЭЭВ

Ажил үүргээ гүйцэтгэж буй Солонгосын  цагдаагийн ажилтан гудамжинд яваа гэмт хэрэгт сэжиглэгдэгч л биш бол иргэдийн бичиг баримтыг шалгах эрхтэй ч тэдний юу хийж яваа, хаанаас хаа хүрэх гэж байгаа зэргийг асууж биед нь нэгжлэг хийх эрхгүй болсоор 2 жил болж буй.

Энэ нь хувь хүний эрхэнд дэндүү бүдүүлгээр хандаж тэдний эрх чөлөөтэй алхах, амьдрах , амрах   эрхийг хааж байна гэсэн олон нийтийн байгууллагын олон удаагийн эсэргүүцэл, жагсаал цуглаанаас үүдэлтэй.

 Гэвч сүүлийн үед гарч буй томоохон хэмжээний хүчингийн  болон асуух хэрэггүй нэрээр дурын хүний амь насыг хөнөөж  буй  хүн амины хэргүүд нь дээрх хуулийг цуцлахыг шаардаж байгаа ажээ. Тиймээс Солонгосын Засгийн газар 2 жилийн өмнө цуцалж байсан дээрх хуулиа дахин мөрдөх шийдвэрийг өнөөдөр гаргажээ. Ингэснээр  гэмт хэрэг гарсан гудамжинд цагдаагийн шалгалт гарч, иргэдийн биед нэгжлэг хийхээс гадна цагдаагийн түгшүүрийн дуут дохиог шөнийн цагаар ч хамаагүй  дуугаргах боломжтой болжээ. Мөн шалгагдаж буй иргэнийг  цагдаагийн газар авчран 6 цагийн турш түр саатуулан  шалгаж болох хуулийг ч энэ удаа дахиж сэргээсэн байна.

Аравдугаар сарын 1-нээс архины доод үнэ 10,000 болно10-Р САРЫН 1-НЭЭС АРХИНЫ ДООД ҮНЭ 10000 БОЛНО
Архины онцгой албан татварын хууль хэмжээг нэмэгдүүлсэнээр нэг шил архины доод үнэ 10 мянган төгрөг болон нэмэгдэнэ. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэж, архины хэрэглээ ч хязгаарлагдана гэж шийдвэр гаргагчид үзэж байна. Хуулийн төсөлд дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл болон 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай болгож, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг 2 дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Онцгой албан татварын хувь хэмжээг ингэж нэмснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Манай улсад архины тусгай зөвшөөрөлтэй 91 аж ахуй нэгж байдаг бөгөөд онцгой албан татварын орлогын дийлэнх буюу 90 гаруй хувийг эдгээр байгууллагууд бүрдүүлдэг юм байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн хийгээд иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй 2012 оны аравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснээр 2012 оны төсвийн орлого 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг Сангийн сайд хэлж байна.

АЙМШИГТАЙ ЗУРХАЙ


Үнэн үг уран гоё байдаггүй. Магтах юм бол итгээд муулах юм бол итгэдэггүй мангар зангаа хая!!!
 
Хонь
Дэндүү түрэмгий, дээрэнгүй нь дэндсэн бүдүүлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хүнээ ямар ч эргэлзээгүй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансрын нисгэгч, эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй бол нүд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу уедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.
 
Үхэр
Нарийн, яншаа, доль засах дуртай, алтан хошуу хүргэхээс сийхгүй. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг хийж явдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ түүний бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай ч хүнд мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн оймсыг тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг байв ч үнэн хэрэг дээрээ хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр булээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.
 
Ихэр
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн xүүxэд. Насанд хүрч, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо празитлах дуртай. Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй бясалгаж суух дуртай болдог. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.
 
Мэлхий
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү туруулж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хүн рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.
 
Арслан
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггүй гэж болно. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхүйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лаг, алдаа мадаг огт гаргадаггүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.
 
Охин
Заан шиг бахдам эелдэг ч, туулай шиг ухаан багатай. Нарийн, харамч, үглээ. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Үглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөө бичиж суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу гэдэг нь өр хамаагүй. Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бухэн нь уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгүй.
 
Жинлүүр
Аз нь харьчихсан гэж болохоор xүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хүн өмнөөс нь шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй xүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.
 
Хилэнц
Хол эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг, эсвэл ялах гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов үмхүүлж, будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Дараа нь хэрэг гарсан үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй үнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.
 
Нум
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж турбадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггүй нь гэлтэй. Тав арван минут үг сольсны дараа чимээгүйхэн нам зохих хүсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа өөрийнхөө тэнэг хүсэл, үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгүй өөдрөг зан нь бүх амьдралынх нь туршид өөрт нь яршиг төвөг удаж байгааг мэддэг ч үгүй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Үнэгүй хоол идэж, уух боломжтой олон хүн цугласан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.
 
Матар
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Хүүхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илүү хүнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эерэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгуй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.
 
Хумх
Бодит амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар элдэв цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.
 
Загас
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

ШИНЭ IPOD ХУДАЛДААНД ГАРНА
Apple компани энэ сарын 12-нд шинэ iPhone-оо танилцуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Мөн тэд хэрэглэгчиддээ iPhone-ийг дагуулан шинэ iPod-уудаа хүртэл танилцуулж бэлэг барих гэж байгаа аж.

Энэхүү шинэ iPod нь өмнөх загваруудаасаа илүү үзэмж сайтай болсон ба өнгө загварын олон сонголттой байх гэнэ.

Мөн энэхүү шинэ iPod нь бага зэрэг том дэлгэцтэй ба Home товч, Wi-Fi холболттой байх гэнэ.

 


СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУД НУТАГ НЭГТНИЙХЭЭ АМИЙГ НЭХЭН БОСНО
Монгол залууг БНСУ-ын цагаачлалын албаныхан зодож амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллээр гарч байна. Энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч энэ талаар солонгост амьдарч байгаа монголчууд анх мэдээлсэн юм. Талийгаач тус улсад   6 дахь жилдээ хараар ажиллаж, амьдарч байгаад  өнгөрсөн  9 сарын 24-нд Солонгос улсын Цагаачлалын албаны шалгалтанд өртөн  баригдсан байна. Харамсалтай нь гурав хоногийн дараа нас барсан бөгөөд  шалтгаан нь  уусан архиндаа хордон нас барсан онош тогтоогджээ.  Талийгаач Монгол улсын  иргэн, Увс аймгийн Наранбулаг сумын харъяат бөгөөд Халзангийн Амарбаясгалан гэгч байж.  Түүнийг нас барснаас 5 хоногийн дараа Солонгост  ирсэн бөгөөд тэднийг БНСУ-д суух элчин сайдын яамны 2 дугаар нарын бичгийн дарга Батзориг, элчин сайдын яамны  ажилтан Өсөхбаяр нар тосч аван Элчин сайдын яамны байранд авчирсан байна.Тэд талийгаачийн гэр бүлийнхнийг  Солонгос улсад суугаа тэдний хамаатан садан, найз нөхөдтэй уулзахыг  тухайн үед зөвшөөрөөгүй бөгөөд талийгаачийн нас барах үеийн зураг болон бичлэгийг өөрсдөө олж авсан байна.
Дуугүй зөвхөн дүрс нь бичигдэж үлдсэн 5 цагийн бичлэгт эхний удаа 10-аад хүнтэй байсан өрөөнөөс хоёр хүний өрөө рүү, улмаар ганцаараа байх өрөө рүү шилжүүлсэн  дүрсүүд байсан бөгөөд ганцаараа байх өрөө рүү орохдоо хүчтэй түлхүүлэн арагшаа савж унан орж байгаа нь бичигдэн үлджээ. Талийгаач хоёр хүний өрөөнд байхаас эхлэн гарахаар хаалга үүд, цонх балбаж , өшиглөж байсан төдийгүй ганцаараа байхдаа бие нь хямарсан байдалтайгаар  тамираа тасартал аврал  эрэн, хаалга үүдээ 2 цаг гаруй нүдэж тусламж хүссэний эцэст өрөөнийхөө буланд байсан жорлонг тэврэн нас барсан байна.

Чимээгүй болсон талийгаачийн өрөө рүү хоёр харгалзагч орж,  жорлон түшин  суугаа  байдалтайгаар  гар хөл нь хөшиж , амьсгал хураасан талийгаачийг гаргаж ирж байгаа дүрс бичигджээ. Ар гэрийнх нь талийгаачийн сүүлчийн мөчүүдийн бичлэгт ямар нэгэн засвар орсон байх боломжтой гэж үзэж байна. Мөн талийгаачийн цогцост ар гэрийнхнээс нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр, тэднийг Монголоос ирэхээс өмнө задлан шинжилгээ хийжээ.
Задлан шинжилгээний хариу хоёр сарын дараа гарах бөгөөд  тэр болтол цогцос хадгалах зардал их  гарах тул  эхлээд чандарлачихаад,  дараа нь дараагийн асуудал болох шүүхдээ ханд гэхээс өөр   зөвлөлгөө өгсөн байна.
Талийгаач нь анх баригдахдаа  эрүүл саруул , архи  уугаагүй байсан бөгөөд  амралтын өдөр болохоор цагаачлалын албаны хүмүүс  амарсан. Даваа гаригт онгоцны тийзээ захиалаад 2 хүүхэд дээрээ очно хэмээн эхнэртэйгээ утсаар ярьж байсан. Энэхүү учир битүүлэг болсон явдлыг эсэргүүцэн "Босогчид" хочтой Солонгосын өмнөд бүсийн монгол оюутны холбоо жагсаал зохион байгуулж магадгүй гэнэ.

ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫХАН МОНГОЛ ЗАЛУУГИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ҮҮ?

-ЭРЦагаачлалын албаныхан монгол залуугийн амийг хөнөөсөн үү?ҮҮЛ САРУУЛ БАРИГДСАН ЗАЛУУГ  АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСНЭЭС АМИА АЛДСАН  ГЭЖ ОНОШИЛЖЭЭ-

БНСУ-д хууль бусаар зургаа дахь жилдээ ажиллаж, амьдарч байсан нэгэн залуу өнгөрсөн сарын 24-нд тус улсын Цагаачлалын албаны шалгалтанд өртжээ. Тэрбээр монгол гурван залуугийн хамт баригдсан байна. Баригдсанаасаа хойш гурав хоногийн дараа буюу 27-ны шөнө уусан архиндаа хордон нас барсан оноштойгоор амиа алдсан байна. Түүнийг Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Х.Амарбаясгалан гэдэг аж. Талийгаач нь анх баригдахдаа эрүүл саруул, архи уугаагүй байсан гэж хамт баригдсан найз нөхөд нь гэрчилжээ. Тэрбээр бямба гаригийн өдөр баригдсан байна. Баригдахаасаа өмнө Монгол руу утсаар эхнэртээ "Ирэх даваа гаригт онгоцны тийзээ захиалаад хоёр хүүхэд дээрээ очно" хэмээн ярьж байжээ.

Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг нас барснаас тав хоногийн дараа Солонгост очсон байна. Ар гэрийнхнийг нь БНСУ-д суух Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Батзориг болон яамны ажилтнууд тосч авчээ. Азаар залуугийн амиа алдахаасаа өмнөх бичлэг нь талийгаачийн ар гэрийнхэн болон найз нөхдөд нь олдсон байна. Тэр бичлэг дээр талийгаачийг цагаачлалын албаныхан хэрхэж буй нь бичигджээ. Энэ бичлэгт эхний удаа 10-аад хүнтэй байсан өрөөнөөс хоёулхнаа байдаг өрөө рүү орсноор үргэлжилдэг байна. Тэндээс талийгаачийг ганцаараа байдаг өрөө рүү щилжүүлсэн дүрс байжээ. Ганцааранг нь байлгах өрөө рүү орохдоо хүчтэй түлхэгдэн талийгаач арагшаа савж унан орж байгаа нь бичигдэн үлджээ. Талийгаач хоёулхнаа байсан өрөөнд байхаасаа эхлэн гарахаар хаалга үүд, цонх балбаж, өшиглөж байх аж.

Харин ганцаараа өрөөнд хоригдохдоо бие нь хямарсан байдалтайгаар аврал эрэн хаалга үүдээ хоёр цаг гаруй нүдэж тусламж хүссэний эцэст өрөөнийхөө буланд байсан жорлонг тэврэн нас барсан байжээ.

Дуу чимээ ихтэй байсан талийгаачийн өрөө чимээгүй болоход цагаачлалын албаны хоёр харгалзагч орж талийгаачийг гаргаж ирж байгаа дүрс бичигджээ. Бичлэгээс харах юм бол үйл явдлын болон өрөөнд байсан эд зүйл зэрэг өөрчлөгдсөн байсан гэнэ. Иймд талийгаачийн ар гэрийнхэн бичлэгт ямар нэгэн засвар орсон байх боломжтой гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн талийгаачийн цогцост ар гэрийнхнээс нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр задлан шинжилгээ хийсэн байсан байна.

Нэг үгээр хэлбэл тэднийг Монголоос ирэхээс өмнө энэ явдлыг холбогдох хүмүүс нь амжуулсан гэнэ. Харин ар гэрийнхнийг нь ирэхэд задлан шинжилгээний зургуудыг л харуулсан байна. Мөн талийгаачийн нас барсан хорих өрөөг ар гэрийнхэнд нь үзүүлжээ. Тус улсын цагдаагийн газарт ар гэрийнхэн нь хандах ямар ч боломжгүй болжээ. Уг нь хэргийн газартай танилцахдаа ар гэрийнхэн нь авсан өмгөөлөгчөө дагуулж очих шаардлагатайг тус улсад суугаа манай Элчин сайдын яамны ажилтнууд сануулаагүй гэнэ. Харин Элчин сайдын яамныхан ар гэрийнхэнд нь хэлмэрчийн үүргийг гүйцэтгэх төдий байдлаар хандаад өнгөрчээ. Хөнгөн хуумгай болсон задлан шинжилгээний хариу хоёр сарын дараа гарах гэнэ. Тус улсад цогцос хадгалах зардал өндөр тул чандарлачихаад шүүхэд ханд гэсэн зөвлөгөөг манай Элчин сайдын яамныхан талийгаачийн ар гэрийнхэнд өгсөн байна.

Ар гэрийнхэн нь залууг архи ууж амиа алдаагүй, цагаачлалын албаныхан хөнөөсөн байж болзошгүй хэмээн хардаж буй гэнэ. Тиймд тус улсын цагдаагийн газарт хандах гэсэн боловч бүтэлтэй үр дүнд хүрээгүй байна. Энэ хэргийн талаар өчигдөр Гадаад хэргийн яамны Консулын газраас тодруулах гэсэн боловч тоймтой хариу өгсөнгүй.

ХӨЛДӨӨСӨН ХҮНИЙГ АМЬ ОРУУЛСАН ХАЧИРХАЛТАЙ ТОХИОЛДОЛ ГАРЛАА

1936 онд нас барсан, боломжийн амьдралтай нэгэн америк эрийг мөсөн засвартай хөргөгчинд байсныг нь эмч, мэргэжилтнүүд дахин амьдруулав. -Бид үнэхээр гайхсан. Тархинд нь өчүүхэн төдий ч гэмтэл байгаагүй гэж доктор Франц Шулер өгүүлээд,

-Тэрбээр, одоо ч өөрийгөө Нью-Йоркт амьдарч байгаа, Франклин Рузвельт Ерөнхийлөгч бөгөөд Америк агуу их хямралыг даван туулж буй гэж бодсон хэвээр байгаа хэмээн нэмж хэлэв. Хөлдөөсөн эл биеийг 1990 онд Германд Дрездений лабораторид хуучин хөргөгчөөс олжээ.

-Бид, хөлдөөсөн 19 хүн бүхий хуучин хөргөгчийг тун санамсаргүй цэргийн зориулалттай нэгэн төхөөрөмжийн хамгийн доод температурыг үзэж байхдаа олсон гэж доктор Гас Хаберман хэллээ. 1936 оны 11 сарын 12-нд нас барсан Нью-Йоркийн боломжийн бизнесменийх болох тэр хүнийхээс бусдынх нь бие эсвэл хатчихсан, үгүй бол гэсчихсэн байжээ. Энэ талын мэргэжилтнүүдийг авчирч уг хүний биеийг дөрвөн цагийн туршид аажмаар гэсгээжээ. Эмч нар зүрхийг нь ажиллуулах тусгай эм хэрэглэсэн юм.

-Биеийн температур нь тэг хэмээс бага байсан ч бид түүний тархийг нь гэмтээхгүй хэвийн 37 хэмд хүргэж чадсан. Түүний биеийн байдал туйлын хүнд байлаа гэж доктор Шулер дурдсан юм

Ийнхүү биеийн халууныг өөрчилдөг аргыг эмнэлгийн үйл ажиллагаанд олон жилийн өмнөөс ашиглаж байгаа бөгөөд ялангуяа терел бүрийн эд эрхтнийг шилжүүлэн суулгахад өргөн хэрэглэж иржэз.

Эмч нар түүний төрөл төрегсдийг олон олтлоо нэрийг нь хэлэхгүй байлаа. Гэхдээ лабораториос олсон бичиг баримтаас үзэхэд уг хүн 35 насандаа зүрхний өвчнөөр нас барахынхаа емнөхөн цогцсыг хөлдөөж болдог тухай Лондоны эмч, ноён Джеймс Девугаас сонссон байжээ. 1936 оны 11-р сарын 14-нд түүний цогцсыг гэр бүлийнхэн нь Дрездений ойролцоох лабораторид хүргэж хөлдөөлгөн хөргөгчид хийлгэжээ. Түүнийг тэнд авчирахад хүрэн костюмтай, нүдэндээ ягаан туяатай шилтэй байсан.

-Цогцoсыг гэсгээсний дараа 1936 онд зогссон зүрхийг нь ажиллуулсан ба одоо өвчтөний бие сайжирч байна гэж доктор Хелгар Френзер өгүүлж байна.

 

ДОРНОДЫН МАРДАЙД ЦАЦРАГ ИДЭВХИТ БОДИС БАГАЖААР ИЛЭРЧЭЭ.


Нэг үеэ бодвол монголчууд бид цацраг идэвхит бодисын хор хөнөөлийн талаар чамгүй мэдлэгтэй болсон. Үүнээс өмнө 1990 оныг хүртэл нөхөрлөсөн Орос ах нарынхаа “дэмжлэгээр” цацраг идэвхит бодис нь ямар их хор уршигтай хийгээд аюул, гай гамшиг дагуулдаг вэ гэдгийг гадарладаг байв. Энэ нь тэртээ 1980-аад онд дэлбэрсэн Чернобылийн атомын цахилгаан станцын талаарх мэдээллүүд. Тухайн үед атомын цахилгаан станцын дэлбэрэлт ямар их хохирол дагуулсныг Монголчууд мэднэ. Харин өдгөө Чернобылийн хүүхүүд болон цацрагийн нөлөөгөөр мутаци хэлбэрт орж дүр төрхөө алдсан аймшигт “мангас”-уудын зураг, бичлэгийг цахим ертөнцөөс олж харж болно. Ердөө л эл жишээг дурьдахад шар нунтагаас эхтэй цацрагийн хор уршиг хэнд ч ойлгомжтой болно.

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэх зэрэг саалийн үнээнүүдээ чамлахгүй “шувтарч” чадаж гэмээнэ Монголчууд бид айх аюулгүйгээр хөгжлийн шат ахина. Гэтэл өнөөдөр ураны үйлдвэр барьж байгуулан ашиглалтанд оруулбал Монголчууд биднээс илүү гарах баян улс орон байхгүй болно, хөгжлийн асар хурдыг авчирна хэмээн цээжээ дэлдэгсэд ураны “уран мэх”-энд аль хэдий орчихжээ.

Энэ нь Дорнод аймгийн Мардайн ураны уурхай. Мардайн ураны орд нь Дорнод аймгийн Чойбалсан хотоос баруун хойш 110 км-ийн зайд орших бөгөөд Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдад гурван бүлэг орд байрладаг. Хуучнаар Зөвлөлт холбоот улс тус ордод 1971 онд хайгуул хийж 1974 онд илрүүлсэн юм.

Үүний дараа 1981 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Зөвлөлт холбоот улс болон манай орны Засгийн газартай “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ураны орд ашиглах тухай” хэлэлцээр байгуулснаас хойш 1988-1995 оны хооронд нийт 510.6 мянган тонн хүдэр олборлосон гэх тоо баримт бий.

Тус ураны ордуудыг түшиглэн 1982-1988 онд “Эрдэс” олборлох үйлдвэрийг байгуулан төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай зэрэг олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан нь Монголчуудад уурхай түшиглэсэн хөгжил байж болно гэдгийг харуулсан юм.

Дээрх уурхай нь хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай байсан төдийгүй тухайн үед хийсэн бүтээн байгуулалтын ажил нь манай оронд олон талын үр ашигтай байсан гэдэг. Тухайлбал, төмөр зам, ус дамжуулах хоолой, сургууль, цэцэрлэг гээд хурдацтай хөгжлийн жишээ Мардайд л өрнөж байсан түүхтэй. Гэтэл эл хөгжил цэцэглэлт зөвхөн цаг зуурын төдийгүй хожмын хорт үр дагавар даллах гишгүүр байжээ гэдгийг Дорнодчууд өдгөө л ухаарч буй.

Сарын өмнө Токиогийн их сургуулийн багш, мэргэжилтнүүд Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар зэрэг сумдын нутаг дэвсгэр болон Мардайн уурхай орчимд цацрагийн хэмжилт хийжээ.

  Гэтэл тус сумуудад цацраг идэвхит бодис хэвийн хэмжээнээс  хэд дахин илүү байгаа нь илэрсэн байна. Энэ нь нөгөө л алдарт Мардайн уурхайгаас эхтэй бөгөөд ураны уурхайн хаягдал болох шороо нь уурхайн гадна,газрын хөрсөн дээр ил задгай орхисноос цацраг идэвхит бодис тархах гол үндэс болжээ. Тэр ч бүү хэл Мардайн уурхайн хөгжил цэцэглэлтийн үед баригдсан цэцэрлэг сургууль зэрэг байгууламжийн балгаснаас блокыг нь авч сумын төвд барилга байгууламж, цэцэрлэг барьж байгаа гэх.

Энэ нь цацраг идэвхит бодисоор хордсон өөрөөр хэлбэл “Хориотой бүс”-ээс авчирсан бүтээгдэхүүн. Тэр ч бүү хэл цацраг идэвхит бодис хадгалж байсан цацрагийн аюултай гэх амбаар савыг хашаандаа авчирч байрлуулсан тохиолдол ч гарчээ.

Цацраг идэвхит бодис нь үнэртэхгүй, харагдахгүй, баригдахгүй. Товчхондоо гай гамшгийн хар сүүдэр. Эл үл үзэгдэгч хар сүүдэр Дорнод аймагт гамшиг тарих хэмжээнд аль хэдий хүрч цацраг идэвхит бодис “хэргээ” тарьж эхлэх нь.

 ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ АВТОБУС


Германы “AutoTram” компани саяхан дэлхийн хамгийн урт автобусыг зохион бүтээснээ танилцуулжээ. Автобусыг бүтээхэд их сургууль болоод албаны хүмүүс гэх мэт олон талын мэргэжилтнүүд оролцсон байна.
Энэхүү автобус 30 гаруй метр урт бөгөөд 256 зорчигч тээвэрлэх боломжтой аж. Зохион бүтээгчид өнгөрсөн долоо хоногт Германы Дресден хотод “AutoTram Extra Grand” автобусаа танилцуулжээ.
Бээжин, Шанхай хотоос урт автобусыг худалдаж авах захиалга ирсэн ба 10 сая ам.долларын гэрээ яригдаж байгаа гэж зохион бүтээгч компанийн ажилтан мэдэгдсэн байна.
Аварга могойноос урт автобус бензин болон цахилгаан хосолсон хөдөлгүүртэй. Тиймээс байгальд учруулах хор хөнөөл багатай. Харилцааны системийн Фраухофер хүрээлэнгийн захирал Маттиас Клингер “Энэхүү автобус хотод чөлөөтэй явахад хангалттай. Мэдээж Италийн хотуудын гудамжинд тохирохгүй. Хамгийн чухал нь зорчигчдын ая тухтай байдлыг сайтар хангасан. Тухайлбал, тэргэнцэртэй зорчигчид зориулж хаалга тус бүрийн дор гулсдаг хавтан байрлуулсан” гэжээ.

ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХ 20 МЯНГЫГ 10-Р САРААС ОЛГОНО
УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон бусад дагалдах хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Энэ бүхнээс  олны анхаарлыг ихэд татаж буй халамжийн асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Тухайлбал, Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийг ирэх аравдугаар сараас эхлэн тараахаар шийдсэн аж. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох эх орны хишиг буюу нэг сая төгрөгийг нөхөж олгохоор болжээ.

“Samsung Electronics” компани өндөр багтаамжтай мемори карт үйлдвэрлэжээ

Өмнөд Солонгосын электрон бараа үйлдвэрлэгч “Samsung Electronics” компани өндөр багтаамжтай санах карт үйлдвэрлэснээ танилцуулжээ.

UHS-1 хэмээх том санах карт нь 64GB багтаамжтай бол жижиг хэмжээтэй SD карт нь мөн ийм хэмжээний багтаамжтай юм. Компанийн төлөөлөгч ярихдаа “Бид гар утас, таблет компьютерийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулж ой санамжийг нь нэмэгдүүлж байна. Энэ нь мэдээж хэрэглэгчдэд илүү олон боломжийг өгч, олон хуудастай ном, киног хүссэнээрээ татаж суулгахад нээлттэй боллоо” гэжээ.

Одоо энгийн SD карт нь хамгийн ихдээ 32GB байдаг. Харин гар утас өөртөө 16 байдаг бол таблет компьютер 32GB байдаг гэж “Samsung Electronics” компанийн төлөөлөгч ярьсан байна. Тус компанийн санах картын UHS-1 нь 80MBs/40MBs (SDXC), SD нь 70MBs/20MBs хурдаар холбогдох аж.

МОНГОЛ ОХИД ДЭЭР ТУРШИЛТ ХИЙЖ БАЙЖ МАГАДГҮЙ

Гардасил вакцинийг тарих тухай яриа гармагц л шүүмжлэл дагуулж эхэлсэн. Эхлээд хэвлэлүүд дэлхийн бусад улс орнуудад яагаад хэрэглэдэггүйг бичсэн, дараа мэргэжлийн эмч нар энэ вакцины эрсдлийн тухай яриа өгч байлаа. Сүүлдээ зарим төрийн бус байгууллагууд эсэргүүцэж эхлэв. Гэхдээ вакцин хийгээд эхэлчихсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэн “ДЭМБ зүйгээр эсэн учраас ямар ч аюулгүй” гэж гүрийсээр.

Шинэ сайд Н.Удвал цэцэг цэврүү шиг 14 мянган охины амь настай холбогдох асуудалд анхаарлаа хандуулахаасаа илүү намынх даргынхаа эрүүл мэндэд санаа тавиад завгүй.
Энэ вакциныг эсэргүүцэж байгаа байгууллагуудын нэг нь “Гал үндэстэн” холбоо. Энэ холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн Т.Цэрэн “Санаатай монголд оруулж ирээд охидыг энэ вакцины туршилтанд оруулсан байж болох талтай” гэжээ. Учир нь энэ вакциныг улсын бүртгэл бүртгүүлэлгүйгээр оруулж ирсэн байна. Бүртгэлгүй эм тарианаас болсон асуудалд хариуцлага хүлээлгэдэг хууль эрх зүйн механизм монголд байхгүй. Тиймээс энэ өндөр үнэтэй вакциныг монголд үнэгүй хийж байгаа нь хардлага төрүүлж байгаа аж.
Тус холбооныхон вакцин хийж байгаа 40, 28, 13 дугаар сургуулиуд дээр очиход 2-8 градусын хөргөгчинд байлгах ёстой тариаг цонхны давцан дээр тавьчихаад хэрэглэж байсан гэнэ.

АНХААР ГАРДАСИЛ ВАКЦИН ҮРГҮЙ БОЛГОНО


Гардасил вакцины сөрөг нөлөө гурав дахь тунгийн дараа илэрнэ
Манай улсын 11-15 насны сонгогдсон аймаг, дүүргийн охидод  хүний хөхөнцөр вирусын гурав дахь тунг энэ сарын 10-14-ний өдрүүдэд тарина. Харин тус вакцин охидын ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөхийг Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс мэдээллээ.
Тэд хүний хөхөнцөр вирус нь 100 гаруй буюу түүнээс олон төрөлтэй байдаг. Гардасил бол үүнээс зөвхөн дөрвөн төрлийн вирус болох умайн хүзүүний HPV 6, 11, 16, 18 вирусын халдварын эсрэг вакцин аж. Найдвартай эсэх нь тогтоогдоогүй, тариулсны дараах сөрөг үр дагавар олон байдгийг тус холбооны эмэгтэйчүүд тайлбарлав. Тухайлбал Гардасил вакцин хүний хөхөнцөр вирусын дархлааны эсэргүүцлийг улам сулруулж үргүй болгодог улмаар амь насанд ч хүрэх аюултай гэнэ. Тиймээс  манай  улс цэцэг цэврүү шиг 9-15 насны охиддоо энэ вакциныг хийлгэх хэрэг байна уу гэж тэд асуулаа.
Ер нь хүн хөхөнцөр вирусын халдварын 70 хувийг эхний жилдээ өөрөө устгах чадвартай байдаг. Харин хоёр дахь жилдээ өөрийгөө 90 хувь эрүүлжүүлдэг байна. Үлдсэн 10 хувь нь хавдар болох эрсдэлтэй аж. Мөн хүний хөхөнцөр вирусээр өвчлөгчдийн 90 хувь нь 50-аас дээш насныхан байгаа гэнэ. Манай улсад HPV вирусын яг аль төрөл нь хамгийн өргөн дэлгэрсэн тухай судалгаа байхгүй. Зүүн Азид HPV 16, 18 төрөл нь тус вирусын  66.3 хувийг эзэлж өргөн тархсан аж.

Хэвлэлийн хурал хийсэн эмэгтэйчүүд Гардасил вакцины хор хөнөөл болон бусад эх сурвалжийн мэдээллийг ч хүргэсэн юм. Тухайлбал,  Дэлхийн эрүүл мэндийн институтийн мэдээнд “Гардасил вакцин 90 хувь вирусээс хамгаалж чадна. Гэвч вакцин тарьснаас хойш хоёр жилийн дараа вирусын эсрэг дархлаа нь хурдан багасдаг. Гардасил вакцины сайн нөлөө хурдан алга болдог. Баталгаат хугацаа нь 2-5 жил байдаг” гэжээ. Мөн “9-15 насны охид 2-5 жилийн хугацаанд халдвар авах байтугай бэлгийн харьцаанд ч орж амжаагүй байх үед энэ вакцины хамгаалах хугацаа нь дуусчихсан байна. Ингээд үргэлжлүүлэн 60 нас хүртлээ таван жил тутам гурван удаагийн тунгаар 33 удаа тариулах юм байна. Энэ вакцин хоёр дахь удаагийн болон гурав дахь удаагийн тарилтын дараа сөрөг үр дагавар нь илүү эрчимжиж, илэрдэг. Энэ тариаг тариулаад хохирсон хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг АНУ-ын СNN телевиз мэдээлжээ.

Вакцинуудын найрлагад ордог мөнгөн ус нь хүний эндокрин дотоод шүүрлийн системд нэвтэрдэг учир эмэгтэй, эрэгтэй хүнийг үргүй болгодог нь тогтоогджээ. Харин Гардасил вакцин 225 mcg мөнгөн усны найрлагатай бөгөөд “Мерк” компани вакцины найрлагад ямар хэмжээтэй мөнгөн ус орж байгааг бичээгүй нь шүүмжлэл дагуулж байгаа аж. Тиймээс дэлхий нийт Гардасил вакцинаас татгалзаж эхэлжээ. Испанид насанд хүрээгүй хоёр охин уг вакцины эхний тунг хийлгээд бие нь муудсан тул хоёр дахь тунгаас эхлэн вакциныг зогсоосон байна.

Тиймээс энэ вакциныг хийлгэсэн манай улсын охид  5-10 жилийн дараа үргүй болох, улмаар Монгол Улсын удмын сан тасрах нэг эхлэл болж магадгүйг тус холбооныхон анхаарууллаа. Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөх Г.Алтанцэцэг “Бид энэ асуудлаар ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзах хүсэлт тавьсан. Гэтэл ЭМ-ийн сайд уулзах хүнээ өөрөө сонгоно гээд уулзаагүй л байна. Манай холбооны зүгээс өнөөдөр ЭМЯ-нд Гардасил вакцинд хэн хариуцлага хүлээх талаар албан бичиг хүргүүлсэн. Хэдийгээр өнөөдөр охидод сөрөг нөлөө илрээгүй ч хожим илэрвэл хэн хариуцлага хүлээх юм бэ. Энэ асуултад л хариулт авмаар байна” гэв.

ЗАРАГДАХ ШАХСАН ЖЭКИ ЧАНЫ ТУХАЙ

1.    Зарагдах шахсан хүүхэд

Түүний жинхэнэ нэрийг Чэн Кон Сан гэдэг. Ядуу жүжигчид болох эцэг эх нь 1954 оны 4 дүгээр сарын 7-нд дөнгөж төрсөн хүүгээ англи эх баригчид нь 1500 гонконг доллараар зарах санал тавьж байв.

2.    8 настай жүжигчин
Тэрээр найман настайдаа анх “дэлгэцэнд дүрээ мөнхөлж” байв. 7-17 насандаа Жэки хагас цэргийн зохион байгуулалттай Бээжин дуурийн сургуульд суралцан, чанга багшийн гараар орж байх үедээ хэд хэдэн киноны туслах дүрд тоглож амжжээ.

3.    Намхан мөртлөө...
Түүний өндөр 170 см, жин нь 74,5 кг. Үргэлж хөдөлгөөнтэй байдаг энэ эрд илүүдэл жингийн тухайд санаа зовох зүйл бага. Махчин загасны сэлүүрээр хийсэн шөл түүний ясны хөлсийг гаргадаг.

4.    Хятадын үндэсний үзэлтэн
Ярилцлага болгондоо би хятад хүн гэж бахархангуй хэлдэг хүн бол Жэки Чан.
“Би хятад хүн, үүнийгээ хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Хятад, Солонгос, Япон улам бүр л Америкийн нэг муж шиг болж байгаа нь харамсалтай хэрэг” гэж тэр хэлжээ. Коммунист Хятадын үзэл суртлын зэвсэг болж байна гэж Холливудын зарим сэтгүүлч түүнийг шүүмжилдэг.

5.    Ориг зодоонч
Хүнд хэцүү тулааны хэсгүүдэд тэр орлон тоглогч авах тун дургүй. Тийм ч учраас Жэки Чан хамгийн олон бэртэл гэмтэлтэй жүжигчдийн нэг. “Бурхдын шоглоом” киноны зураг авалтын үеэр 12 метрийн өндрөөс унаж, тархиндаа маш хүнд хагалгаа хийлгэсэн ч зураг авалтаа үргэлжлүүлж байв. Түүнд хугараагүй хуруу, цуураагүй яс бараг үлдээгүй юм.

6.    Нударга, ном хоёр
Жэки Чаны бичсэн номууд муугүй борлодог. “Би Жэки Чан”, “Адал явдлын төлөө амиа алдана”, “Кун фу-гийн тухай бүх зүйлс” зэрэг номууд нь бэстселлер болж байжээ.

7.    Жэкигийн самганjackie
Түүний эхнэр нь Тайваний жүжигчин Линь Фен Жао. Амиа хорлоход бэлэн фэн бүсгүйчүүд болон гэр бүлийнхээ аюулгүй байдлын үүднээс эхнэртэй гэдгээ олон жил нуужээ.

8.    Зүгээргүй ...
1990 оны Азийн мисс Элен Энг хэмээх гоо бүсгүйг жирэмсэн болгосон гэдгээ хүлээн зөвшөөрч, хэвлэлийн бага хурал зарлан эхнэр хүүхдээсээ өршөөл хүсч байв. Өршөөлийг ёсоор болгожээ.

9.    “Архаг” эцэг
Түүнийг маш сайн эцэг гэдэг. Хүү Жэйси Чан нь 26 настай. АНУ-д сурч, амьдарч, бас ааваасаа дутахгүй гэсэн шиг хөгжим зохиож, дуу дуулдаг.

10.    Хэлний бэрхшээл
Тэрээр англиар маш алдаатай ярьдаг. “Миний ярьсныг ойлгож байвал баярлалаа. Ойлгохгүй бол уучлаарай. Энэ бол Жэки Чаны англи хэл” гэж мэдэгдэх хүртлээ цайрчээ.

 ШАНХАЙ ХОТ 20 ЖИЛИЙН ДОТОР ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨНИЙГ ХАРЦГААЯ


ЭНЭТХЭГТ 11 ИХЭР ХҮҮХЭД ТӨРЖЭЭ

Дам яриагаар бол Энэтхэгийн хаа нэгтээ супер ээж нэгэн зэрэг 11 хүүхэд төрүүлжээ гэсэн цуу яриа дэгдсэн байна. Ийм боломж байдаг гэж үү? Тав биш, зургаа биш 11 шүү дээ.
Тэгвэл доорх зурган дээр эгнүүлэн тавьсан 11 бяцхан нярай бүгд ах дүүс ажээ. Тэдний ген, цус яах аргагүй адил. Тэд бүгд 2011 оны 11 сарын 11-нд төрсөн юм. Үнэнийг дэлгэвэл тэдний зургаа нь ихэр, харин үлдсэн тав нь хиймлээр үр тогтоосон ихрүүд ажээ.
Гэхдээ бүр нэг эцгийн хүүхдүүд гэнэ. Хамгийн хачирхалтай нь ихэр эгч дүүсийн нэг нь зургаан хүүхдийг, нөгөө нь тавыг нь тээж төрүүлжээ.
Тэгээд л нэг эцгийн 11 хүүхэд ихэр эгч дүүсээс төрсөн байна. Тэднийг төрсөн өдөр нь хамгийн олон ихрүүд хэмээн Геннисийн номонд бичжээ. Эцэст нь дуулгахад ямар ч хүн 10 болон түүнээс дээш ихэр хүүхэд тээж төрүүлэх боломжгүй гэнэ.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа мянга мянган сурагчид, ангийнхнаа санасан арван жилийн сурагчид, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуус өнөөдөр сургуулиа зорин ирлээ. Амралтын өдөр тохиож байгаа ч хичээлийн шинэ жилийн нээлтийг энэ өдөр албан ёсоор хийж байна.

Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалынхаа дагуу “Хүн болох багаасаа” сэдэвт хичээлийг цэнхэр дэлгэцээр хүргэлээ. Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” зэрэг хичээлүүд зааж, нийт хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байжээ.
Боловсролын салбарт шинээр томилогдсон сайд Л.Гантөмөр хичээлийн шинэ жилийн нээлтийг МУБИС, Сүхбаатар дүүргийн 2-р сургууль, СЭЗДС-ийн хамт олонтой угтсан бол Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн сурагчидтай 2012-2013 оны хичээлийн шинэ жилийг нээжээ.
Ийнхүү зуны гурван сар нам жим байсан эрдмийн өргөөд хүүхэд, багачуудын дуунд бялхаж, мянга мянга сурагч, оюутан залуус эрдэм мэдлэгийн их замын нэг шатнаа хөл тавилаа.

НАТАША ХАМГИЙН УХААНТАЙ САРМАГЧИН

Уг нь хүн төрөлхтөн оюун ухаантай гэдгээрээ сармагчингаас ялгагддаг хэмээн “томорцгоож” байтал сүүлийн үед үүндээ ч эргэлзэх болсон аж. Африкийн дархан цаазат газраас авчирсан Наташа шимпанзегийн ухаан ч үүнийг баталж байна.

Энэхүү ухаант сармагчин өөртөө ашиг олохын тулд хүмүүст үзүүлбэр үзүүлэн, тэр ч бүү хэл тэнд байгаа хүмүүсийг элэглэж тохуурхдаг аж.

Бас хамгийн гайхалтай чадвар нь биднийг нүдээ цавчилж амжаагүй шахуу байхад энд тэнд байрласан тоонуудын дарааллыг тогтоож чаддаг гайхамшигт авьяас юм

 ГЭНЭТИЙН САНАЛ /Бичлэг/

Серб теннисчин Новак Жоковичийг тоглолтын өмнө бэлтгэл хийж байхад нэгэн жаалхүү "Надтай гэрлэх үү?" хэмээн хашгирчээ. Теннисний томоохон тэмцээний үеэр үзэгчид ийнхүү хашгирдаг нь бараг уламжлал болчихсон зүйл билээ. Харин энэ удаад жаалхүү ингэж хашгирсан нь угаасаа хөгжилтэй зантай Жоковичийг ихэд хөгжөөж, тэрээр хүүг хамтдаа бэтгэл хийхийг урьсан байна. Энэхүү бичлэгийг  танд толилуулья. 

 БИДНИЙ МЭДДЭГ ''ЛАДА'' ТӨРӨЛ АРИЛЖЖЭЭ

 Москвагийн олон улсын авто салонд “ММАС-2012” автомашины үзэсгэлэн нээлтээ хийжээ. Тэнд дэлхийд нэр хүндтэй “Audi”, “Betley”, “BMW”, “Citroen”, “FAW”, “Jaguar”, “LADA”, “Land Rover”, “Mansory”, “Mazda”, “Mersedes Benz”, “Nissan”, “Opel”, “SKODA” зэрэг олон арван брэндийн автомашин тавигдсан байна.
Тэднээс онцгойлбол Оросын “АвтоВаз” үйлдвэрийн “Lada XRay” олны сонирхлыг ихээр татаж байгаа аж. ЗХУ-ын үеийн бидний мэдэх уг автомашин эрс шинэчлэгдсэн байна. Хөдөө хээр явахад тохиромжтой, эдэлгээ сайтай гэдгээрээ алдартай “Лада” жинхэнэ хотын унаа болжээ. Үйлдвэрлэгч компани “Lada XRay” автомашиныг 2015 оноос худалдаанд гаргаж эхлэх аж.

 АВАРГА ХАРХ 2 ХҮҮХДИЙН АМИНД ХҮРЧЭЭ

A giant rat in South Africa, much like the ones which are thought to have killed two babies this last week

Өмнөд Африкийн нэгэн жижиг хотод өнгөрсөн 7 хоногт харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэргийн гол эзэн нь аварга том биетэй харх аж. Уг аварга харх нь унтаж байсан 3 настай Лунати Двадва хүүг зооглосноос гадна өөр бас нэг охиныг идсэн байна.

Эцэг эх нь ням гарагийн орой ажил хийхээр явсан хойгуур орон дээрээ унтаж байсан 2 настай охиныг харх идсэн байна. Охины гэр бүлийнхэн гэртээ ирэхэд бяцхан охины амьгүй бие нь хүн харахын эцэсгүй зэрэмдэг болжээ. Харх түүний энд тэндээс мэрснээс гадна нүдийг нь ухсан байв.

  Хоёр ч хүүхдийн аминд хүрсэн энэ хархыг барихад энгийн хулганы хэмжээнээс хэд дахин том эгээлтэй л муур шиг биетэй байжээ. Амьтан судлаачдын судалснаар тэрхүү хархыг олсон газар нутагт үүнээс ч том, барагцаалбал 1 метр урттай аварга том харх байж болзошгүй гэнэ. Аварга хархны үүдэн шүд 2,6 см урт байжээ. Нутгийн оршин суугчдын ярьснаар сүүлийн үед гөлөг, муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтад харханд бариулсаар цөөрч байгаа аж.

Өнгөрсөн сард мөн 77 настай эмгэн харханд баруун хацраа хазуулснаар шархаа даалгүй амь насаа алдсан байна.

 УБА НЬ МОНГОЛ СТАЙЛ

Бямба, Ням гараг бүр гардаг олон ангит түүхэн "Мүшин" драма дээр , тус улсад дайлаар ирсэн Монголчуудын тухай өгүүлэгдэж байгаа бөгөөд  тус драма-д Монголчуудын дүрийг  бүтээж  байгаа хэсэг жүжигчид дуучин PSY-ийн дуулсан Gangnam Style дууг өөрчлөн  убба нь Монгол стайл хэмээн алиалсан дуугаа өнөөдөр интернэтэд байрлуулжээ.

Тухайн үеийн Монголчуудын дүр төрхийг гаргаж байсан эмэгтэй , эрэгтэй дээрх жүжигчид морь унан давхиж буй Монголчуудыг дууриан бүжиглэж , нөгөө утгаараа марзаганаж  буй энэхүү бичлэгийг үзсэн Солонгос  иргэдийн дийлэнх нь  үнэхээр Монголчууд шиг харагдаж байна , их инээдтэй бас сонирхолтой байна гэж бичицгээж байгаа юм байна...

САЯ ГАРУЙ ИРГЭНИЙ АЖИЛЛАСАН ЖИЛИЙГ НӨХӨН ТООЦНО

Өмнөх парламентаас үлдсэн хэд хэдэн хуулийн төслийг энэ удаагийн ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан. Тэдгээрийн нэг болох ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг өчигдрийн Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн юм. Хуулийн төслийн гол агуулга нь нийгмийн шилжилтийн үе буюу 1990-1995, 1995-2000 оны хооронд ажил хийх боломж байгаагүй иргэдийн нийгмийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс нөхөн тооцох тухай юм.

Дээрх хугацаанд буюу 1990-1995 онд 280 мянга, 1995-2000 онд 780 орчим мянган иргэн нийгмийн даатгалаа төлж чадаагүй байна. Ингэснээр тэтгэвэр авах насны иргэдийн ажилласан жил хүрэхгүй байх нөхцөл бүрдэж байгаа аж. Гэхдээ энэхүү хуулийн төслийг баталснаар улсын төсөвт ямар нэгэн дарамт учрахгүй аж. Мөн 1995-2000 оны хооронд ажилласан жилээ нөхөн тооцуулах 780 орчим мянган иргэн улсад нийт төлөх ёстой шимтгэлийнхээ арван хувийг нэг удаа өөрөө төлөх аж. Энэ нь тухайн үеийн тооцоогоор нэг иргэн дунджаар 87 орчим мянган төгрөг төлнө гэсэн үг.

Ингэснээр улсын төсөвт 60 орчим тэрбум төгрөг төвлөрөх тооцоог хуулийн төсөл санаачлагчид хийсэн байна. Мөн ажилласан жилээ нөхөн тооцуулах нийт нэг сая гаруй иргэний дөнгөж 20 орчим хувь нь тэтгэвэр авах насанд дөхөж байгаа, үлдсэн нь ид хөдөлмөр эрхлэх насны хүмүүс байгаа нь улсын төсөвт дарамт болохгүй байх нэг шалтгаан болж байгаа гэнэ. Энэхүү хуулийн төсөл санаачлагчид хоёр жилийн хугацаанд судалгаа хийсэн, мөн өмнөх парламентын түвшинд хэд хэдэн удаа хэлэлцсэн тул, Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийлгүйгээр нэгдсэн чуулганд оруулах горимын саналыг С.Дэмбэрэл гишүүн гаргасныг НББСШУ-ны Байнгын хорооны олонхи гишүүд дэмжсэн билээ.

ХАМГААЛАЛТТАЙ ФЛЭШ ДИСК
LaCie RuggedKey нэртэй энэхүү флэш диск нь одоогийн зах зээлд худалдаалагдаж байгаа флэш дискүүдээс хамгийн бат бөх нь гэдгээ баталжээ.

Уг флэш дискийг 100 метрийн өндрөөс унагаж туршсан бөгөөд туршилтийн дараа флэш диск огт гэмтээгүй хэвийн ажиллаж байсан гэнэ.

Энэхүү флэш дискний 16GB хувилбар нь 39.99 ам.доллар, 32GB нь 69.99 ам.доллараар өөрийн Www.lacie.com сайт дээр худалдаалагдаж байгаа ажээ.


БАГШИД ӨГСӨН БЭЛЭГ АbagshВИЛГАЛ БОЛОХ НЬ ЭЭ 

“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээс бэлэг авдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр мэдээллээ.

Энэ талаар дорвитой судалгаа хийж, эцэг эхчүүдийн санал гомдлыг харгалзан үзэж тус яамны зүгээс Ерөнхий боловсролын сургуулиудад албан бичиг хүргүүлэхээр болсон байна. Тэрбээр энэ асуудлын тухайд  “Амьдралын бололцоотой айлын хүүхдүүд багшдаа бэлэг өгсөөр байгаад муу занд сургасан байдаг.

Гэтэл тааруухан амьдралтай айлын хүүхдүүд багшдаа бэлэг өгч чаддаггүйгээсээ болоод ад үзэгдэх, сурлагын дүнгээ хасуулах зэрэг ноцтой асуудал байнга гардаг. Тэгэхээр сурагчид нь багшдаа бэлэг барьж гүйхийг бид авлигын суурь гэж үзэж байгаа. Хэрэв үнэхээр бэлэг өгөхөөр шийдсэн бол нэгдсэн журмаар өгч болно гэж тйалбарлажээ.

МОНГОЛ GANGNAM STYLE ИЙН ХУУЛБАРТАЙ БОЛЖ БАЙНА

Дэлхий даяар хит болж, барууны одууд хүртэл дууриах болсон “Ганнам стиль” дуу олон чартыг тэргүүлээд байгаа юм.

Алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ энэ клип дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмээд байна.

Тэгвэл “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай “Монгол Ганнам стиль”-ийг тун удахгүй үзэгчид түмэндээ хүргэх гэж байна. Тэрбээр Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны “Ганнам стиль” дууг “Уба нь Улаанбаатар style” хэмээн хуулбарлан дуулах аж.

 

 ЖОРЛОНТОЙ МОТОЦИКЛ /Тайлбаргүй/


ХЯТАД БЭЛЭН ГОЙМОН ҮРГҮЙ БОЛГОДОГ

Манай монголчууд аливаа зүйлд ихээхэн сониуч хүмүүс. Хаана шинэ содон зүйл гарна, түүнийг эдлэж хэрэглэж, амталж үзэхийг хүснэ.

Одоо цагт бүх юм нээлттэй болсон учир хуучны хэллэг болох ногоон хурганы Хятад бэлэн гоймон үргүй болгодог арьс гээчийг ч олохоор болсон. Ардчилсан нийгэм гарснаас хойш монголчуудын амьдралд багагүй өөрчлөлт орж, гадаадын дотоодын олон янзын бараа бүтээгдэхүүнийг бид хэрэглэх болжээ. Гэвч бид хөрш зэргэлдээ 2 улсаас л ихэнх бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Тодотговол Хятад улсаас бидний хэрэглэдэг ихэнх хүнсний бүтээгдэхүүн орж ирдэг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Энэ бүх зүйлээс сайн ч зүйл байна саар ч байна. Сүүлийн үед интернэт сайтаар манайхны өргөнөөр хэрэглэдэг бэлэн гоймон гээчийн талаар нэг зурагт мэдээлэл тарах болсон бөгөөд энэ нь эрчүүдийг үргүй болгоно гэсэн зурагт ухуулга байв. Хятадын гэх тодотголтой бэлэн гоймонг аль эртнээс л чанаргүй муу гэдгийг нь мэдээлсээр байтал хүмүүс харин хэрэглэсээр л. Энэ бүгдээс өөрийн байр сууриас дүгнэлт хийхэд, хүн амаа яаая гэж байгаа Хятад улс энэ мэт аргаар хүн амын бодлогоо хязгаарлан эрчүүдээ үргүй болгож магадгүй ч юм уу.

Уг нь бэлэн гоймон гээчийг нь аль 5 дугаар сард Нийслэлийн МХЕГ-аас явуулсан шалгалтаар худалдахыг хориглосон аж. Тухан үеийн шалгалтаар манай улсад түгээмэл худалдаалагддаг 250 төгрөгийн Даху ван гоймонгоос эхлээд ихэнх хятад бэлэн гоймон хүний биед хавдар үүсгэдэг олон төрлийн хортой бодисууд агуулсан болохыг тогтоосон байна.
Хамгийн аймшигтай нь эдгээр бэлэн гоймонгийн орц найрлагад хүнсний бус, химийн гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүнийг орлуулан ашигладаг болох нь илэрчээ.

Энэ мэт сөрөг мэдээллийг тараадаг боловч бодит амьдрал дээр 15 настай хүүхэд хятад бэлэн гоймонд хордон нас барсан тохиолдол гарч байжээ.  Түүнчлэн 4-р сард мөн 5 настай хүү мөн л хятад гоймонд хордон СБД-ийн эмнэлэгт хүргэгдэж байсан аж.

Мууг нь мэдсээр байж бид өөрсдөө ч хэрэглээд, ашиг орлого олохоор наймаачид ч бэлэн гоймонгоо нааш нь оруулж ирсээр л байх юм. Хортой гэх энэ бүтээгдэхүүнийг хүүхэд залуусын дунд ихээхэн хэрэглэдэг. Үүнээс гадна эцэг, эхчүүд ч цаг завгүй ажлын улмаас хүүхдийнхээ эрүүл хоололтод анхаарал тавихгүй байгаа нь байдлыг улам даамжируулж байна.

Үнэхээр л хор хөнөөлтэй нь тодорхой болсон бэлэн гоймонгоос татгалзан үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг болсон бололтой.

''ПАРАОЛИМП-2012'' НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Паралимпийн зуны XIV наадам Лондон хотноо Улаанбаатарын цагаар 04.30 цагт нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 166 улсын 4200 тамирчин спортын 20 төрлөөр 503 медалийн төлөө хүч үзэх юм.

Бээжингийн паралимпийн тэмцээнд 148 улсын 3800 гаруй тамирчин оролцжээ. Тухайн үед Хятадын шигшээ баг 89 алт, 70 мөнгөн, 52 хүрэл нийт 211 медаль хүртэж тэргүүлсэн бол Их Британийн шигшээ баг 42 алт, 29 мөнгө, 31 хүрэл медальтайгаар хоёрдугаарт бичигдсэн бол тэдний араас АНУ-ын шигшээ баг 36 алт, 35 мөнгө, 28 хүрэл медальтайгаар бичигдсэн байна.
Лондоны паралимпийн тэмцээнд зохион байгуулагч Их Британийн шигшээ баг 288 гишүүнтэйгээр хамгийн олон тамирчин оролцуулж байна. Тэдний араас БНХАУ 282, АНУ 216, Бразил 189, ОХУ 183 тамирчны бүрэлдэхүүнтэй аж.
Монгол Улсаас паралимпийн буудлагын төрөлд Ц.Лхамсүрэн, жүдо бөхөд Д.Ганбат, А.Мөнхбат, байт харваанд Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хөнгөн атлетикт Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцох юм. Манай улс Сиднейн паралимпоос оролцож эхэлсэн түүхтэй. 2008 онд Бээжингийн паралимпийн тэмцээний байт харвааны төрөлд өрсөлдсөн Д.Баатаржав улсынхаа паралимпийн түүхэнд анхны, тэр дундаа анхны алтан медалийг хүртсэн юм. Түүний зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон билээ.
Лондон хотын дарга Борис Жонсоны ярьснаар паралимпийн үеэр аюулгүй байдал зууны XXX олимпийн тэмцээнээс дутахааргүй байх аж. Гэхдээ хамгаалалтын албаныхныг үзэгчдэд болоод тамирчдад таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд илүү энгийн бөгөөд нууц байдалд шилжүүлсэн гэнэ.
Лондоны зуны XXX олимпийн зардал 9.3 тэрбум фунт стерлингийн зардлаасаа хэтэрч 13 тэрбум фунт стерлингт хүрсэн гэж зарим хэвлэлд бичиж байгаа. Ямартай ч зохион байгуулах хорооныхонд паралимпийн тэмцээнд 400 сая фунт стерлинг төсөвлөсөн юм. Гэхдээ хандивлагч компани, хувь хүмүүс 245 сая фунт стерлинг нэмэлтээр олгогдох аж. Паралимпийн 1.5 сая тасалбар хэвлэсэн. Эдгээр тасалбарыг дунджаар 375-400 фунт стерлингийн үнэтэйгээр худалдаалж байгаа аж.

ҮЛЭМЖ БИЕТЭЙ НЯРАЙ ЧАНГА ДУУТАЙ БАС ХОВДОГ
Нярай одоогоор дэлхийд хамгийн том, хамгийн хүнд жинтэй хүүхдээр тодроод байгаа гэнэ. Түүний ээж 41 насандаа 8,7 кг жинтэй, 62 см өндөр эрүүл саруул хүү төрүүлсэн юм. Харин тэрээр эхийнхээ хэвлийд байхдаа ийнхүү том биетэй болсон нь нэгэн учир шалтгаантай гэнэ.

Түүний эх хурц хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байсан тул хүүг хэвлийд байхад их хэмжээний глюкоз хэрэглэдэг байжээ. Үүнээс үүдэн хүү хэвлийд байхдаа энгийн хүүхдээс илүү өсөж томрох болсон байна.
 
 


Харин хүүг төрсний дараа эмч нар түүний биед бүх төрлийн шинжилгээ хийсэн ч эрүүл саруул, чийрэг биетэй болох нь батлагджээ. Гэхдээ энэхүү үлэмж биетэй нярай чихний хэнгэрэг хагалмаар маш чанга уйлахаас гадна, тун ч ховдог гэнэ.



 ХҮНИЙГ УНТАЖ БАЙХАД ГАРЧ БАЙГАА ДУУ ЧИМЭЭ, ҮНЭР ААШ ЗАНД НӨЛӨӨЛДӨГ ГЭНЭЭ

Израилийн Реховотхотын Вэйзманн шинжлэх ухааны хүрээлэнгээс явуулсан судалгаагаар хүн унтаж байхад орчны дуу чимээ, үнэр тухайн хүний ааш занд нөлөөлдөгийг тогтоожээ.
Тус хүрээлэнгийн захирал Анат Арзи болон түүний багийн хэсэг эрдэмтэн эрүүл чийрэг биетэй 55 оюутныг судалгаандаа хамруулсан байна. Оюутнуудыг тухлаг таатай үнэртэй орчинд сонгодог хөгжим тавьж унтуулжээ. Судлаачид туршилтыг долоо хоног явуулсны дараа оюутнуудын сэтгэл санаа өөдрөг, ааш зан нь тайван болсныг тогтоосон аж.
Харин муухай үнэртэй, шуугиантай орчинд унтаж амарсан оюутнуудын сэтгэл санаа, зан ааш  эсрэгээрээ байжээ. Анат Арзи “Хүн загасны мах, элдэв шампунь, өмхийрсэн үнэр болон шуугиантай орчинд унтаж амарч болдог. Гэхдээ энэ нь сэтгэл санааны байдлыг эрс өөрчилдөг. Удаан хугацаанд ийм орчинд унтсан хүн зэрлэгшиж ч болдог” гэжээ.
Мөн тэрбээр “Хүний нүднээс сайхан амарсан үгүйг мэдэхэд хангалттай. Үргэлж таатай орчинд амардаг хүний нүдний өнгө хурц тод, өө сэвгүй гэж хэлж болно. Мөн хараа сайтай байдаг. Тэгэхээр их хотын оршин суугчид чимээ багатай, сайхан үнэртэй орчинд унтаж амрахыг илүүд үзэх хэрэгтэй. Ийм орчныг хүн бүр гэртээ бүрдүүлж болдог” гэв.
Хүүхдийг унтаж байхад сонгодог хөгжим эгшиглүүлэх нь тэднийг ирээдүйд ямар ааш зантай хүн болж төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Нас биед хүрсэн хүн дээрх аргыг хэрэглэж өөрчлөгдөж болохыг Израилийн эрдэмтэд тогтоожээ.

 ХЯТАДУУД ИРГЭДИЙН ГАЗРЫГ ИХЭЭР ХУДАЛДАН АВЧ ЭХЭЛЖ БАЙНА 


“Хятад иргэд айлуудын газрыг нэг сая төгрөгөөр авах санал тавьж, хашаа хатган ямар нэгэн барилга барих гэж байна” гэх мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн XXVI хороог зорилоо.

Уулын энгэрт жалга дагасан 500 шахам өрх бий дээ гэсэн тул юутай ч уул руугаа дөхье гэж бодож явсаар бараг л олоод оччихжээ. Ойрын их усан борооноос тогтсон шавар, намаг дунд халтирч, будилж явсаар Үерийн гудамжны 140 дүгээр хашаанд ирлээ. Банзаар шахаж барьсан нэлээд том хашааны хаалгыг дарсан төмөр чингэлэг үзэгдэв. Дотор нь барилгын материал буулгажээ.
Өсвөр насны болов уу гэмээр 4-5 хүүхэд хашааны тэг дунд буулгасан барилгын материалын цаана, наагуур бүртэлзэж овоолсон тоосго, мод өрж байгаа бололтой тонголзоно. Иргэдээс ирсэн мэдээллийн үнэн мөнийг лавлах хүн харагдсангүй. Манаачийнх нь болов уу гэмээр ганц гэрийн хаалга онголзож 40 хүрч байгаа болов уу гэмээр эмэгтэй хаалгаар хараачлан байснаа “ямар хүн үүгээр эргэлдээд байна вэ” гэсэн шиг хэсэг харж зогссоноо намайг зүглэв.

Ядруухан төрхтэй, хувцас хунар гэж авах юмгүй тэр хүн том хар шил зүүжээ. “Бурхан минь энэ эмэгтэй архи уудаг юм байна шүү дээ. Лав нэг нүд нь юм хардаггүй бололтой” гэх бодол өөрийн эрхгүй төрөв. Ингээд бидний дунд дараах яриа өрнөсөн юм. “Сайхан намаржиж байна уу та. Энэ ямар компанийн эзэмшлийн хашаа вэ. Айлуудаас хашааных нь газрыг үнэлж авна гэсэн байх юм. Чухам хэдэн төгрөгөөр авах санал тавьж байгаа юм бол” гэх асуултад авгай жаахан гайхаж эргэлзсэнээ толгой сэгсрэв.

Түүний энэ байдал, төрхнөөс “Танихгүй хүнд хэлэх үг алга” гэх товчхон хариулт өгч байгааг мэдэрлээ. Ингээд асуултаа арай багасгав. “танай гэр энэ мөн үү. Тэр ажил хийгээд байгаа хэд танай хүүхдүүд үү” гэвэл авгай газар сууж тухлаад “Би гурван хүүхэдтэй. Нэг муу залуутайгаа л одоо амьдарч байна. Энэ манай хашаа байсан юм. Эгч нь гэрээ хашааныхаа гадна гаргаад барьчихсан. Манай хашааны газрыг надаас худалдаж авсан. Компанийнх нь нэрийг мэддэггүй юм. Их ээ олон хятад хүн нэг юмны агуулах бололтой зүйл барих гэж байгаа юм. Энэ хэсгийн айлууд гэж дандаа хөдөөнөөс шахуу ирсэн ядарсан, ажилгүй иргэд байдаг юм. Энэ компанийнхан том хүнийг нь өдрийн 30, хүүхэд бол өдрийн 15 мянгаар цалинжуулж ажиллуулдаг. Нийт 30 гаруй ажилчинтай” гэлээ.

Биднийг ийн ярилцаж байх зуурт тор дүүрэн бидний нэрлэдгээр “Дан ху ван” гэх улаан ууттай хятад бэлэн гоймон тэвэрсэн хоёр ч хүү хашаа руу орлоо. Ажилчид нь хоол ундаа өөрсдөө зохицуулдаг бололтой. Ус байхгүй, цайнд дэвтээгээд идчих үү хэмээн хоорондоо яриад цааш яваад орчихов.

Гэр хорооллыг хэрхэн хөгжүүлэх вэ?

Ер нь энэ хэсгийн айлуудад ус болоод тог цахилгааны асуудал их гэнэ. Зарим үед хэдэн ч хоногоор тог тасарч мэдэх учраас дэлгүүр мухлагуудад нь лааны наймаа ихээхэн эрэлттэй гэж байна. Энэ хэсэгт нэг сайхан булаг урсдаг байснаа жилийн өмнөөс ширгэж булаг урсаж байсан гэх ямар ч ул мөргүй болжээ. Сая орсон их борооноор эндхийн айлууд ёстой л гэртээ “түгжигджээ”.
Учир нь машин бүү хэл хүн явахын эцэсгүй намаг, шалбааг бий болсон нь ёстой л цаашаа ч үгүй наашаа ч үгүй болгожээ. Уулнаас буух үерийн голомт дээр амьдарсаар л байгаа эдгээр айлуудад шинэ бүрэлдсэн төр засгаас хүсэх юм даанч их юм. Энд суурьшаад зургаан жил болж байгаа ч газраа өмчилж авч чадахгүй байна гэх гомдлын үг хэлэх ч өндөр настантай таарлаа. Таван минут биш юм аа гэхэд 30 минутын зайтай явдаг ч микро болон том оврын автобус энд алга. Хичээлийн шинэ жил “хаалганы” цаана тулчихаад байхад намаг шалбааг туучсаар сургууль, цэцэрлэгтээ хүрэх гэр хорооллын хүүхэд багачуудын ядруухан тавиланг хэрхэх вэ.
Хотын төвдөө багшралдан барилга байшингаа нар үзэх зайгүй давхарлаад л бариад байхаар хотын захын гэр хороолол руу энэ бүх хот төлөвлөлтийг хандуулбал яасан юм бэ. Ядаж л өндөр өндөр барилга дагасан олигтой томхон дэлгүүр, үйлчилгээний төв, такси, автобусны буудалтай болог. Түлээ, нүүрсээ хар замаар биш юм аа гэхэд аятайхан зассан замаар хүргэх боломж ч алга. Машин бүү хэл хүн явахад хэцүүхэн намаг шалбааг дунд зурайх үхрийн жим шиг замаар л ихэд анхааралтай явах боломжтой. Усан бороотой өдөр бол татсан утсан дээгүүр явах мэт сэтгэгдэл төрнө.

Гэхдээ ийм дүр зураг бол өнөөдөр хотын захын аль ч гэр хороолол дундах байдаг л үзэгдэл. Бид харсаар цочихоо байжээ энэ амьдралд. Юутай ч хороо, дүүрэг, нийслэл, Засгийн газрын хамгийн эхний анхаарах асуудал нь гэр хорооллыг барилгажуулах, хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, ажилгүй иргэддээ ажлын байр гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Үгүй бол цөөхөн ядруу иргэд чинь харийнхны мөнгөнд худалдагдаж газар нутгаасаа сөөм сөөм, алд алдаар нь хувь тасалж өгөхөд бэлэн болжээ.
Агуулах барих нэрээр эзэлж авчихаад байгаа газрын энэ мэт асуудал өнөөх урд хөршийн алд алдаар нь газар нутаг, хот тосгоныг минь эзлэх далд бодлого нь биш биз дээ. Хятад ажилчин, хятад компанигүй юм Монголд байхгүй болсон энэ цагт нанхиадууд нийслэлийг минь хумих бодлогоо гэр хорооллоос эхлүүлээд байгаа ч юм билүү. Тийм бол одоо яах вэ.

 ШОУДАХ ӨДӨР НЭМЭГДЖЭЭ

“…Өнөөдөр баасан гараг, шоудахад таарсан өдөр…” хэмээн залуучууд долоо хоногийн нэг өдрийг дэгжин хувцсаараа гангарч, баарны неон гэрэлд “балай авдаг” байсан бол нэгэн журмаас үүдэлтэй сард нэлээд хэд хоног шоуддаг болж байгаа гэсэн яриа чих дэлслээ.

Энэ яриа их хотын түгжрэлийн асуудлыг шийдэх гэсэн тээврийн хэрэгслийн дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах тухай журам мөрдөгдөж эхлэхээс өмнө гарсан аж. Учрыг тунгаавал залуусын дийлэнх нь автомашинтай, зарим нь найз нөхдөөрөө ижилсүүлэн улсын дугаараа авдаг тал бий гэнэ.
Тэгэхээр тэдгээр залуус түгжрэлийг багасгахад хувь нэмрээ оруулах нэртэйгээр цэнгээний газрыг дүүргэх болсон аж. Нийтийн тээвэрт олонтойгоо бужигнаж явахдаа хоёр залуугийн ярилцахыг сонслоо. “Өнөөдөр 1, 6-ын тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцож болохгүй гээд машинаа тавьчихсан, өнөөдөр юу хийнэ ээ”, “Тэгвэл шоудах уу, би ч гэсэн машингүй яваа”. Энэ бол дээрх шоучин залуусын төлөөлөл гэхэд болно. Долоо хоног бүрийн баасан гарагт баар, цэнгээний газар орлого сайтай байдаг бол одоо долоо хоногт ер нь л орлого буурахгүй байх шинжтэй гэнэ. Учир нь ажлын таван өдөр 0-9 хүртэл улсын дугаараар ангилж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах болсон учир залуус машинаа тавьчихаад, зугаацахыг илүүд үзэж, баар, цэнгээний газрын эздийг “баяжуулах” шинжтэй байгаа аж. 
Уг нь сар бүрийн 1, 20-нд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх журмыг нийслэлчүүд алдаг оног мөрдөж эхэлсэн. Энэ журам тухайн өдрөө бүрэн мөрдөгдөнө гэдэг үлгэрийн далай. Нэг ч хүн архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байвал ёстой л өнөөх ховор үзэгдэл гэдэг нь болох биз. Монголчууд сэргэлэн, сүйхээтэй улс гэж өөрсдийгөө хөөргөөд л сэм сэмхэн олоод уучихна. Орлогоо бодсон худалдагч нар өгөхгүй байна гэж байхгүй. Ингээд л аливаа журам мөрдөгдөх нь худлаа болж байгаа юм. Тоо баримт дурьдахад, Монгол Улсын нэг хүнд 33 литр согтууруулах ундаа ногддог гэж байгаа. Гэтэл дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ найман литрээс давбал тухайн улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэж үздэг юм билээ. Харин энэ байдал манай улсад тэр дундаа нийслэлд аль хэдийн алдагдсан гэхэд болно. Одоо бүр ч алдагдах шинжтэй. Монголчууд цалин буудаг өдрөө цангасан юм шиг уудаг байсан бол одоо архи уух, шоудах шалтаг нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. “Халтуур хийх гэхээр түгжрээд” гэж шалтаглан, хааяахан сархад хүртдэг байсан залуус “Миний машин өнөөдөр хөдөлгөөнд оролцож болохгүй” гэж шалтаглан, дураараа дургих биз.
Тэгэхээр нэг журам гаргахдаа урган гарах өөр бусад асуудлыг давхар бодолцох нь зүйтэй юм шиг санагдана. Тухайлбал, тээврийн хэрэгслийг дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулахаар болсон бол баар, цэнгээний газар, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад бяцхан хориг буюу цагийн хязгаарлалт тавих шаардлагатай юм шиг санагдана. Угаасаа архидан согтуурсны улмаас гарах хэрэг төвөг ихэсч байгаа өнөө үед иймэрхүү хатуухан хязгаарлалт хаа хаанаа хэрэгтэй байгаа юм. Нэгэнт л жаахан хязгаар тавиад, хатуухан журам мөрдүүлэх гэж байгаа л бол тал талаас нь урган гарах ахуйн асуудлыг давхар зохицуулах нь зүйтэй биз ээ. Ямартай ч “баасан ахын “-ын төрсөн өдөр, элдэв янзын тэмдэглэлт баяр гэх мэтчилэн шоудах өдөр бишгүй олон байдаг ч энэ мэтийн шалтгаанаар шоудахыг нь таслан зогсоох хэрэгтэй юм шиг ээ.
ЕСДҮГЭЭР САРД ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Есдүгээр сарын цаг агаарын тойм мэдээг Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан байна.

БaРУУН ЗҮГИЙН НУТАГ

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 18-23 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Хоёр ба гурав­дугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнө­дөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүй­тэн, өдөртөө 7-12 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

ТӨВИЙН НУТАГ

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвс­гөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, цочир хүйтрэх ба өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр их төлөв бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8, бусад нутгаар 7-12, өдөртөө ихэнх нут­гаар 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 11-16 градус дулаан байна. Гурав­дугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаа­наас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Дээрх үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялан­гуяа нэг ба хоёрдугаар арав хоно­гийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй.

ГОВИЙН НУТАГ

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 24-29 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнө­дөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр хасах 2 градус хүрч сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр эрс сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаа­наас 3 градус хүйтэн, цочир хүйтрэх ба өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөр­төө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23 градус дулаан байна.a

 ГАДААД ИРГЭДИЙН КВОТЫН ТОО ЦӨӨРӨВ

Гадаадын иргэн, харьяатын албанаас өнгөрсөн жил гаргасан тоон мэдээллээс харахад манай улсад 71 улсын 20 гаруй мянган иргэн ажиллаж, амьдардаг аж.

Гэтэл зөвхөн уул уурхайн салбарт гээд харахад энэ тоо худал мэдээлэл болж таарах гээд байгаа юм. Хэдийгээр гаднаас ирсэн ажилтнуудаас авах татвар жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч цаг үетэйгээ харьцуулахад дутагдалтай, хангалтгүй байгааг хэлэх мэргэжлийн хүмүүс байгаа юм. Хагас жилийн байдлаар гадаад иргэдээс манай улсын татварт 40 орчим тэрбум төвлөрөх ёстой. Харин энэ жилийн тухайд 37 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа юм байна. Гадаадын ажилчдаас авах татварын хувьд манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 148 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний татвар авдаг. Иргэд санаачлага гарган салбарын шинэ сайдаар томилогдсон Я.Санжмятавт хандаж, өнгөрөгч долоон хоногт ажилтайгаа танилцах үеэр гадаадаас Монголд орж ирэх хятад ажилчдын тоог бууруулж, монголчуудыг эх орондоо боломжийн цалинтай ажиллах тал руу илүү анхаарч ажиллах шаардлага байгааг захиж, хэлж байсан юм.
Монгол залуус дээд мэргэжилтэй хэр нь цалингийн төлөө хүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж байгаа нь их. Бусад улс, орнуудтай харьцуулахад монголчууд гадны улсууд руу явах, виза мэдүүлэх төлбөр төлөхдөө өндөр өртөгтэй байдаг хэрнээ өөрсдөө маш хямд нөхцөл, шаардлагаар урд хөршөөс голдуу мянга мянгаар нь ажилтан авч байгаа байдал нь хүмүүст таалагдахгүй байгаа юм. Нөгөө талаас нь бодоход барилгын болон уул уурхай салбар ид хөгжиж байгаа хэрнээ энэ чиглэлийн нарийн мэргэжлийн ажилтан, боловсон хүчин манай улсад байхгүй байгаа нь яалт ч үгүй гаднаас ажилтан авах хэрэгцээг бий болгож, хамгийн ойр байгаагаар нь хямд зардлаар хятадуудыг оруулдаг байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлж байгаа тоо, бодит байдал хоёр хол зөрүүтэй нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.
Учир нь, “Оюу толгой” компани л гэхэд барилга барих нэрийдлээр 18 мянган хятад оруулж ирсэн албан бус мэдээлэл байгаа. Сонгууль болохоос өмнөхөн өмнөд хөршөөс вагон вагоноороо орж ирсэн хятадууд вокзалаас шууд өмнийн говийг зорьсон. Зөвхөн ганц компанид ажиллаж байгаа хятадуудын тоо нийт Монголд байгаа гадаад ажилчдын тоотой ойролцоо байгаа нь албаныхны мэдээлэлд итгэхэд эргэлзээтэй болгож байгаа юм. Харин “Оюу толгой” компанийн зүгээс гадаад тэр дундаа хятад ажилчдынхаа тоог 6000 гэж мэдээлжээ. Тус компанид хятадууд монголчуудаас өндөр цалин авдаг тухай ажилладаг хүмүүс нь мэдээлдэг. Үүнээс гадна Монгол улсын Засгийн газартай хийсэн гэрээ ёсоор бол нийт ажилчдын 70 хувь нь монголчууд байх ёстой ч өнөөдрийн байдлаар энэ гэрээ зөрчигдсөн байдалтай байгаа юм. Ингэж байх хооронд монгол залуус гадны орнуудад шал угаахын төлөө олон хоногоор оочерлож, зүтгэсээр байгаа. Үүний оронд гадаад ажилчдынхаа тоог бууруулж, монгол залуусаа боломжийн хангалуун цалинтай байх зохицуулалтыг хийх шаардлага бий болсоор байна.

Сүүлийн жилүүдэд зам, барилга, уул уурхай гээд бүх салбарт үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа үед техник мэргэжлийн сургууль төгсөж байгаа боловсон хүчнүүдээ чанарлаг бэлдэж, олон тоогоор төгсч чадвал манайд гаднаас биш дотоодын залуу боловсон хүчнээ авах бололцоо бүрэн байгаа юм. Ингэж чадахгүй бол эдгээр боловсон хүчин, нарийн мэргэжилтэн ихээр хэрэгтэй байгаа салбаруудаар дамжуулан Монголд хуулийн дагуу болон хууль бусаар орогнох хятад голдуу гадны хүмүүс ихэссээр байх юм. Орон нутгуудын болон гаалиар орж ирсэн хятад болон бусад гадаад ажилчдын тоог нэмж тооцоолон гаргахад албаныхны өгч байгаа тоон мэдээ хоорондоо зөрүүтэй байгааг тэд анхааралдаа аваасай. Хэдийгээр манайхан гадаад иргэдээс авч байгаа татвар тэрбум тэрбумаараа өсч байгааг магтан баярлах боловч цаад утгаараа бол том гүрний бодлогод автаж байгааг мартаж болохгүй мэт.

 ХҮНИЙГ ГАДААД ТӨРХӨӨР НЬ ХЭРХЭН ШИНЖИХ ВЭ?


Ам

Амны том жижгээс мөн хүний авхаалж самбаа, зориг тэвчээр шалтгаалдаг. Арчаагүй, дорой, үлбэгэр хүмүүс жижигхэн амтай байдаг. Өөрийн мөн чанараа нууж явдаг “дугтуйтай хүнийг” жимийсэн амаар нь таньж болно. Зөв хэлбэртэй, дунд зэргийн хэмжээний уруултай хүнтэй нөхөрлөвөл та түүний зүгээс шудрага бус үйлдэлтэй учрахгүй. Бүтэлгүй дурлалууд эмэгтэй хүний дээд уруул дээр үрчлээс үүсгэдэг. Түүнчлэн нөхөртөө хууртаж явсан эмэгтэйн уруул дээр ийм зураас гардаг. Хөгжилтэй хөнгөн хүний уруулын өнцөг өргөгдсөн байдаг. Гэхдээ тэд муу эцэг эх, тааруухан эхнэр нөхөр юм. Харин доош унжсан мэт уруултай хүн хэдийгээр бусдыг өрөвдөх, бусдад өрөвдүүлэх дуртай ч гэсэн гэр бүлийн тогтвортой гишүүн болдог. Зузаан, хэлбэр дүрсгүй уруултай хүмүүс голдуу ховдог, шунахай, залхуу, юу ч хийх чадваргүй байдаг. Өрөвдөх сэтгэлгүй хүнийг даравгар дээд уруулаар нь мэдэж болдог. Гэмт хэрэгтнүүд дунд ийм уруултан олон. Бэлгийн сулрал, хөрөлттэй хүнийг жимийсэн доод уруул нь илчилж өгнө. Дээд уруул нь доод уруулаасаа илүү гарсан бол шийдэмгий бус хүний шинж. Эсрэгээрээ байвал таны өмнө жинхэнэ хувиа хичээгч зогсож байна гэдгийг мэдтүгэй!

Одоо хүн яаж инээж байгааг ажиглая. Амаа таглаж инээдэг хүн ичимтгий, биеэ хэт хянаж өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг. Ичимтгий, хөнгөн хүн толгойгоо гэдийлгэж инээнэ. Мөрөөдөмтгий хүмүүс инээхдээ толгойгоо гараараа түшдэг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн чанга чанга инээдэг. Хэрэв инээхэд хамар нь үрчийдэг бол хаврын тэнгэр шиг хувирамтгай хүн гэж ойлгохолд ташаарахгүй.

Чих

Чихний дээд ирмэг хөмсөгнөөсөө илүү гарч байвал маш байн сэтгэхүйтэй гэсэн үг. Хэрэв хөмсөгтэйгөө нэг түвшинд байвал сэтгэхүй дунд зэрэг байгааг илтгэнэ. Харин доор байвал тэнэг хүний “гэрчилгээ” юм. Том босоо эсвэл дэлдэн чих хөгжмийн авъяастайг илэрхийлдэг. Бас шар үстэй бол ирээдүйн “Моцарт” байж магадгүй. Жижигхэн, зузаан чихтэй хүнд хөгжмийн авъяас байдаггүй. Мөн ийм чихтэй хүн худалч хуурмаг, өшөө хонзон өвөрлөдөг. Ер нь зузаан чихтэй хүн бүдүүлэг, хязгаарлагдмал оюунтай байдгийг анхаарахтун. Чонон чихтэй /дээд талаараа шовх/ хүн голдуу харгис хэрцгий авир гаргадаг. Чихний гэдэс их учиртай. Гэдэс багатай чихтнүүд бусдаасаа эелдэг, боловсон зан харьцаагаараа ялгардаг. Гэхдээ шаардлагатай үед тэд ган шиг хатуу, төмөр шиг бөх байдаг. Чихний гэдэс уртсах тусам хүн удаан амьдардаг. Тийм хүмүүсийг дорно дахины оронд эрдэмтэн мэргэд гэж хүндэлдэг. Чихний хэвийн өнгө бол ягаан . Чих шар юмуу хөх туяатай бол өвчин эмгэгийн шинж тэмдэг. Чих хичнээн хатуу байна эрүүл мэнд төчнөөн сайн байна.

Эрүү

Хатуужил тэвчээртэй хүмүүс том эрүүтэй байдаг. Тиймээс ч тэд бусадтай зовлон зүдгүүрээ хуваалцах дургүй. Хэрэв том эрүү Карлсоны хамартай хослож байвал зөрүүд, гөжүүд, дураараа зангийн тод илрэл. Үнэг шиг нарийн эрүүтэй хүн юуны өмнө өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг. Ямагт аюул заналтай тулгардаг хүмүүсийн эрүү урагшаа түрсэн байдаг. Давхар эрүүтэй хүмүүст орчин тойрныхны анхаарал халамж дутагддаг. Шовхдуу эрүү, жимийсэн уруул, шонхор хамар хослож байвал хүн бүхнийг сургах гэж оролддог хэнхэг хүний таних тэмдэг. Харин эрүүн дээрээ хонхорхойтой хүн салхи шиг тогтворгүй, түүний ямар үйлдэл хийхийг та хэзээ ч урьдчилан тааж чадахгүй.

Өргөн магнай саруул ухаан, зохион байгуулах ховор авъяасыг гэрчилдэг. Жижиг духтай хүн бурхан шашинд сүсэглэдэггүй, ариун нандин шүтээнгүй, ёс суртахууныг умартсан байх нь элбэг. Хавтгай дух сэтгэлийн тэнхээгүй хүний шинж болно. Харин горим сахисан дуулгавартай хүний дух дээд хэсгээрээ товгор байх нь олон.

Энэ бүхний эцэст “Бурхан тэнгэр биеийг бүтээдгээс сэтгэлийг бүтээдэггүй. Хүн бол сав. Зөвхөн түүнийг юугаар дүүргэх вэ гэдэг нь чухал юм” гэсэн нэгэн эрдэмтний үгийг зориуд хэлье. Чонон чихтэй атлаа сайхан сэтгэлтэй, шантгар хамартай боловч найдаж болмоор, жижигхэн хар нүдтэй мөртлөө хоёр үг холбож чаддаггүй хүн алийг тэр гэхэв. Тиймээс хүнтэй танилцахдаа нүднээсээ гадна сэтгэлдээ итгээрэй.

Өнөөдрийн Япончуудын эмгэнэл ирээдүйн Монголчуудад давтагдах ёсгүй

Японы Осакагийн их сургуулийн багш, монголч эрдэмтэн дэд профессор, хатагтай Имаока Риоко гуайтай уулзлаа

Ш.П-Монголчууд бидэнд нилээд эртний танил болсныг тань 90-ээд оны үед гарч байсан “Говьд өвөлжиж буй Япон бүсгүй” телевизийн сурвалжлагаас анх олж харснаа санаж байна. Түүнээс хойш бараг хорин жил өнгөрчихжээ. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу? Одоо ямар ажлаар Монголд ирээд байна?


И.Р-Тиймээ, би анх Монголд 1989 онд Монголчууд та бүхний эртний танил профессор Онуки багштайгаа Монголд ирж Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Булган зэрэг аймгуудаар явж тэр үеийн ХААНэгдлийн гишүүд малчдын нийгмийн асуудлыг судалж байсан юм. 1990 оноос хойш Баянхонгор аймгийн Богд суманд нэг айлын туслах малчнаар жил гаруйтай ажиллах үед сурвалжлагчид очиж байсан юм. Ингэж амьдралын төөргөөр ч гэхүү дээ Монголчуудтай хувь заяагаа холбосноос хойш нэг л мэдэхэд 20 гаруй жил болчихсон байна шүү. Өнөөдөр Осакагийн их сургуульд Монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа, бас монгол нөхөртэй болсон. /Инээв/. Би ер нь Монголд байнга ирдэг л дээ. Энэ удаа Олон улсын Монголч эрдэмтэдийн их хуралд илтгэл тавих бас хэдэн оюутнуудтайгаа Хөвсгөл, Баянхонгор аймагт очиж дадлага хийхээр ирээд байна. Мөн үүнээс гадна Монголд цөмийн хаягдлыг булшлах гэрээ хэлцэл хийхээр танай хэсэг бүлэг улс төрчид ихээхэн шаргуу хөөцөлдөж байгааг өнгөрсөн жилээс сонссон юм. Ингээд манай улсад цөмийн станц ажиллаж байгаа газрын иргэд болон цөмийн физикийн мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй уулзан ихээхэн сэтгэл түгшиж энэ талаар миний дотнын нөхөд жирийн монголчуудтай санаа бодлоо хуваалцах бодолтой байгаа. (“Майничи” сонины сүүлийн дугаар үзүүлэв).


-Таны “UBS” телевизэд өгсөн ярилцлагаас сонсоход өнөөдөр Японд тухайлбал Фукишимагийн орчимд байдал сайнгүй байгаа юм аа даа.


-Тиймээ, тэнд байдал тун хүнд байгаа шүү. /“DAYS JAPAN” №8 сэтгүүл дээр тавигдсан нийтлэл болон газрын зураг үзүүлэн тайлбарлав/. Энэ орчимд хоёр сая гаруй хүн амьдардаг юм. Чернобылийн ослын үед хуучин ЗХУ-ын засгийн газар бүх хүмүүсийг осол болсон газраас хүчээр нүүлгэн шилжүүлж байсан. Харин манай Японд өнөөдөр энэ олон хүнийг цацрагийн идэвхшилтэй бүсээс нүүлгэн шилжүүлэх үнэхээр боломжгүй гэж засгийн газар үзэж байгаа бололтой.. 12 сая хүнтэй Токиогийн дүүрэг ч цацрагт идэвхт бодисд хордож эхэлж байгааг иргэд ойлгосон. Цөмийн эрчим хүчийг ашиглахдаа ямар ч аюул, хөнөөлгүй технологи хэрэглэж байгаа талаар бидний тархийг засгийн газар олон жил угаасандаа. Гэтэл саяын ослын дараа Фукушимагийн энэ 1, 2-р станцад 1973 оноос буюу байгуулагдаж эхэлсэн өдрөөсөө эхлэн 140 гаруй удаа осол доголдол гарч байсан талаар энэ нийтлэлд он цагийн дарааллаар нь нийтэд гаргаж тавьсныг та харж байна. Тэнд одоо ажиллаж буй хэдэн робот цацрагийн тархалтын зураг авах ажил л хийж чадаж байна. Өөр ямар ч ажил үүрэг хийх чадваргүй байгаа учраас ослын газар очиж ажиллах хүн хүчний шаардлага өнөөдөр тун өндөр байна. Өдөрт 15-хан минут ажиллуулаад 20000 иен /300 гаруй гаруй мянган төгрөг/ өгье гэсэн ч ажиллах хүн ховор байна. Одоо хоног хугацаа өнгөрөх тусам цацрагт идэвхт бодис тархсан бүсэд амьдарч байгаа хүмүүсийн дунд ямар өвчин үүсэж эхлэхийг хэн тааж мэдэх юм бэ. Тэр тусмаа ирээдүйн үр хүүхдүүдийн маань хувь заяа тун бүрхэг. Ийм нөхцөл байдлыг цөмийн энерги ашиглалтаараа тэргүүлдэг гэгдэх Америкийн технологиор баригдсан АЦСтанцад гарсан ноцтой аюул Япон улсад үүсгэчихээд байхад Монголын зарим улс төрчид Америк, Японтой хамтран цөмийн хаягдал булшлах байгууламжийг Монголд барих талаар ярьж байгааг сонсоод би үнэхээр гайхаж байна
-Танай Япон улс АЦСтанцаас гарч байгаа хаягдлынхаа асуудлыг ер нь яаж шийдсэн байдаг вэ?

-Японд одоохондоо хоёр газар цөмийн хаягдлыг хадгалах агуулах туршилтын журмаар баригдаж байгаа л даа. Гэхдээ үүнийг нь орон нутгийн иргэд маш хүчтэй эсэргүүцэж байгаа учраас засгийн газар одоо нилээд хүнд байдалд орчихоод байна.

-Монголд уран олборлох, баяжуулах, мөн анхны атомын цахилгаан станцыг 2017 оноос Монголд барьж байгуулах талаар саяхан Улаанбаатарт семинар болж Японы судлаачид сургалт явуулсан талаар та бодвол сонссон байх л даа?

-Тиймээ сонссон, Та бүхэн харин ч үүний эсрэг сургалт сурталчилгаа, хэлэлцүүлгийг олон нийтийн дунд хүчтэй явуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Би Осакагийн их сургуулийн физикч профессоруудтай уулзаж ярилцахад тэд Монголд атомын цахилгаан станц барих ямар ч боломжгүйг дараах байдлаар тайлбарлаж байсан юм. Нэгдүгээрт, Японд жилд 2000мм хур тундас ордог хирнээ гадаргын болоод гүний усны нөөц хүрдэггүй учраас нэг АЦС-ийн цөмийн реакторыг байнга хөргөхийн тулд далайгаас секунд тутамд долоон тонн ус шахдаг. Монголд ийм хэмжээний усны нөөц байхгүй. Хоёрдугаарт физикчид АЦС-ыг “нойлгүй орон сууц” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл станцаас гарах цөмийн хаягдлын асуудлыг цөмийн энергийн салбарынхан одоо хүртэл шийдэж чадаагүй тууж яваа. Дэлхийн ураны нөөцийг өнөөдрийн хэмжээнд ашиглахад 100 жил хүрэхгүй нөөцтэй юм билээ. Гэтэл Финляндын “Онкало” гэдэг газар баригдаж байгаа том зооринд хадгалах цөмийн хаягдал 100 мянган жилийн дараа аюулгүй болно гэж эрдэмтэд тооцож энэ талаар баримтат кино хийснийг Японд үзүүлж байсан. Боломжтой бол “100.000 жилийн дараах аюулгүй байдал” гэсэн энэ киног та олж үзээрэй.

-Цөмийн хаягдлыг Монголд булшлах нууц гэрээ хэлцлийн талаар манай хэвлэлүүд энэ зунжин шуугицгаалаа. Таны зүгээс хамгийн сүүлийн үеийн мэдээ болгоод дуулгачихаар зүйл байна уу?

Японы гадаад хэргийн сайд Мацүмото өнгөрсөн 7 сарын 23-ний өдөр зохион байгуулагдсан Монгол-Япон хоёр улсын албан ёсны дипломат уулзалтын талаар саяхан өгүүлэхдээ “Монгол улсын хууль тогтоомжийн дагуу цөмийн хаягдлыг байршуулах, өөрөөр хэлбэл цөмийн хаягдлыг гадаад орноос өөрийн орны нутаг дэвсгэрт авах асуудал хүндрэлтэй гэсэн байр суурь илэрхийлсэн” гэж дурьдаж байсан.
Цөмийн станц барих, хаягдлыг Монголд булшлах асуудлыг сөхөж тавиад байгаа хүмүүсд би энэ дашрамд хандан “Энэ бол ирээдүйн Монголчуудын хувь заяаны асуудал шүү, өнөөдрийн Японы эмгэнэл Монголд хэзээ ч давтагдах ёсгүй” гэж дахин хэлмээр байна. Монголын өргөн уудам тал нутагт нар хангалттай тусч байна, салхи өдөр бүр үлээж байна. Сэргээгдэх эрчим хүчний энэ нөөцөө зөв ашиглах юм бол Монголын цөөхөн хүн амд хангалттай юм биш үү. Мөн газрын доор нь хэдэн арван тэрбум тонн нүүрс байгаа гэсэн. Технологи, дэд бүтэц хөгжөөгүй, дээр нь усны нөөц муутай энэ оронд яагаад заавал хэдэн зуу, бүр мянган жилээр үхэл таригч ураныг олборлох, ашиглах, тэр тусмаа хаягдлыг нь Монголд булшлахаар улайран хөөцөлдөж байгаагийн цаад учрыг би одоо хүртэл ойлгохгүй байна.
Ш.Пүрэвсүрэн
"Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө!" О.Дашбалбар

НЭГДЭЖ ЭСЭРГҮҮЦЭЖ ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ЭХ ОРНОО ХАМГААЛАЪЯ!!!
GOOGLE MAP аас ДЭЛГҮҮР ДОТОРХИЙГ ТОЛЬДОЖ БОЛНО

Google-ээс үзүүлдэг үнэгүй онлайн газар зүйн үйлчилгээ болох Google map нь одоо дэлгүүр, гимнастикийн танхим, ресторан гэх мэт газруудыг алдалгүй харуулдаг болжээ.
Өмнө нь тэднийг Street View-ээр харах гэхээр өөр томхон байшин барилгуудын ар өврөөр орж төөрөлдүүлээд байдаг байжээ.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард энэ програмчлалыг нээн туршиж эхэлсэн ба зураг авахдаа бүх зүг чиглэл рүү харуулан авдаг болсон юм.
“360 хэмд харах нь үнэхээр ер бусын сонирхолтой, хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадаж байгаа учраас бид их баяртай байгаа” гэж Google-ийн мэргэжилтэн Deanna Yick ярьжээ.
Одоогоор Япон, Австрали, Шинэ Зеланд, Америкийн жижиг бизнес эрхлэгчид рүү Street View-ийн фото зурагчид очиж тэдний эрхэлдэг дэлгүүр, зоогийн газар зэргийн гадна доторхи газрын зураг, дүрсийг авч онлайн газрын зурагт байршуулах боломжтой болоод байгаа юм.
ЗАЛУУЧУУДЫН ӨДРӨӨР ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОВ

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр. Залуучуудын эв нэгдлийг бэлгэдэж тэмдэглэх болсон энэ өдрийг анх 1997 онд Засгийн газраас тогтоол гаргаж, албан ёсоор тэмдэглэлт өдөр болгосон юм.
Энэ жилийн хувьд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 91 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны байрны үүдэнд “Спирт үү, спорт уу” арга хэмжээний нээлт болсон бөгөөд залуус эрүүл агаарт дугуйн аялал хийхээр нийслэлээс хөдөлжээ. Уг аялал “Төр хурах”-ын амралтад хоёр өдөр үргэлжлэх аж.
Мөн өнөөдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар номын сангийн харьяа "Нацагдорж"-ийн номын санг УИХ-ын гишүүн Л.Болдын дэмжлэгтэйгээр шинэчлэн тохижуулж ашиглалтад хүлээлгэн өглөө. Энэ үеэр "Нутгийн шийдэл" төрийн бус байгууллагаас тус дүүрэгт амьдардаг 10 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулсан байна.
Дашрамд дурдахад Монголын залуучуудын байгууллагын 91 жилийн ой, тэмдэглэлт өдрийн хүрээнд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Монголын залуучуудын холбоо, АТГ хамтран “Авлигын эсрэг хамтдаа” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

ТАЛБАЙ УТАСГҮЙ ИНТЕРНЭТИЙН БҮС 

Сүхбаатарын талбай байнгын утасгүй (Wifi) интернэтийн бүс боллоо.  Уг ажлыг “Telemax Communication” компани 4G Mobile WiMAX технологи оо аишглан хийсэн байна. Wifi Сүлжээ ашигладаг Notebook ,   Ipad , Wifi тай бүх төрлийн гар утас ашиглан Сүхбаатарын талбай дээр интернэт орох боломжтой болжээ

YOUTUBE-Д 15 МИНУТААС УРТ БИЧЛЭГ БАЙРШУУЛАХ

15 минутаас урт хугацаатай бичлэг байршуулах эрхийг Youtube үнэнч хэрэглэгчиддээ олгож байсан бол одоо утасны дугаараа баталгаажуулаад л 15 минутаас урт хугацаатай бичлэг байршуулах эрхтэй болно. :wink:

Алхам 1

Алхам 2

Алхам 3

алхам 4

УББАН КАННАМ СТАЙЛ ДУУНЫ УТГАЧИЛСАН ОРЧУУЛГА

    Чи бол ийм бүсгүй

    Өдрийн цагаар дөлгөөхөн, нүдэнд дулаахан бүсгүй
    Өрнийн заншлаар кофе шимэн амардаг дэгжин бүсгүй
    Үдшийн цагаар зүрх нь шатдаг халуухан бүсгүй
    Үзэмж төрхөөр нь доторхыг нь танишгүй оньсого шиг бүсгүй

   
Би бол ийм залуу

    Цаг эрт байхад чам шиг л дөлгөөхөн, хүнлэг залуу
    Цай кофег халуун дээр нь залгилдаг сүртэй залуу
    Үдэш болохоор зүрх нь тэсэрдэг сүпер залуу
    Үнэн шүү би ийм л залуу


    Дахилт

    Сайхан шүү чи, хайр булаам
    Тиймээ чи, хэй, чи шүү чи
    Ингээд хоёулаа энэ шөнийг дуустал цугтаа байхуу?
    Каннам стайл
    Уббан каннам стайл
    Хэй сээгсий лэйди

    Чи бол ийм бүсгүй

    Төлөв даруухан ч зад шоудаж чаддаг бүсгүй
    Тохироо нь бүрдвэл үсээ задгайлаад бүждэг бүсгүй
    Халхалж нуусан ч хамгаа дэлгэснээс илүү сээгсий бүсгүй
    Харц өндөр, мэдрэмж сайтай чамин бүсгүй

    Би бол ийм залуу

    Томоотой юм шиг хэрнээ балай авч чаддаг залуу
    Тохироо нь бүрдсэн үед галзуурч чаддаг залуу
    Булчин шөрмөснөөс илүү оюун бодол нь хөгжсөн залуу
    Би чинь ийм л мундаг залуу

    <Дахилт>

    Харайж байгаагийн дээгүүр нисэж байгаа хүн
    бэйби бэйби
    Хараарай би ч овоо юм мэддэг залуу шүү
    бэйби бэйби

    You know what I’m saying
    Уббан каннам стайл

LG компани 3,840х2,160 пикселийн дүрсний нягтралтай, 84 инчийн дэлгэцтэй шинэ LCD телевизээ танилцууллаа.

Энэхүү телевиз нь LG-ийн Cinema 3D технилогиор бүтээгдсэн ба дүрсний ялгарал болон дууны чанар нь маш сайн болсон аж.

Мөн энэхүү телевиз нь нэвтрүүлэг болон киног өндөр чанартайгаар бичиж авч хадгалах чадвартай ба дараа сараас 22,106 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах гэж байна.

Фейсбүүкийн нэгэн шинэ арр болох "If I Die" хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.

Та энэхүү арр-ийг хэрэглэн хүмүүст хэлэх сүүлсийн үгсээ бичиж үлдээх юм.

Ингэснээр таныг нас барсны дараа энэхүү арр таны сүүлийн үгсийг дэлхийд зарлах юм.

Гэхдээ энэхүү арр-ийн хэрэглэгчид дундаас хамгийн түрүүнд нас барсан нэг л хүний сүүлийн үгсийг дэлхийд зарлах юм.
ЯПОНЫ ОКИНАВА АРАЛД ХҮЧТЭЙ ХАР САЛХИ ДЭГДЖЭЭ


Японы өмнө зүгт орших Окинава аралд өчигдөр шөнө буюу баасан гаригийн шөнө дунд 162 километр цагийн хурдтай хүчтэй хар салхи дэгджээ. Окинава арлын эргийн хамгаалалтын албаны хүмүүсийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд тус аралд иймэрхүү хүчтэй хар салхи дэгдэж байгаагүй гэнэ. Арлын эрэг орчмоор дэгдсэн энэхүү хүчтэй салхи орон нутгийн цагаар 05:00 цагийн үед улам ширүүсч, 400 километр цагийн хурдтайгаар Окинава арлын ойролцоох Минами-Дайто аралд хүрч очсон байна. Японы Цаг агаар судлалын төвөөс мэдээлснээр Окинава арлын ойролцоо олон жижиг арлууд оршдог учраас иймэрхүү хүчтэй салхи дэгдэх үзэгдэл элбэг байдаг гэнэ. Гэсэн хэдий ч өнгөрсөн шөнийн салхи сүүлийн гурван жилд  болж байгаагүй хүчтэй салхи болж байна хэмээн албаныхан мэдээлжээ.

100 КГ АЛТААР УРЛАСАН СПИКЕР


2003 оноос хойш спикер бүтээж байгаа “Hart Audio” нэгэн тансаг спикерийг бүтээжээ. Энэхүү спикер нь 100 килограмм цул алтаар хийгдсэн бөгөөд 4.7 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.

Уг алтан спикер нь цэвэрхэн хийцтэй ба маш сайн дууны чанартай аж.

Hart audio-ийн энэхүү спикер нь мөн хүрэл болон мөнгөөр хийгдсэн байгаа гэнэ.

Тэд 99 хос хүрэл спикер бүтээсэн ба тус бүр нь 62,000 ам.доллар, харин 5 хос мөнгөн спикер бүтээсэн ба тус бүр нь 313,000 ам.доллараар худалдаалагдаж байгаа ажээ.

НӨХӨР ЗАРДАГ ИХ ДЭЛГҮҮР


Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр 6-н давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ.

Аль ч давхарт гараад, хаалгыг нь нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч, хэрэв дээшээ давхар өгсвөл доод давхар луу буцаад явах боломжгүй учраас гарах л дүрэмтэй!

Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ.Эхний давхарт байсан хаягийг уншвал:

1 давхар: "Эдгээр эрчүүд ажил хийдэг."  Өнөөх эмэгтэй хаягийг уншаад боджээ: "За яахав, эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол дээр л юм байна. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна" гээд  дээш өгслөө.

2 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай." Бүсгүй дотроо их баяртай байлаа.Энэ ч сайхан санаа л байна.Гэхдээ дээшээ юу байгаа бол? гээд дахиад л дээш өгслөө.

3 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай "Хөөх бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол гээд бүсгүй ахин дээш өгслөө.

4 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг" Бүсгүй: “Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшийгтай юм бэ? Гэхдээ бүр илүү юм байх ёстой доо” гээд ахиад  л дээш өгсөв.

5 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй" Бүсгүй: “Ээ Бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?” гээд 6-н давхарт гарав.

6 давхар: “Та энэ давхарт ирсэн 3,456,789,012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь "Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн таньд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй" гэсэн байжээ.

 ТӨРИЙН ОРДОНД ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО


Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг асуудлыг хэлэлцсэн байна. Энэ нь АН-ын мөрийн хөтөлбөрт дурдсанаар иргэдэд Төрийн ордныг нээлттэй болгох үйл ажиллагааны эхлэл юм.
Иргэдэд өнөөдрийг хүртэл Төрийн ордны өмнөх хөшөө, шат хаалттай байсан бол маргаашнаас ийнхүү нээлттэй болж байгаа юм.
 Энэ боломжийг Засгийнгазраас нээж өгснөөр иргэд Монгол төрийн Есөн хөлт цагаан туг, Төрийн ордны музейд нэвтрэх боломжтой гэсэн үг аж. Энэ үйл ажиллагааны нээлт маргааш 11.40 цаг буюу морин цагт болох бөгөөд Төрийн гурван өндөрлөг, Засгийн газар, парламентын гишүүд оролцоно.

 ANDROID ҮЙЛДЛИЙН СИСТЕМТЭЙ NIKON ВИДЕО КАМЕР

android camera

Сүүлийн үед олны хэрэглээ болсон ухаалаг гар утас, Tablet - уудын тодотгол болоод буй Android үйлдлын систем өөр нэгэн зүйлрүү нэвтэрлээ. Энэ бол мөн л та бидний хэрэглээ болсон видео камер юм. Одоо зүгээр зураг, авч бичлэг хийхийн оронд та видео камер дээрээ гар утас Tablet дээр хийж болох бүхнийг хийх боломжтой болохнээ. Жишээ нь :     Та камераа ашиглан интернэтээр хэсч, дуу сонсож бичлэг үзэж тэр бүү хэл авсан зураг, бичлэгээ тэр дор нь өөрийн хүссэн сайтдаа байршуулах боломжтой. За энэ ч яахав хүн болгон л Android үйлдлийн системийг ашигласнаар олж авах давуу талуудыг мэдэцгээж байгаа байх. Харин одоо та бүхэнд ямар камер Android - оор зэвсэглэсэн болхыг танилцуулж байна. Nikon : Coolpix S800c


42 kjfklasjdklas

  • 8,7см буюу 3,5 инчийн OLED дэлгэц + Touch
  • 16 Megapixel, 10X Optical Zoom
  • FULL HD 1080p бичих чадвартай, HDMI холболттой
  • Зураг болон бичлэг хийж буй үед тусгай эффект ашиглах боломжтой
  • Android 2.3 үйлдлийн системтэй
  • Wi-Fi® (IEEE 802.11b/g/n)
  • Өөртөө GPS - тэй
  • "My Picturetown for Android" App - ашиглах боломжтой         Хар, цагаан гэсэн 2 өнгөний сонголттой Nikon : Coolpix S800c камер нь ирэх сараас худалдаалагдаж эхлэхнээ. Үнийн хувьд 350 ам.доллар байх юм байна.

10 ЖИЛ НҮҮРТЭЙ БОЛОХЫГ МӨРӨӨДӨЖ БУЙ ОХИН

Шарлотте охин жирийн хүүхдийн адил нүүртэй болохыг 10 жил мөрөөджээ.  Тэрээр дөнгөж 3 настай байхдаа илбэнхэд хазуулан нүүрээ эрэмдэглүүлжээ.

Хэрэг болох үед охины эцэг, эх наймаагаа хийхээр хүүхдээ ганцааранг нь орхисон аж. Энэ үед торноосоо гарсан илбэнх бяцхан охин руу дайран зүүн талын чих, нүд, хацар, уруул зэргийг хазжээ. Тухайн үед хажуу хөрш нь хүүхдийн орилсон дууг сонссоноор цагдаа, түргэн тусламж дууджээ.

Үеийн хүүхдүүдээсээ ичин гадаа ч гардаггүй Шарлотте охин өрөөндөө шигдэн тэжээвэр амьтан шиг л байдаг гэнэ.

Охиныг бага байхад эцэг, эхээс нь салгасан бөгөөд хүүхдээ асран хүмүүжүүлэх эрхгүй учир өөр хүмүүсийн асрамжинд очжээ.Шарлотте 6 удаа гоо сайхны мэс засалд орсон бөгөөд дахин эмчилгээ шаардлагатай учир ихээхэн өндөр зардал шаардаж байгаа аж. Шарлотте одоо 10 нас хүрсэн бөгөөд тэрээр жирийн хүүхдийн адил гадуур зугаална гэдэгтээ итгэлтэй байгаа юм.






ХУВЦАСЛАЛТ БУДАЛТ НЬ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ТАНИУЛДАГ

Эмэгтэй хүний имиж сүрчиг үнэртэн, энгэсэг, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний үндсэн чанар будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг. Иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болдог.

Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон юбкатай ч ирж магадгүй. Нүдэнд тусахгүй будах дуртай.

Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцасаа хэзээ ч хайш яаш өмсдөггүй. Цүнх, туфлийн өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжий нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг.

Анхаарлын төвд байх хатагтай: Энэ хатагтай нар эрчүүдийн анхааралд өртөх дуртай байдаг. Ер нь хамт олон, найз нөхөд, тодорхой хүрээлэлд байхыг эрхэмлэдэг. Донжийг нь тааруулан хувцас, чамин үсний загвар, этгээд зүүлт сэлтээр бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Хурц, содон үнэртэй, тод өнгийн уруулын будаггүйгээр тэднийг төсөөлөхийн аргагүй. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Янз бүрийн хэлбэрийн даашинз, юбка, сарфанчик, гялгар цалгар цамц, хээ хуартай трико, өндөр өсгийт, элдэв төрлийн бүрх малгай, энэ бүхэн тэдний хобби. Үнэндээ өөрсдөд нь ч зохидог.

Аж ахуй ч хатагтай: Хувцаслалт будалт зэрэгт төдийлөн анхаарал өгдөггүй. Гэхдээ өмсөж зүүсэн бүхэн нь эдэлгээ сайтай, чанартай, гарын ая даахуйц байгааг та анзаарсан байх. Ээмэг, бөгж зүүвэл алтыг сонгоно. Элдэв янзын хуурамч эдлэлийг сонгох ч үгүй. Өндөр өсгийтэй туфль, сорочик тэдний имиж биш. Жинхэнэ францын сүрчиг хаяа үнэртүүлэх нь бий. Найз нөхөддөө тусархуу, найдвартай, олон янзын зангүй. Хавь орчмын хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.
 

ЯРЬДАГ ТӨМӨР ХҮЛЭГ

Америкийн Засгийн газраас замын түгжрэл болон автомашины ослыг багасгах зорилгоор “ярьдаг” машин үйлдвэрлэн, туршиж байгаа гэнэ. Радио долгионы үйлчлэлээр бусад машины хурд, байршил болон гэрлэн дохио солигдох явцыг мэдээлж, зөвлөдөг эл машин жолоочийн буруугаас үүдэлтэй ослоос урьдчилан сэргийлнэ хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Осол гарч болзошгүй үед чимээ гаргах, суудал чичирхийлэх, улаан гэрэл асах зэргээр сэрэмжлүүлэг өгөхөөс гадна дугуйг зөв тийш чиглүүлэх юм. Мичиган мужийн Ан Арбор хотын ойролцоох коллежийн хотхонд явуулж буй туршилт ирэх оны наймдугаар сар хүртэл үргэлжлэх аж. “General motors”, “Тoyota motor”, “Ford motor” зэрэг найман компани “ярьдаг” машин үйлдвэрлэх хүсэлт гаргасан гэнэ.

 МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

 ТАНЫ МАШИН АЛЬ ӨДӨР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ ВЭ

  • Жолооч нарыг наймдугаар сарын 25-наас эхлэн автомашиных нь улсын дугаарын төгсгөлийн цифрээс хамаарч хоёр сарын хугацаанд хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НИТХ-ын хурлаар өчигдөр баталсан байгаа. Ингэснээр ажлын өдрүүдэд зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх хэсэгт 08.00-22.00 цагийн хооронд дараахи хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцохгүй байх ёстой юм. Тодруулбал, таны машины улсын дугаар 1 юм уу 6-гаар төгссөн бол даваа гаригт дээрх хэсэгт зорчих боломжгүй гэсэн үг юм.

    Гариг

    Дугаарын төгсгөл

    Даваа

    1, 6

    Мягмар

    2, 7

    Лхагва

    3, 8

    Пүрэв

    4, 9

    Баасан

    5, 0



    Энэ аргыг хэрэгжүүлснээр хөдөлгөөний ачаалал 20 хувь багасах гэнэ.  Хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ аргыг дэлхийн олон орон мөрддөг. Манай улсад энэ ажил үр дүнгээ өгч эхэлбэл цаашид үргэлжлүүлэх болно” гэсэн юм.  

    Дараах үйлчилгээний болон дуудлагын автомашинуудад дээрх зохицуулалт хамаарахгүй.  Үүнд:

    •    Онцгой Байдлын Ерөнхий газар гал түймэр, түргэн тусламж
    •    Түргэн тусламжийн төв
    •    Нийтийн тээврийн автобус, такси
    •    Төрийн тусгай хамгаалалтын авто бааз
    •    Дипломат байгууллага
    •    Тохижилт үйлчилгээний компани
    •    Буяны ажлын машин
    •    Хамгаалалтын компанийн автомашинууд
    •    Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашин
    •    Ус суваг ашиглалтын газар
    •    Дулааны шугам сүлжээ дуудлагын автомашин
    •    Цахилгаан тээвэр компани дуудлагын автомашин
    •    Улаанбаатар зам засвар, арчлалт компани
    •    Гэрэлтүүлэг чимэглэлийн байгууллага
    •    Цахилгаан шугам сүлжээний газар
    •    Автобус компаниуд зэрэг байгууллагуудын автомашинуудад энэхүү зохицуулалт хамаарахгүй ажээ.

     ХАМГИЙН ЖИЖИГ 10 АМЬТАН

    ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ӨГЬЕ ГЭВЭЛ ХАХУУЛЬД НЬ 250-350 МЯНГЫГ ТӨЛ

    Өнөөдөр цэцэрлэгүүдийн бүртгэл албан ёсоор эхэлж байгаа. Хүүхдээ бүртгүүлэхээр очсон эцэг эхчүүд бүртгэлийн анхны өдрөө л “Ямар ч орон тоо байхгүй, хуучин хүүхдүүдээ арай ядан багтааж байна” гэсэн хариу сонсож байгаа юм.
    Үнэхээр ч улсын цэцэрлэгийн анги дүүргэлт 63 хүхэдтэй байгаа болохоор яах ч аргагүй. Гэсэн ч бас нэг арга байнаа. Энэ бол мэдээж хахууль. Нөгөө л айхтар хахууль ид цэцэрлэг, сургууль орох үеэр жинхэнэ утгаараа дунд шатандаа хэрэгжиж байгаа нь энэ.

    Одоогоор цэцэрлэгүүдийн дундаж хахууль 250-300 мянган төгрөг байгаа аж. Тэгээд хүүхдээ оруулсан хойноо ангийх нь хаалга цонхыг солих гээд засвараас дутуу үлдсэн зүйлийн талаар бодолцоорой гэж байгаа. Уул нь мөнгөтэй бол хувийн цэцэрлэгт аваачаад өгчихнө. Даан ч төлбөр нь сардаа л гэхэд 450-500 орчим мянган төгрөг буюу жилийн төлбөр нь таван саяаас эхэлж байгаа болохоор хүн бүр төлөөд байж чадахгүй.

    Иймээс арай дөнгүүр нь  улсын цэцэрлэгт хахуулиа л төлөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм. Манай улс сүүлийн арван жил таван шорон барьсан гэдэг. Шоронгоос илүүтэйгээр цэцэрлэг сургууль гээд боловсрол олгодог газартаа түлхүү анхаарсан бол нэлээд хэдэн айлын жаалууд сургуулийн өмнөх боловсролтойгоо хоцрох байсансан.

    ХЯТАДАД БАРЬЦААЛАГДСАН МОНГОЛ ИРГЭДИЙН НЭГ НЬ ӨӨД БОЛЖЭЭ

    “Монгол туургатны бахархал дэлхийн академи” хэмээх аялал жуулчлалын компани Чингэлтэй дүүргийн 52 ахмадыг Бээжин хотоор долоо хоног аялуулах хөтөлбөртэйгөөр авч яваад Хятадын талын хамтрагч байгууллагдаа төлбөрөө төлөөгүй байснаас болж дээрхи иргэд Хятадад гацаанд орж, 60-аас дээш настай 30 ахмад нь өнгөрсөн бямба гаригт Монголдоо ирсэн гэсэн мэдээлэл гарсан.  
     
    Гэтэл барьцаанд үлдсэн иргэдийн нэг Ц.Алтанхуяг хэмээх Чингэлтэй дүүргийн XVI хорооны өндөр настан өөд болоод 20 хонож байгаа тухай талийгаачийн охин А.Туяа мэдэгджээ. Тэрээр тус аялалын хоёрдугаар ээлжээр урд хөршийг зорьсон байна. Ц.Алтанхуягийн нас барсан болохыг анх наймдугаар сарын дөрвөний өдөр “Монгол туургатны бахархал дэлхийн академи” компаний захирал н.Энхбаярын ээж н.Цэндпүрэв ар гэрийнхэнд нь ирж бие нь маш муу байгаа хэмээн мэдэгдэж гэрийнх нь гурван хүнийг авч явна гээд бичиг баримтыг нь авч явсан байна. Ингээд талийгаачийн ар гэрийнхэн хамт явсан хүмүүс рүү нь залгахад дөрвөний өдөр нас барсан гэдгийг хэлжээ. н.Цэндпүрэв ч мөн худал хэлсэн бөгөөд утсаа салган хэд хоног алга болсныг цагдаагийн газарт мэдэгдэж баривчлуулсан байна.
     
    Талийгаач нь бие сайтай хүн байсан агаад түүнийг юуны улмаас болж нас барсан нь учир битүүлэг байгаа юм. Цогцос нь одоог хүртэл Хятадад байгаа гэнэ. Ц.Алтанхуягийн ар гэрийнхэн талийгаачийн цогцсыг авахаар Хятадын талын компанийн зохицуулагч Ван Сео гэгчтэй уулзахад “Энхбаяр бидэнд их хэмжээний мөнгөний өртэй. Бидэнд талийгаачийн цогцсыг Монгол руу авч явах талаар юу ч хэлээгүй” гэсэн хариулытыг хэлсэн бөгөөд аавынх нь цогцос чандарлах газрын хөлдөөгчинд байсан ажээ. Ингээд эх нутагтаа авчирч чадахгүй арга буюу эргэж ирсэн агаад талийгаачийн цогцсыг хил гаалиар нэвтрүүлж өгөх асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг “Гадаад харилцааны яам”-нд гаргасан ч одоог хүртэл ямар нэгэн хариулт өгөөгүй байна.
     
    н.Энхбаяр гэгч нь “Монгол туургатны бахархал дэлхийн академи”  ХХК-ын захирал юм байна. Тус компанийхан анх чингэлтэй дүүргийн хороод дээр “Эрээн, бээжин хотоор долоо хоногийн турш аялахад ердөө 360 мянган төгрөг. Үүнд өдрийн гурван хоол, байрны зардал гээд бүх зүйл багтсан байгаа. Хорооны ажилд идэвхитэй оролцдог, улсдаа хийж бүтээсэн зүйлтэй ахмадуудад ийнхүү хөнгөлөлттэй үнэ үзүүлж байна. Хэрвээ хорооны дарга нь таван хүн хамруулбал өөрийг нь үнэгүй авч явна гэжээ. Ингээд хороодын дарга нар үнэгүй явахын тулд өндөр настнууддаа ухуулга сурталчилгаа хийж цагаан сар болон ахмадын баяраар бэлэг өгнө, хороонд ирж байгаа бүх тусламжинд таныг хамруулах болно” гэж ухуулсан байна. Ингээд Чингэлтэй дүүргээс 2000 гаруй өндөр настнууд бүртгүүлж, мөнгөө төлсөн байна.
     
    Мөн А.Туяатай холбогдсон барьцаанд байгаа иргэдийн хэлснээр “тэд өдрийн нэг хоол идэж, яг л шоронгийн хоригдол шиг байсан” гэнэ.
    Өч төчнөөн гэм зэмгүй иргэд нь урд хөршид барьцаалагдчихаад эхнээсээ нас барж байхад төр засаг огтхон ч анхаарал хандуулахгүй, нүдэнд балай чихэн дүлий хандаж байгаа нь туулийн харамсалтай.

    LOGITECH УГААДАГ KEYBORD БҮТЭЭЖЭЭ


    Компьютерийн ард юм идэж, уух мөн keyboard буюу гартай буруу харьцсанаас болж keyboard бохирдон улмаар эвдэрдэг билээ.

    Долоо хоног бүр keyboard-ынхоо тоос шороог ухаж, цэвэрлэж байхын оронд усаар угаагаад цэвэрлэчихвэл амар байх нь мэдээж.

    Logitech саяхан "Угаадаг keyboard K310" нэртэй гар бүтээсэн бөгөөд энэхүү гар нь усны хамгаалалттай тул та байнга угааж цэвэрлэх боломжтой.

    Мөн усаар норгосны дараа маш хурдан хатдаг ба товчнууд дээрх тэмдэгтүүдийг лазераар хэвлэсэн тул хэдэн ч удаа угаасан арилахгүй байх аж.

    Уг гар нь зөвхөн Windows XP, Windows Vista болон Windows 7 үйлдлийн сиситемтэй компьютерт таарах бөгөөд одоогоор Америкт 39.99 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа ба энэ аравдугаар сараас эхлэн Европын бусад орнуудад худалдаалагдаж эхлэх гэнэ.

    ХАЙРТЫГАА УРУУЛ, ХАМРААР НЬ ШИНЖЭЭД ҮЗ

    Зузаан уруултай
    Эрч хүч ихтэй хүн юм. Гэхдээ зарим хүмүүс багадаа угж их хөхдөг байснаас болоод иймэрхүү уруултай болох нь бий. Энэ тохиолдолд дээрх шинж чанарын тухай яригдахгүй.

    Дээд уруул нь нимгэн
    Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, бусдыг өөртөө яг л соронзон долгион шиг татаж чаддаг хэдий ч хайр дурлалын асуудал дээр тогтворгүй. Хариуцлагад дургүй нэгэн байдаг.

    Доод уруул нь нимгэн
    Их амбицтай хүн байдаг. Аливаад эмх цэгцтэй, бодлоготой ханддаг. Найз нөхөд болох хүнээ өөрийнхөө үзэл бодолтой санаа нэг хүнийг сонгодог.

    Нимгэн уруултай
    Илүү их оюун ухааны чадавхитай хүн байдаг.

    Жижиг амтай
    Өөрөө өөртөө сэтгэл хангалуун нэгэн төдийгүй бусдыг алиа хошин үгээр шоолж инээх дуртай. Түүнд ажил дээрээ болон гэртээ анхдагч байж, бусдыг захирах явдал таалагддаг.

    Том амтай
    Хөнгөмсөг зантай хэдий ч олон найз нөхөдтэй, хорон муу санаа байдаггүй ч, их нээлттэй хүн юм.

    Шантгар хамартай
    Түүний санаж сэдсэн бүхэн нь амжилтанд үргэлж хүргэдэг. Найзлахад маш хялбар байдаг.

    Урт хамартай
    Түүний гол зорилго бол өөртөө ашиг олох явдал юм. Тэрбээр аливаа юмны сайн мууг сайтар мэддэг. Тиймээс түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй.

    Монхор хамартай
    Өөрийнхөө юу хүсээд байгааг мэддэггүй, ямар нэгэн чухал шийдвэр гаргах нь түүний хувьд асуудал болж хувирдаг. Түүнчлэн хийж буй ажил, сонирхож байгаа зүйл, найзаасаа хүртэл амархан уйддаг.

    Шулуун хамартай
    Заримдаа гадаад төрхөндөө санаа их зовдог. Өөрийнх нь талаар эргэн тойрны хүмүүс нь юу гэж ярьж байгаа бол гэхээс санаа амар байж чаддаггүй. Хань болох хүнээ сонгохдоо өөрт нь аль болох магтагдах хүнийг чухалчилж үздэг байна.

    АЗТАЙ БАЙХ 8 АЛХАМ

    Аз хийморь, амжилттай байх тэр бүр тохиолдоггүй ховор завшаан. Аз тогтворгүй алга болох нь амархан. Гэвч ойрхон байлгах аргаас сонирхуулъя.

    Нэг. Аз жаргалтай хүмүүстэй харилцаж бай
    Сэтгэл санаагаа өөдрөг байлга. Өглөө автобусанд уур бухимдалтай, хэрүүл маргаан дэгдээсэн хүмүүстэй хамт явбал таагүй уур амьсгал танд ч гэсэн нөлөөлнө. Тэр өдрийн чинь ажил, үйлс бүтэмж муутай байх магадлалтай. Тиймээс ажил хэрэг нь бүтэмжтэй, өөдрөг сэтгэлтэй, баяр баясгалантай хүмүүстэй харилцахыг эрхэмлээрэй.

    Хоёр. Амьдралд бага зэрэг хөнгөн ханд. Алдаа, оноо байдаг л зүйл
    Хэт буурьтай ханддагаасаа болоод зарим хүн хохирдог тал бий. Амьдрал ширүүн эвлэршгүй зүйл биш шүү дээ. Аз ийм хүмүүсээс үргэдэг. Иймд аливаа асуудалд хэт ноцтой хандах хэрэггүй.

    Гурав. Инээмсэглэж сур
    Хуурамч инээмсэглэл хэдэн хормын дараа жинхэнэ, чин сэтгэлийн инээд шиг үр дүн үзүүлдэг болохыг сэтгэлзүйчид тогтоожээ. Инээмсэглэх нь сэтгэлийг өөдрөг болгохоос гадна азын тэнгэр ивээх боломжийг нээдэг.

    Дөрөв. Эерэг зүйлээр өөрийгөө хүрээлүүл
    Хэрэв үргэлж аймшгийн кино үзэж, сониноос зөвхөн гэмт хэргийн тухай уншиж, ханаа хөх цэнхэр обойгоор наасан бол аз хаалгыг чинь тогшихгүй. Зүрх сэтгэлдээ зөвхөн сайн сайхан, гэрэл гэгээтэй бодол, хүсэл эрмэлзэл бий болгож чадвал та өөрийгөө азтай байхад төвлөрүүлж байна гэсэн үг.

    Тав. Хошин шогийн нэвтрүүлэг, инээдмийн кино үз
    Баруунд азгүйчүүдийг инээдээр эмчилдэг болсон. Хүн инээхээр таашаалын гармон эндорфин ялгарч, сэтгэл өөдрөг болдог. Уур бухимдалтай байх үедээ ямар ч хүн зөв шийдвэр гаргадаггүй.

    Зургаа. Бүтээлч бай
    Урлан, уран зураг, хөгжим дуу, бүжиг сэтгэлзүйд эерэгээр нөлөөлдөг. Урлагт сонирхолтой байх  өөрт хуримтлагдсан таагүй мэдрэмж, түгшүүр зовнилыг гадагшлуулдаг.

    Долоо. Амжилтадаа баярлаж сур
    Өчүүхэн ч бай амжилтадаа баярлаж, хувь заяадаа талархаж сураарай. Зарим хүмүүс үргэлж сэтгэл дундуур явдаг. “Энэ юу ч биш жижиг зүйл. Гэтэл тэр ямар их азтай байна вэ” гэх мэтчилэн өөрийгөө чамлах нь бий. Бага байсан ч өөрийнхөө амжилтыг дутуу бүү үнэлээрэй. Өөрийгөө дорд үздэг хүнээс аз гомдож, харидаг.

    Найм. Өөртөө итгэ

    ГАР УТАСНЫ ПРИНТЕР ХУДАЛДААНД ГАРЧЭЭ

    Их Британийн “Berg” студи гар утасанд ирсэн мессэж, түүнчлэн интернэтээс мэдээлэл татаж авахад зориулан бүтээсэн принтерийг гаргалаа.

    Уг төхөөрөмжийг “Little printer” гэж нэрлэсэн бөгөөд АНУ, Канад зэрэг улсын иргэд 199 фунтээр захиалан худалдаж авах боломжтой ажээ.

    Өнгөрөгч оны 11-р сард албан ёсоор танилцуулсан гар утасанд зориулан бүтээсэн “Little printer”-ийг саяханаас худалдаанд гаргажээ.

    ”Little printer”-ийг утасандаа холбосоноор мессеж,и-майл болон бусад мэдээллийг тусгайлан бэлдсэн нарийн цаасан дээр хэвлэн гаргах ажээ.

    МОНГОЛЫН АЛТНЫ УУРХАЙ ЯГ ШОРОН ШИГ /ЯРИЛЦЛАГА/


    Өчигдөр Британийн BBC телевизийн хоёрдугаар сувгаар ийм нэртэй нэвтрүүлэг цацагдав. Энэ нь дэлхийн хамгийн хүнд, бэрх орчинд ажилладаг хүмүүсийн талаар өгүүлдэг “Хамгийн хэцүү нөхцөлд ажилладаг ... ” цуврал нэвтрүүлгийн ээлжит дугаар байлаа.

    Манайхаас бэлтгэсэн дугаараа “Хамгийн хэцүү нөхцөлд ажилладаг уурхайчид” хэмээн нэрлэжээ. Британийн алтны “Стаффордшир” уурхайд 15 жил ажилласан, уурхайчин Крейг Нотман нэвтрүүлгийн зочноор оролцсон байна. Жирийн нэг уурхайчин тэрбээр Монголын мэргэжил нэгт нөхдөөсөө “туршлага судлахаар” Өвөрхангай аймгийн Уянга сумын гар аргаар алт олборлогчдын (нинжа) ажилладаг “уурхайд” очжээ.  ВВС нэвтрүүлгийнхээ агуулгыг сийрүүлэн сайт дээрээ тавьсныг орчуулан хүргэе.
    Сүхбаатар бол уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байсан малчин хүн. “Адуу, малтай байх үедээ хүн шиг амьдарч байлаа” хэмээн санаашрангуй өгүүлэх тэрбээр уурхайчин болоод удаагүй байгаа юм. Хоёр жилийн өмнөх зуднаар адуу, үхэр, ямаа нийлсэн 300 гаруй толгой малаа бүгдийг нь алджээ.  Зуд гэх энэхүү байгалийн гамшигт үзэгдэл зөвхөн эднийхийг нэрвээгүй бөгөөд Монгол даяар нийт найман сая мал хорогдож, олон малчин өрх амьжиргаанаасаа салсан байна. “Мал сүргээс минь нэг ч үлдээгүй учир бид энд ирж ажиллах болсон” гэж Сүхбаатар тайлбарлав. Түүний зорьсон газар бол алтны уурхайн төв Уянга сум.
    Сүүлийн жилүүдэд нутгийнх нь өмнөд бүс, Хятадын хил орчимд нүүрс, зэс, алтны асар их нөөцтэй ордууд илэрсэн билээ. Уул уурхайн энэхүү эрчтэй хөгжил нь Монголыг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай улс болгоод байна. Харин энэ хугацаанд нийгэмд нь хүчтэй ялгарал явагдаж хэт баячуудын шинэ давхарга үүссэн бол нөгөө талд нь ядуурал газар авсаар байна. Өнөөдөр хүн амынх нь 40 орчим хувь буюу сая гаруй хүн өдрийн хэдхэн паундын (Британийн мөнгөн тэмдэгт) төлөө амь насаараа дэнчин тавьсан эрсдэлтэй ажил (гар аргаар алт олборлох гэх мэт) хийж амьжиргаагаа залгуулахаас өөр аргагүй байдалд оржээ.  
    Монгол уур амьсгалын хувьд хамгийн хүнд нөхцөлтэй орон бөгөөд нэг өдрийн дотор бороо, цас орон, нар гарч жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох нь ч бий. Сүхбаатар, түүний гэргий Гансувд хоёр цаг агаар ямар байхыг үл тоон өдөр болгон ажилдаа явдаг байна. Тарчигдуу өвстэй намхан гүвээг эс тооцвол нүдэнд торох мод, бут сөөг ч байхгүй уудам талын дунд уурхай орших аж. Хүмүүс саран дээр харагддаг шиг жижиг нүхнүүд үрүү орж алт олборлох бөгөөд нүх болгон өөрийн эзэнтэй гэнэ. Доошлох тусам мөнх цэвдэгт ойртдог тул газар хатуу, хүйтэн болдог байна. Тиймээс нүхэнд гал түлж гэсгээдэг бөгөөд  зарим нэгнээс нь утаа баагих нь ер бусын содон харагдах аж.
    Нүхэнд нэг л хүн багтах бөгөөд уурхайчид олсоор дамжин доош бууж, ухсан шороогоо мөн л олсоор дээш гаргадаг байна. Тэд нүхнийхээ хананд ямар нэгэн бэхэлгээ хийдэггүй учир нуралт үүсч золгүй байдлаар амь үрэгдэх тохиолдол цөөн биш гэдгийг Сүхбаатар нуусангүй. Ийм байдлаар нас барагсдын тоо тодорхой байдаггүй аж. Ийнхүү амь насаараа дэнчин тавин зүтгэх тэдний өдрийн орлого хамгийн ихдээ таван паунд байдаг байна.  Монголд өнөөдөр ийм аргаар амьжиргаагаа залгуулдаг 100 мянга гаруй хүн байдаг гэнэ.
    Монголын уурхайчдын амьдралыг хараад нүдэндээ ч итгээгүй Крейг “Ийм уурхай байдаг гэж миний санаанд ч орж байсангүй. Энэ нүхнүүд яг булшны нүх шиг харагдаж байна. Тийшээ ороход өөрийгөө оршуулж байгаа мэт сэтгэгдэл төрсөн” гэв.  Британид эрүүл ахуй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нөхцөлд зориулалтын машин, тоног төхөөрөмж дээр ажилладаг  түүний хувьд Сүхбаатарын гэр бүлийнхэн жоотуу, хүрз зэрэг “эртний” багжаар ийм хүнд хөдөлмөрийн ард гарч буй нь үнэхээр гайхшруулж байв.
    Монголын Засгийн газар байгаль орчинд халтай гэх үндэслэлээр гар аргаар алт олборлогчдод зөвшөөрөл олгохоос татгалздаг.  Харин үйлдвэрлэл явуулна, нөгөө талаар нөхөн сэргээлт хийнэ гэсэн амлалт өгдөг тул томоохон компаниудад лиценз олгодог аж. Гэвч ихэнхдээ хоосон амлалт болон замхардаг тул тэдний аль аль нь байгаль, экологид асар их хохирол учруулж байгаа гэж Сүхбаатар үзэж байна. Энэ нь түүний сэтгэлийг ихээр шаналгах болсон тул тэрбээр энэ ажлаа орхихыг хүсэх болжээ. Удахгүй болино гэдэгтээ ч итгэлтэй байна. “Ингэж аж төрж байгаадаа сэтгэл эмзэглэж явдаг. Өмнө нь энэ хөндийг даган Онги нэртэй том гол урсч олон мянган мал, малчдыг ундаалдаг байлаа. 20 орчим жилийн алт олборлолтын үр дүнд бүрэн ширгэж, алга болсон” гэв.
    Монголчууд газар дэлхийтэйгээ хүйн холбоотой учир, алт олборлохын тулд ийнхүү сэндийчэж ухасны хариу муугаар ирнэ гэдэгт тэр итгэдэг байна. Тиймээс Гансувд үе үе бага хүүгээ дагуулан Буддын сүмд очиж газар дэлхийгээсээ өршөөл эрэн ном уншуулж, залбирал үйлддэг байна.
    Нэг өглөө тэднийг ирэхээс өмнө өөр хүмүүс нүхийг нь эзэмшиж алт олсон байхыг үзээд Англи эр биеэ барьж дийлэлгүй тэдэнтэй гар зөрүүлж найзыгаа, түүний “бяцхан уурхай”-г хамгаалжээ. Өвөө, аав хоёроо залгамжилсан гурав дахь үеийн уурхайчин тэрбээр ийнхүү Монголын тал нутгаас эр хүн эр хүндээ “хайртай” байхын ухаарлыг олсон байна. Крейг нутагтаа ирснийхээ дараа Монгол найздаа  мал худалдаж авч өгөхөөр Британийн уурхайчдын дунд хандивын аян өрнүүлээд байгаа юм. Тэрбээр “Уурхайчин хүнд ямар нэг асуудал тулгарсан бол бусад нь заавал туслах ёстой. Энэ бол ах дүүгийн ёс. Миний найз сайхан сэтгэлтэй, шударга, бас арслантай зүйрлэж болохуйц зүрх зоригтой хүн. Би түүнд ачааны машины тэвш дүүрэн мал худалдан авч өгөөд, дурлан тэмүүлдэг хөдөө нутагт нь нүүлгэж аваачихыг хүсч байна” гэв. Өнөөдөр тэр зорилгоо биелэх тэр сайхан өдрийг тэсэн ядан хүлээж сууна.
    ИНТЕРНЭТ ХҮҮХЭД НАСЫГ ХУЛГАЙЛЖ БАЙНА


    Данийн олон нийтийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэгийн мэргэжилтнүүд хүүхдүүд интернэтэд хэт автсанаар хүүхэд насаа компьютерт “хулгайлуулж” буйг тогтоожээ. Мэргэжилтнүүдийн судалгаагаар одоогийн хүүхдүүд 1988 оны хүүхдүүдээс хоёр дахин бага харилцаанд орж, бие биетэйгээ мөн хэмжээгээр бага найзалдаг болсон гэнэ. Үүний гол учир шалтгаан нь компьютер, интернэт ажээ.
          Шинэ киног компьютерээр үзэж, компьютер тоглоом тоглож, нийгмийн сүлжээгээр найзуудтайгаа харилцаж буй нь хүүхдүүдийн идэвхтэй харилцааг улам багасгаж байгаа юм байна.
     
          “Шинэ зууны иргэдийн гол ялгаа нь компьютерт хэт шимтэх болсон явдал. Компьютер дэх зарим интернэт хаягууд хүүхдийн хэрэгцээг бүрэн хангаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч сандал дээр өдөржин сууж, ярих, сонсох, мэдрэх, хүртэх, үнэрлэх мэдрэмжээс хүүхдүүд улам холдож буй нь хүүхдүүдийн бие махбодид нөлөө үзүүлж буй нь гарцаагүй. Энэ нь “кока-кола уугаад амин дэм, эрдэс бодис биедээ шингээж байна гэж эндүүрэхтэй яг адилхан” мэргэжилтнүүд ярьж байна. Мөн тэрээр “Одоо цагт интернэтгүй нэг өдөр сүйрэл шиг санагдах болжээ, хүүхдүүдэд” гэжээ.

    БАНКИНД ӨРТЭЙ Ч ОРЛОГО НЬ ХҮРВЭЛ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАЖ БОЛНО


    "Төрийн банк" "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд өгч буй жилийн зургаан хувийн хүүтэй орон сууц­ны зээлийг олгож эхлээд байгаа. Одоогийн байд­лаар 2800 хүн "Төрийн банк"-нд материалаа ирүүлжээ. "Төрийн банк" хоёр ч салбараараа зээл олгож байгаа аж. Нэг нь Гадаад харилцааны яамны баруун талд, нөгөө нь "Бөмбөгөр"-ийн ойрол­цоо байрладаг. "Төрийн банк" анх Бөмбөгөр хавь­цаа 115 дугаар салбар буюу орон сууцны зур­гаан хувийн зээл олгох  төвөө нээж байсан юм. Ачаалал ихэссэн, иргэ­дийн зүгээс санал шүүмж­лэл их ирснийг хар­галзаж хотын төвд бас нэг сал­бараа нээжээ. Тус сал­бар долдугаар сарын дун­даас ажиллаж эхэлсэн байна. "Капи­тал"-ын хувьд зээл олгох банкны нэгээр сонгогдсон ч Сан­гийн яам­тай хийх гэрээ, хэлэлцээний асуу­дал нь эцэслээгүй гэсэн шалтгаа­наар  зээл олгож эхлээгүй байгаа юм. 

    Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг сонир­хож эхэлж байгаа иргэдэд дуулгахад хөтөл­бөрт хам­рагд­сан иргэд 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууцнаас сонгож 50 хүртэл сая төгрөгийн зээл авах эрхтэй. Арван хувийн урьдчилгаагаа орон сууц худалдан авах гэрээ бай­гуулж буй компанидаа төлөх учиртай. Зээлээ төлж бараг­дуулах хугацаа нь 20 жил. Хэрвээ та 50 сая төгрөгийн зээл авах гэж байгаа бол өрхийн цэвэр орлого чинь 800 мянган төгрөг байх ёстой. Сард төлөх зээлийн төлбөр чинь 360 орчим мянган төгрөг болно гэсэн үг. Харин 40 сая төгрөг зээлэх гэж байгаа бол гэрийн чинь цэвэр орлого 630 гаруй мянган төгрөг, сар бүрд төлөх зээлийн хэмжээ 290 орчим мянган төгрөг байх нь. 

    Засгийн газар "100 мянган айлын орон сууц" хөтөл­бөрийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахыг Хөгжлийн банкинд  зөвшөөрсөн. Хөгжлийн банк­наас 20 гаруй тэрбум төг­рөгийг шийдээд байгаа аж. Арван тэрбум төгрөгийн сан­хүүжилтийн асуудал нь энэ долоо хоногт шийдэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Үлд­сэн санхүүжил­тийг удахгүй шийднэ гэснээс өөр тодорхой мэдээлэл одоогоор алга байна.
    Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн олголт ямар бай­гааг сур­валжлахаар "Төрийн банк"-ны Гадаад харил­цааны яам­ны өөдөөс хар­сан 109 дүгээр сал­бараар орлоо. Гаднаа "Зээлийн төв" гэсэн том хаяг хад­жээ. Арав  орчим хүн материалаа барьчих­сан дугаарлаж байв. Ихэнх хүмүүсийн зээлийн эдийн засагч­даа бүр­дүүлж өгч байгаа мате­риал бараг хоёр хуруу зузаан юм. Тус төв лхагва гаригт материал хүлээж авдаггүй аж.

    Зээлийн эдийн засагчдын суудаг өрөөний гадна талд зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах хүмүүсийн нэр­сийг жагсаажээ. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд "Капитал", "Төрийн банк"-уудаас шаардаж буй байрны барьцааны шаард­лага давахад хэцүү босго болоод бай­гаа. Урьдчилгаа төлж, худалдан авах гэрээ байгуулсан орон сууц­нууд нь бүрэн ашиглалтад ороогүй  учраас барьцаа болж чадах­гүй гэж банкууд мэдэгдээд буй. Гэвч ком­паниуд байраа барьцаа болгох чиглэлийн ажил хийгээд эхэлжээ. Тэдний нэг нь 16 дугаар хороололд "Саруул тэнгэр-2" хотхоныг барьж байгаа "Жоннатан" компани. Орон сууц нь энэ оны дөрөвдүгээр ули­ралд ашиглалтад орох юм байна. Энэ компанитай гэрээ бай­гуул­сан иргэдийн хувьд орон сууцны барьцаа нэхэгдэхгүй аж. 

    Арван хүний материал бүрдлээ л бол зээлийн хуралд оруулж байгаа гэнэ. Биднийг очиход зээлийн хурал нь эхэлсэн байлаа. Хурал тарахыг хүлээх зуур зээл авахаар хүсэлтээ гаргаж байгаа хүмүүстэй ярилцлаа. Өмнө нь бан­кинд зээлтэй бол зээлийнхээ гэрээ, төлөх хуваар, зээлээ төлсөн барим­тыг зээл хүссэн материал­даа хавсаргах учиртай юм байна. Ийм шалтгаанаар материал нь хойшлогдох тохиолдол гардаг бололтой. Банкны хүссэн мате­риа­лыг бүрдүүл­чихсэн тохиолдолд зээлийн хурлаар ордог байна. Иргэ­дэд анхааруул­маар бас нэг зүйл л урьдчилгаа төлбөрийн баримт юм билээ. Байрны урьд­чил­гаагаа яаж бүр­дүүлсэн барим­таа зээлийн материалд хавсаргах учир­тай гэсэн. Жишээ нь хадгалж байсан мөнгөөрөө урьдчил­гаа төлбөрөө хийсэн бол ха­рилцсан банкнаасаа хад­галам­жийнхаа  хуулгыг авчрах ч юм уу, ямар нэгэн байдлаар баримтжуулах учир­тай гэнэ. Зээлийн эдийн засагчийн хэлсэн материа­луудыг нэг бүрчлэн тэмдэглэж аваагүй, хайнга сонс­сон, материалаа буруу бүрдүүл­сэн зэргээс шалтгаалж зээл хойш­лох, эргэж буцах то­хиолдол их гардаг бололтой. Уулзсан хэд хэдэн хүн ийм шалтгаан хэлж байв. 

    Одоогоор "Төрийн банк"-ны 109 дүгээр салбартай  "Би Энд Си", "Хурд",  "Жоннотан", "Өргөө майн­тинг", "Евро аппартмэнт", "Шинэ-очир", "Тайгам алтай", "Билэг-Орд", ЦЕГ-ын "Их модун" ХХК-иуд хамт­ран ажиллах гэрээ бай­гуулаад ажиллаж байгаа юм байна. Харин 115 дугаар салбар буюу төвд нь хөтөл­бөрт хамрагдсан бүх ком­панийн зээлийн материалыг авч байгаа аж. 109 дүгээр салбартай хамтран ажиллаж буй "Би Энд Си", "Хурд" ком­пани Хан-Уул дүүрэгт орон сууцаа барьж байгаа бол "Жоннотан", "Евро аппарт­мэнт", "Шинэ-очир", "Билэг-Орд" компа­ниу­дын хотхон Баянзүрх дүүрэгт босох гэнэ. Сонгинохайрхан дүү­рэгт "Өргөө майнтинг", Баянгол дүүрэгт "Тайгам алтай", Чин­гэлтэй дүүрэгт "Их Модун" компанийн орон сууц бариг­даж байна. 

    Зээлийн хурал дууссаны дараа тус салбарын захирал У.Үнэн­баттай уулзлаа. Тэрээр "Өдөрт төчнөөн мате­риал шийднэ гэсэн нарийн тоо байхгүй. Гэхдээ аль бо­лох олон материал шийдэж зээлийг нь олгохын төлөө орон тоогоо нэмэгдүүлэн уртас­гасан цагаар ажиллаж байна. Манай салбарт 400 гаруй хүний материал  хуваа­рилагдаж ирсэн. Хоёр долоо хоногийн дотор 80 хүний материал шийдэгдсэн. Нөгөө салбарын хувьд гуравдугаар сараас зээлж олгож эхэлсэн болохоор илүү их мате­риал шийдэгддэг. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд зээл авах шаардлагаа хангаж бай­гаа хүмүүс урьд нь хэрэг­цээний болон янз бүрийн зээлтэй байж болно. Гэхдээ  зээлээ төлөх санхүүгийн чад­вар­тай байх ёстой" гэж ярилаа. 

    "Төрийн банк"-наас га­раад ОССК-ийг зорилоо. ОСКК-ийн хэвлэлийн төлөө­лөгч "Төрийн банк зээл олгоод эхэлчихсэн. Иргэдэд хэрэгтэй илүү тодорхой мэдээллийг тэд хэлнэ. Манайхаас нэмж хэлэх шинэ мэдээлэл одоогоор гараагүй байна" гэлээ. Таван сарын өмнөөс иргэдийн материалыг хүлээж авсан энэ газар одоогийн байд­лаар 3000 орчим хүний материа­лыг "Капитал", "Төрийн банк"-уудад шилжүүлжээ. Эднийх баасан гаригт иргэдийн материалыг хүлээж авдаггүй юм байна. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хүсч буй иргэдэд анх удаа орон сууц авч байгаа, зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн төлбөр нь тухайн өрхийн нэг сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байх, банк санхүүгийн байгууллагад хуга­цаа хэтэрсэн өргүй байх, хөтөл­бөрт оролцогч бан­куудын шалгуурыг хангасан байх гэсэн шалгуурыг тавьж буй. Зээлд хамраг­дахыг хүссэн иргэд ОССК-д гурван төрлийн материал бүр­дүүлж өгнө. Ossk.mn сайтаас татаж авч бөглөсөн  хүсэлтийн маягт, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын анх удаа орон сууцтай болох гэж бай­гааг тодорхойлсон архивын түүхчилсэн лавлагаа, "100 мянган айл" орон сууц хөтөл­бөрт хамрагдсан орон сууц­наас сонгож байгуулсан гэрээ зэргийг OССК-д өгөх юм бай­на. Энэ бол зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эхний  шат. Хоёр дахь шат нь зээл хүссэн материалыг бан­кинд хүргэхээс эхэлж байгаа юм.

     АНАЛ ШИВЭЭС БА МУММИ


    Сибирийн “шивээс”-тэй мумми

    Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү мумми нь 2500 жилийн өмнө нас барсан бөгөөд 25 настай байх агаад Алтайн уулсаар нутаглаж байсан Паризик омгийн гүнж Укок гэнэ. Муммиг 1993 онд олсон бөгөөд Оросын Үндэсний Музейд хадгалагдаж байгаа юм байна.
    Эрдэмтэн Наталия Полосмак “The Siberian Times”-т өгсөн ярилцлагадаа дэлхий дээр шивээстэй хэд хэдэн муммиг нээн илрүүлсэн байдаг ч энэ муммины хувьд хамгийн ээдрээтэй басхүү хамгийн гайхалтай шивээстэй нь юм гэжээ.

    Эртний омог аймгуудад ийнхүү шивээс хийх нь одоогийн бидний “Иргэний үнэмлэх” лугаа тухайн хүний тухай товч бөгөөд тодорхой мэдээллийг өгдөг бөгөөд нас барсан хойно нь өөр омог аймгийнханд соёл уламжлалаа таниулах арга байжээ.
    Түүнчлэн амьтны дүрсээр шивээс хийх нь нийгмийн зэрэг зиндааг илтгээд зогсохгүй хэр олон шивээстэй байна тэр хэрээрээ зиндаа өндөртэй байдаг ажээ. Үүнээс өмнө 1991 онд Италийн уулсаас мөн жигтэй шивээстэй муммиг олж байжээ.


    Жил бүр уламжлал болгон зохиогддог “South Florida Tattoo Expo”-ны үеэр олныг шууруулсан нэгэн сенсацитай мэдээлэл тарсан нь өдгөө 22 настай Мария Луиз Дел Розариогийн “анал” буюу “анус”-даа хийлгэсэн шивээсний тухай жигтэй үйлдэл байлаа.

    Интернэт сенсаци тарьж, магад дэлхийн хамгийн гаж эсвэл хамгийн анхдагч “анал шивээс”-ний эзэн болсон түүний эл шивээс нь хуучин найз залуу “Роквүүд”-ийнх нь нэр гэнэ. Нэг тал өгзгөн дээр нь “Рок”, харин нөгөөд нь “Вүүд” хэмээн сийлбэрлэсэн эл шивээсний эзэн нь түүнийг шоронд хүртэл оруулж амьдралыг нь сүйрүүлсэн зартай этгээд ажээ. Экспоны үеэр тэрээр шивээснийхээ давталтыг хийлгэж байлаа.
    Сонирхуулахад тэрээр “анал секс”-ийн харилцаанд орох дуртай нэгэн бөгөөд 19 настайдаа порно үзэж секс тоглоомоор наадах болжээ. Мөн түүний аав нь 06.12-ны өдөр 6:12 цагт төрсөн бөгөөд “66 / 12:2=6 - 666” буюу Сатаны үр удам тул аав нь багад нь их тарчлаадаг байсан тухайгаа ярьснаас гадна түүний азын тоо 7, 7 жилийн дараа гаслант амьдралаасаа эрх чөлөөг олжээ. 

    АЛУНГУА, ГЭГЭЭН МАРИЯ НАР ШИГ ЭР ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙГЭЭР ЖИРЭМСЭН БОЛСОН
     БАС НЭГЭН ТҮҮХ


    Эммимари Жонс хэмээх эмэгтэй эр хүний оролцоогүйгээр жирэмсэлж, охин Моникагаа төрүүлсэн хэмээн мэдээлж, багагүй шуугиан дэгдээжээ. Алунгуа, Гэгээн Мариягийн түүхийг давтсан эл явдал 1955 онд болсон гэнэ. Түүний ярьснаар эсрэг хүйстний бэлгийн эсгүйгээр өндгөн эс нь хуваагдан, үр тогтоосон гэх. Үүнийг мэргэжилтнүүд “Үлгэрт ч ийм зүйл байхгүй, харин зарим төрлийн шавьж өөрийгөө хээлтүүлэх онцгой чадвартай байдаг” хэмээн няцааж байгаа аж. Харин эмч нарын багийнхны хийсэн шинжилгээгээр эмэгтэйн яриад байгаа шиг эр бэлгийн эсгүйгээр жирэмсэлсэн байх магадлал өндөр байгаа юм байх. Ээж, охин хоёрын цусны бүлэг, нүдний өнгө адилхнаас гадна нэгэн бүлгийн ген, цусан дахь протеин даавар нь ч яг таарч байгаа нь шинжилгээгээр батлагдсан аж. Хүүхэд хэдийгээр аав, ээжийнхээ генийг өвлөдөг ч бүгд адилхан байх боломжгүй байдаг. Протеин даавар ч хүн бүрт өөр өөр байдаг гэнэ. Хачирхалтай гэмээр эл явдлыг судалсан шинжээчид эх, охин хоёрын арьсыг бие биед нь суулгах бичил хагалгаа хийсэн нь ч тохирчээ. Энэ бүхний үндсэн дээр Эммимари үнэхээр эр хүний оролцоогүйгээр жирэмсэлсэн байх магадлалтай хэмээн дүгнэсэн байна.
    СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛСЭН СЭДЭВ

    Насанд хүрээгүй хүүхдүүд хятадуудын боол хийж байна..тв нэвтрүүлэгийг хүргэж байна

     СӨРӨГ ЭНЕРГИЙГ ГЭРЭЭСЭЭ ХЭРХЭН ХӨӨН ЗАЙЛУУЛАХ ВЭ?


    Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь бий. Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугтахын түүс болж дахин очихыг хүсдэггүй.

    Хэрвээ энэ нь өөрийн чинь амьдардаг гэр биш, хаа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч бас яахав. Гэтэл яг дээрх шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ? Гоолингоо танд гэр орноосоо сөрөг муу энергийг хэрхэн зайлуулах, түүнээс хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.Сөрөг энерги хуримтлагдсан эсэхийг яаж мэдэх вэ?
    Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд, хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас дургүй чинь хүрэх, найз нөхдийн чинь зочлох тоо цөөрөх, лааны дөл сүүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд сөрөг энерги хуримтлагдсаны дохиог танд өгч байгаа хэрэг.

    Гэрээ шалгах бас нэг арга бол гэрийн тэжээвэр амьтдынхаа ааш аягийг ажиглах. Тэд сөрөг энергийг хамгийн түрүүнд мэдрэх бөгөөд тавгүйрхэж, аль болох хаалганы хажууд унтахыг хичээж, боломж гарвал гарахаар тэмүүлцгээдэг. Байдал бүр их хурцадсан үед буюу муу энерги ихээр хуримтлагдсан үед тэд эзнээсээ зайлсхийн зугтааж, хоолондоо дургүй болж, онцын шалтгаангүйгээр өвдөж эхэлдэг. Хэрвээ танд гэрийн тэжээвэр амьтад байхгүй бол найзаасаа юмуу хөршөөсөө түр авч болох юм.

    Сөрөг энергийг илрүүлэх бас нэг арга бол тасалгааны ургамлууд. Хөрс, бордоо, арчилгаа сайн байхад тэд гэнэт өвдөх юмуу үхэж эхэлбэл танай гэрт ямар нэг муу зүйл шүглэсэн гэсэн үг. Гэхдээ энд нэг юм сануулахад зарим цэцэг өөрийг нь арчилж торддог эзнийхээ биеийг өвдөх үед өвчилж, нэг ёсондоо тэдний амийг амиараа хамгаалан үхэх хүртэл тохиолдол байдгийг санахад илүүдэхгүй.

                                                                          Сөрөг энерги юунаас бий болдог вэ?
    Муу энерги бий болоох шалтгаан нь гэрт чинь амьдардаг хэн нэгэнд хараал хийлгэх, хараал шингэсэн эд зүйлс гэр орондоо авч ирснээс болсон байх магадлалтай. Бас нэг шалтгаан нь хар муу санаатай хүнтэй цуг амьдрах, эсвэл танд муу санаж явдаг хүн байн байн зочилж ирдгээс ч болж болно. Ийм тохиолдолд гэр оронд чинь сөрөг муу энерги хуримтлагдсаар байгаад дотор нь амьдардаг хүмүүст нөлөөлж, хэрүүл маргаан, болчимгүй бусармаг үйлдэл, өвчин зовлонд хүргэдэг. Сөрөг энерги хуримтлагдах бас нэг шалтгаан нь удаан хугацаагаар өвчилж байсан хүний үхэл байх магадлалтай. Ужиг өвчтэй хүний гомдоллох, уйлах, ёолох нь гэрийн аура /гэрлэн бүрхүүл/-г маш ихээр сүйтгэдэг. Тиймээс өвчтэй хүнийг эдгэмэгц гэрээ сайтар цэвэрлэж, арц хүжээр ариулах хэрэгтэй. Өвчтэй байх үед нь ч гэсэн хааяа арц хүж уугиулж байх нь эдгэрэлтэнд нь сайнаар нөлөөлдөг.

                                                                           Орон гэрээсээ сөрөг энергийг хэрхэн зайлуулах вэ?
    Хамгийн үр дүнтэй арга бол гэртээ лам хуврага залж ном уншуулж, сан тавиулах. Гэхдээ заавал лам гэлгүй та өөрөө ч гэсэн сөрөг энергийг зайлуулж чадна.

    Юуны өмнө орон гэрт тань гадны эд зүйлс байгаа эсэхийг сайтар шалга. Зөвхөн гэр дотроо ч биш хаалганы чинь гадна зүү хатгах, юм наах гэх мэтээр хараал хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Бүгдийг олж илрүүлснийхээ дараа бөөгнүүлж байгаад гэрээсээ аль болох хол аваачиж шатаагаад, үнсийг нь гай түтгэр зайлуулах тарни уншингаа газарт булах хэрэгтэй. Ингэсний дараагаар гэрээ арцаар сайтар ариулаарай. Түүнчлэн танд муу юм санадаг хүмүүсийг гэртээ оруулахаа боль.

    Хар муу санаатай хүн яах ч аргагүй ороод гарсан тохиолдолд сонгино арилгаад тэр хүний хамгийн удаан суусан юмуу байсан газарт нь тавиад хонуулна. Шөнийн туршид сонгино сөрөг энергийг өөртөө шингээж авдаг. Өглөө сонгиныг гартаа хүргэлгүйгээр гялгар уутанд хийж сайтар ороогоод гэрээсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй.

                                                                                  Сөрөг муу энергиэс хамгаалах аргууд
    Сардаа ядаж нэг удаа лаа асаагаад өрөө тасалгаануудаа тойруулах, арц хүж уугиулж ариул. Гэрийнхээ хаалганы дотор талд зүү хатгаж орхих нь гэрт чинь нэвтрэхийг оролдсон аливаа сөрөг энергийг үргээх болно.

    Гэртээ эмтэрсэн, цуурсан, хэмхэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучирсан хэрэггүй хувцас хунар бүү хадгал. Энэ бүгд сөрөг энергийг өөртөө татаж, эерэг энергийн урсгалыг удаашруулж байдаг. Энд орон гэрээ цэвэрлэх ч бас хамаарна. Та гэр орноо хэдийчинээ цэвэрхэн байлгана, сөрөг муу энерги нэвтрэн орох, хуримтлагдах эрсдэлийг төдийчинээ багасгана. Хагархай юмуу цав гарч цайр нь хөдөлсөн толь муу энерги цуглуулдаг тул тийм толийг хамгийн түрүүнд гаргаж хаях хэрэгтэй.

    Хамгийн гол нь харьцахад түвэгтэй, уулзаж ярилцсаны дараа толгой чинь өвдөж, амьсгал чинь давчиддаг, муухай зүүд зүүдлэгддэг хүмүүсээс зайлсхийж, аль болох гэртээ оруулахгүй байх хэрэгтэй.

    Ингэлээ гээд таныг муухай ааштай гэж хэлвэл хэлнэ л биз, хамгийн гол нь та өөрийнхөө гал голомтыг муу муухай бүхнээс хамгаалах эрхтэй гэдгийг сана.

     


    Энэ дэлхий ертөнц тэр чигтээ хувьсан өөрчлөгдөж буй мэт санагдана... Учир нь эрчүүд илүү эмэгтэйлэг, харин бүсгүйчүүд эр хүн шиг аашилж, эрэгтэйлэг харагдах болжээ. Өнөөдөр бидний харж байгаа эрэгтэйлэг цамц, хослол, түрийтэй гутал, малгай зэргийг бүсгүйчүүд бидэнд зориулан Chanel, Dolce & Gabbana, Sonia Rykiel, Stella McCartney, Balenciaga зэрэг томоохон брэндүүд коллекцидоо тодорхойлжээ. Дэлхийн trend аль зүгт чиглэнэ, тэр зүг рүү загвар дагадаг нь хууль шүү дээ...



     МОАЙНУУДЫГ УХАЖ ДООР НЬ ЮУ БАЙДАГИЙГ ОЛЖ МЭДСЭН БАЙНА

    Моай-ын аврага чулуун хүмүүсийг мэдэхгүй хүн байхгүй болов уу.Саяхан тус нутгын иргэд маш сонирхолтой нээлтийг хийжээ.Тэд аврага Моайнуудыг ухаж доор нь юу байна гэдгийг олж мэдсэн байна.Асар хүнд том жинтэй хүн чулуунуудыг олон өдөр эрчимтэй малтсаны дараа эдгээр аврага Моай-ын хүн чулуунууд ганц толгой цээжин биенээс бүрдсэн зүйл биш харин бүхэл бүтэн эх бие гэдэс, хүйс , эртний хүмүүс өмсдөг байсан болов уу гэмээр өмсгөл гээд асар том чулуун бие гарч ирсэн байна.
    Өмнө нь шинжлэх ухаан архелогийн салбарт Моай-ын чулуунуудад ийм малталт хийж байгаагүй билээ.Хэн барьж бий болгосон ямар учираас эдгээр том хадан чулуунуудыг энэ арал дээр бий болгосон талаар хэн ч мэдэхгүй.Харин энэ малталт тэдгээр асуултанд томоохон хариулт болж чадхаар байна.Мөн энэхүү том чулуун хөшөөний ар нуруун дээр эртний чулуун сийлбэр байсан юм.Одоогоор эрдэмтэд энэхүү сийлбэр дээрхи зургын нууцыг тайлхаар оролдож байна.Хэрэв эдгээр сийлбэрийн утгыг тайлж чадвал бид нэгэн томоохон нууцыг тайлж чадлаа гэсэн үг.


     МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ХЯТАД РУУ ХИЛ ДАМНАСАН НУУЦ ТУУЗААР УРСГАЖ ЭХЭЛЖЭЭ

     - Монгол талын хэмжээ нууц, Хятадынх 45 километр -
    Хамгийн аймшигтай мэдээ гэвэл энэ л байна. Бид маш буруу ойлголттой байжээ. Нүүрсийг хүнд даацын машинаар л өдөр, шөнөгүй зөөдөг юм бодсон чинь үгүй байж. Тэр зөвхөн өнгөлөн далдлалт бололтой.
    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Шивээ хүрэн”-гийн боомт хавьцаа энэхүү нууц байгууламжийг жилийн өмнө Хятадын “Винсвэй”, Монголын “Сантранс” компаниуд 17 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан байна. Нууц байгууламж руу “Шивээ хүрэн” боомтын дарга, гаалийнхан, хилчдийн хэнийг ч шагайлгадаггүй ажээ.
    Зөвхөн итгэмжлэгдсэн хэдэн ажилтан, жолооч л ордог юм байна. Тэрхүү туузаар Монголын нүүрс Хятад руу өдөр, шөнөгүй урсаж эхэлжээ. Одоо л таслан зогсоохгүй бол Оюутолгой, Тавантолгойг ашиглаж ч амжаагүй байхад манай хүрэн нүүрс хуу хамагдах тооцоо гарчээ. Чухам хаанаас, хэний тушаалаар түүнийг барьж, байгуулсан нь тодорхойгүй байгаа юм.

    ХЯТАДУУД МОНГОЛЫН ХИЛИЙН ДЭРГЭДЭХ УЧИР БИТҮҮЛЭГ

    БАЙГУУЛАМЖИНДАА ЮУ ХИЙГЭЭД БАЙНА!!!


    БНХАУ-д илэрсэн нууц байгууламжийн тухай мэдээлэл хэдэн сарын өмнөөс эхлэн хэвлэлийн хуудас чимэх болсон билээ. Гэвч ямар ч асуудал тэгсхийгээд замхардаг бичигдээгүй хуулийн дагуу эл асуудал мөн л чимээгүй болов. Хятадууд Монгол улсын хилийн дэргэд учир битүүлэг байгууламж юуны учир барив.
    Эл асуудлыг буюу “БНХАУ-ын Шинжааны цөлд учир битүүлэг байгууламж буйг “Google earth” программын тусламжтайгаар илрүүлсэн хэмээн “Telegraph” мэдээлсэн юм. Шинжааны цөлд буй учир битүүлэг байгууламж нь нийтдээ 18 ам километр газар нутгийг эзлэн байрладаг бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг байгууламжийг БНХАУ арми, сансар судлалын төв эсвэл, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах зорилготой хэмээн шинжээчид таамаглаж буй юм. Сансраас авсан гэрэл зургийг тухайн үед шинжилж, ямар зорилготой болохыг нь тодруулж байгаа гэсэн боловч “Шаргал өнгөтэй металл гадаргуутай болохыг тогтоогоод байна” гэхээс өөр ямар нэгэн мэдээлэл гарсангүй.
    Үүний дараа зарим шинжээч уг байгууламжийг цөмийн бөмбөг турших талбай хэмээн сэжиглэж байгаагаа нуугаагүй. Учир нь БНХАУ 1967- 1995 онд уг газраас холгүйхэн цөмийн бөмбөг туршиж байсан удаатай аж. Шинжээч Тим Риплей “Уг байгууламж нь АНУын Невада муж дахь сансар судлалын төв “Area -51”-тэй тун төстэй” хэмээжээ. Гэвч БНХАУ одоогоор уг байгууламжтай холбоотой мэдээлэл, тайлбар хийгээгүй байна” гэх мэдээлэл.
    Гэвч Хятадад буй эл байгууламж бидэнд падгүй хэмээн чихнийхээ гадуур өнгөрөөж болох ч уг байгууламж буй газар нутаг нь Монгол улстай хиллэдэг байна. Өөрсдийн санасандаа хүрэхийн тулд хэнийг золиослож мэдэх Хятадууд Монгол улстай хил залгаа нутаг дэвсгэр сонгосон нь цаанаа учиртай нь мэдээж.
    Гадны орнууд иймэрхүү цөл газрыг ихэнхдээ цөмийн зэвсгийн туршилт хийх эсвэл цөмийн зэвсэг үйлдвэрлэх нууц газар болгон сонгодог байна. Тиймээс Хятадад буй эл нууц байгууламж нь цөмийн асуудалтай холбоотой байж болзошгүй юм. Тэгж хардах ч үндэстэй юм. Түүх өгүүлье.
    1954 онд Хятадын удирдагч Мао Зэдун ЗХУ-ын удирдагч Хрущевт хандан цөмийн зэвсэг хийх арга технологийн нууцаасаа хуваалцахыг хүссэн байна. Гэвч Хрущев Хятадын удирдагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Хятадын аюулгүй байдалд ямар нэгэн заналхийлэл учирвал ЗХУ өөрийн цөмийн зэвсгээрээ хамгаалах боломжтой гэж Хрущев нэмж хэлжээ. Гэвч БНХАУ цөмийн зэвсэгтэй болох эрмэлзлэлээ орхисонгүй. 1955 оны нэгдүгээр сард цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулжээ. Үүний дараа Оросууд цөмийн эрчим хүч, цөмийн физикийн салбарт тусламж үзүүлэх тухай гэрээ байгуулжээ. 1955 оноос 1958 оны хооронд ЗХУ, БНХАУ хамтран ажиллах тухай 6 гэрээ үзэглэгдсэн байна.
    Гэвч Хятад Оросын харилцаанд сэв сууснаар ЗХУ цэргийн салбарт Хятадтай хамтран ажиллахаас татгалжээ. Өөрийн гэсэн цөмийн зэвсэг үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг Мао 1959 онд гаргав. Атомын бөмбөг хийх ажилд хятадын эрдэм шинжилгээ, аж үйлдвэрийн 900 байгууллага анхаарлаа хандуулжээ. Хятадын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн гол цөм нь Ченсян, Хеншан, Дапу, Шанграо дахь орд газар, Баотоу, Зиуцян, Ланжоу, Хэньян дахь уран баяжуулах үйлдвэр, плутони гарган авах Зюцюань, Цинхайн баруун хойд зэвсгийн үйлдвэр, Бээжингийн цөмийн судалгааны хүрээлэн, Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх цөмийн эрчим хүчний төв, мөн Лобнор дахь туршилтын талбар юм. Атомын бөмбөг хийх хөтөлбөрийн дагуу 8-10 жилийн Хятад улс өөрийн цөмийн зэвсэгтэй болох төлөвлөгөөтэй байлаа. Гэвч Хятадын мэргэжилтнүүд Маогийн даалгаварыг 5 жилийн дотор биелүүлж, өндөр үнэлэлт авсан байна. 1964 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын Шинжаан-Уйгарийн өөртөө засах орны нутаг дахь Лобнор туршилтийн талбарт Хятад улс анх удаа цөмийн дэлбэрэлт хийжээ. Дэлбэрэлтийн хүч 22 кт байсан аж.
    Түүний дараа 1967 оны зургадугаар сарын 17-нд хятадууд устөрөгчийн бөмбөгийн туршилт хийжээ. Энэ цагаас хойш Хятадын мэргэжилтнүүд цөмийн зэвсэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах болсон байна.
    1968 оны 12 дугаар сарын 27-нд Хятад улс 3 мт хүчтэй цөмийн дэлбэрэлт хийжээ. Харин 1970 оны 10 дугаар сарын 14-нд 3 мегатонн хүчтэй устөрөгчийн бөмбөг дэлбэлсэн байна.
    Дээр дурьдсан цөмийн туршилтууд нь бүгд газрын гадарга дээр болсон юм. Харин 1980 оноос хойш Хятад улс газар доор цөмийн туршилт хийх болжээ.
    Харин 1996 оны есдүгээр сарын 24-нд БНХАУ цөмийн туршилтаас татгалзах олон улсын гэрээнд нэгдсэн юм. Энэ гэрээнд нэгдэхээсээ өмнө БНХАУ газрын гадарга буюу агаар мандалд 45 удаа, газар доор 22 удаа цөмийн туршилт хийжээ.
    Тэд эхний 7 удаа цөмийн туршилт хийхдээ уран 235 бодисыг ашиглаж байжээ. Харин 8 дахь туршилтаасаа эхлээд плутонийг хэрэглэх болсон байна.
    Монголын хилийг Лобнурын талбар болгов уу
    Хятад улс цөмийн туршилт хийж байсан Шинжаан дахь Лобнур талбарыг жуулчдад зориулан 2007 оноос үзүүлэх болжээ. Лобнур цөмийн туршилтын талбар нь 1958 онд ашиглалтанд орсон 1100 квадрат км газар юм. 1987 онд Лобнурын үйл ажиллагааг зогсоож, 1993 онд орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжүүлсэн байна. Лобнурын цөмийн туршилтын талбарын төв штабын байр нь газар доор 9,3 метрийн гүнд оршдог 8 тасалгаатай. Газрын гадаргуу талаасаа зузаан бетон зуурмаг хучилттай аж.
    Профессор Жун Такада буюу Лобнур яавч зүгээргүй
    Шинжаан Уйгарын нутагт орших Лобнурын цөмийн туршилтын баазад 1964 оноос 1996 он хүртэл 45 цөмийн туршилт хил залгаа манай улсын хүн амд хэрхэн нөлөөлснийг Монголын эрдэмтэдтэй хамтран судлах боломж хайн Япон Улсын Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн Цөмийн тасгийн профессор Жун Такада Монголд ирсэн билээ.
    Тэрбээр манай улсад ажиллах хугацаандаа Цөмийн энергийн газар, Монгол Улсын Их сургуультай хамтран “Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй” сэдэвт Монгол, Японы эрдэмтэн, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний хуралд оролцож “Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал” илтгэл, “Уйгар болон Казакстанд цөмийн туршилтын үр дагавар”, “Цөмийн эрчим хүчийг ашиглахад хүний ач холбогдол болон Японы аюулгүй байдлын технологи” гэдэг хоёр сэдвээр лекц уншсан юм.
    Түүний үзэж байгаагаар Хятад, Орос хоёрын хийж байсан цөмийн туршилтын хор нөлөө манай улсад гарцаагүй байгаа аж.
    Хятадын Шинжаан Уйгарын Лобнурын цөмийн туршилтын баазаас 4000 орчим км хол орших Японы арал дээр цөмийн цацрагийн нөлөө мэдрэгдсэн байхад 1000 гаруйхан км зайтай орших Монголд Улс “яавч зүгээргүй” гэсэн дүгнэлтийг тэр хийсэн юм.
    Хятадын хийсэн цөмийн зэвсгийн туршилт Японд нөлөөлсөн гэдэг судалгаа байдаг аж. Эхээс гажигтай төрөөд эндэгдсэн хүүхдүүдийн ясанд цацраг идэвхт бодис илэрчээ. Энэ нь Хятадад цөмийн туршилт хийсэн цаг үе, мөчлөгүүдтэй таарч ихсэж, буурч байсан болохоор япончууд эндэгдсэн хүүхдүүдийн ясанд цацраг идэвхт бодис илэрч байсныг Шинжаан Уйгарын Лобнурын туршилттай холбосон байна. Япончуудын судалгаагаар бол цацраг идэвхт бодис салхинд туугдан шар элстэй хамт Японы арал дээр нь очсон байна.
    Хэрэв дээрх судалгаа үнэн бол бид цөмийн дэлбэрэлтээс үүдэн бохирдсон хөрс шороо салхинд туугдан Монголд аль хэдийн “хөл тавьсан” байх магадлал өндөр аж.
    Профессор Ж.Такадагийн хэлснээр цөмийн бөмбөг дэлбэрэхэд 200 км хүртэлх зайд байгаа бүх хүн шууд нас бардаг. Харин 200-500 км зайд байгаа хүмүүс цацраг идэвхт бодисоос хордсон шорооноос болж шууд үхэхгүй ч үс унах, арьс цайрах, цусны бөөмний өвчин, уушигны хавдар тусах зэрэг өвчинд нэрвэгдэг байна.
    Харин 500-1000 км зайд байгаа хүмүүст ямар нэг гэнэтийн өвчин эмгэг мэдрэгдэхгүй ч ирээдүйд хорт хавдар үүсэх, бас урагт нөлөөлөх магадлалтай гэнэ. Хятадууд Монголын хилийн дэргэд юу хийгээд байна аа!

    БИЧЛЭГ ТАМГАЛАХ ХИЧЭЭЛ
    Сайт блог ажлуулж байгаа хүмүүст их чухал зүйл бол мэдээний тамга байдаг шүү дээ. Тиймээс нэгэн маш жижигхэн хүчирхэг бичлэг тамгалагч програмыг өөрийн хийсэн заавар Video-ний хамт тавьж байна. Дотроо Serial-тайгаа байгаа.
    Миний бичлэг тамгалж буй бичлэгэн дээрхи жишээ бичлэгийг харахыг хүсвэл энд дар.
    Харин одоо миний бэлдсэн бичлэг тамгалах бичлэгийг үзээд дагаал хийгээрэй.

     ДЭЛХИЙН ГОО БҮСГҮЙГЭЭР ХЯТАД БҮСГҮЙ ТОДОРЛОО

    БНХАУ-ын ӨМӨЗО-ын Ордос хотноо “Дэлхийн гоо бүсгүй - 2012” уралдаан болж, уралдааныг зохион байгуулагч орноос шалгаран оролцсон 23 настай Юү Вэн Ся эрдэнийн титмийн эзнээр тодорчээ. Хоёрдугаар байрыг Их Британийн гоо бүсгүй Элизабет Моулдс, гуравдугаар байрыг Австралийн гоо бүсгүй Мишель Кахавати эзэлсэн байна.
    Нийтдээ дэлхийн 116 орны гоо бүсгүй өрсөлдснөөс манай улсаас жүжигчин Өлзийхүүгийн охин Х.Баярмаа оролцсон билээ. 
    Үүнээс өмнө Дэлхийн гоо бүсгүйгээр 2007 онд хятад бүсгүй мөн тодорч байсан юм.

    FACEBOOK ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗААВАЛ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ  7 ТОХИРГОО

    Facebook-н тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакердах зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурсанаар та өөрийнхөө Facebook-г өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалж сурна.


    1. Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (friends list)
    Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой . Жишээ нь их сургууль , ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа хайлт хийхэд хүртэл амар байх болно.
    2.  Өөрийн мэдээллээ бусдаас нуух
    Customize-г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорхи нүдэнд нь тухайн хүний мэйл эсвэл нэрийг бичээрэй.
    3.  Өөрийгөө хайлтын системээс устга
    Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны  Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд
    Та privacy settings – search гэж ороод everyone тохиргоог knlo friends болгоно. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны facebook  гарч ирэх болно.
    4. Өөрийгөө google-с устга
    Privacy settings –search  гэж орохоор public search results гэсний хойно allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээлэл гарч ирнэ гэсэн үг . Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр чагтыг арилгах хэрэгтэй.
    5. Зураг видеогоо нууцлах
    Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ.
    Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар.
    Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм .
    Photo and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулсанаар өөрийн болоод өөр хүний оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно .
    6. Альбомоо хамгаал
    Фото альбомоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийнэ.
    7. Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал
    Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргаж эвгүй байдал үүсгэвэл тэдгээр хүмүүсийг та Facebook –рүүгээ орох эрхийг нь хаах буюу дахин элдэв коммент бичих боломжгүй болгож болно.
    Ингэхийн тулд Privacy Settings –рүү ороод Block List –ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний мэйл хаяг, нэрийг бичихэд л болно

    ДЭЛХИЙ ДЭЭР АНХ УДАА ЭРЭГТЭЙ ХҮН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЛЭЭ

    Хүйсээ солиулж эрэгтэй хүн болсон Thomas хэмээх залуу дэлхий дээр анх удаа жирэмсэн болж мөн хүүхдээ эсэн мэнд төрүүлжээ. Одоо Thomas алдарт жүжигчин Чарли Чаплиний хэрвээ эрэгтэй хүн хэзээ нэгэн цагт жирэмсэн болж хүүхэд төрүүлбэл өв хөрөнгөнийхөө доторхой хэсгээс өгнө хэмээн гэрээслэн үлдээсэн хөрөнгийн эзэн болох боловуу? Юутай ч түүний маш сонирхолтой зургуудыг сонирхоцгооё.






    УТААГҮЙ ЗУУХ ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙГУУЛЛАГУУД ТОРГУУЛНА


    Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улсын төсвөөр зарим халаалтын зуухнуудын шинэчлэлийн ажлыг хийж байгаа.

    Энэ ажлыг халаалт өгөх хугацаанаас өмнө дуусгахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлаар анхаарууллаа. Мөн энэ жил гутал засвар, дугуй засвар, шатахуун түгээх цэгүүд, дэлгүүр зэрэгт утаагүй зуух ашиглахыг шаардах аж. Хэрэгжүүлээгүй газруудад торгууль ногдуулахаар болжээ.

    МОНГОЛ УЛС МАЛАА ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛНЭ ГЭНЭ ЭЭ


    “Монгол  мал” хөтөлбөрийн нэг томоохон зорилт нь  малыг ээмэгжүүлж бүртгэлжүүлэх явдал. Тэр ч утгаараа малчны хотонд байгаа малыг малчнаас нь түрүүлж тоолоод тэмдэглээд чихэнд нь ээмэг зүүж өгөх юм.

    Ингэснээрээ нэгэнт малчин Дорж, Давгын хувийн мэдлийн таван хошуу мал улсын хэмжээнд бүртгэгдэж нэгдсэн мэдээллийн санд орох юм гэнэ. Тоолоод, бүртгэлжүүлээд, зогсохгүй иргэн бүхэнд иргэний үнэмлэх олгодог шиг малд хүртэл тус бүрт гэрчилгээ олгоно хэмээн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлого тодорхойлогчид хэлж байна.

    Монгол улсынхааа 3 сая хүрэхгүй хүн амыг нэгдсэн бүртгэлд оруулах гэж сандарч байгаа Монгол улс 2015 он гэхэд 40 сая толгой малаа бүртгээд, гэрчилгээжүүлээд чихэнд нь ээмэг зүүгээд дуусах юм гэнэ.

    Малын чихэнд зүүж байгаа ээмэгийн нэг бүрийн үнэ нь 500- 650 төгрөг байх бөгөөд жил ирэх тусам энэхүү ээмэгний үнэ нь өсөөд байгаа учраас монголдоо ээмгийг  үйлдвэрлэе гэсэн санал салбар толгойлсон яамны хэмжээнд яригдаж байна аж.

    Баруун аймгаас нь эхлээд үхэр сүргийг ээмэгжүүлж эхлээд байгаа ч мэдээлэл байна. Харин Монгол улсын хэмжээнд 9,1 сая толгой малыг жилийн хугацаанд ээмэгжүүлээд байгаа гэнэ. Малчны хотонд нь  очоод малынх нь чихэнд ээмэг зүүж байгаа мэргэжилтэний цалин, малыг нэгтгэсэн компьютертай харьцах мэргэжилтэний ажлын хөлс, малын ээмэгний өртөг гээд бүгд татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа. Монгол улсын иргэн болсон бид малаас дорд үзэгдэж, энэ мэт хэнд ч хэрэггүй ажлыг чухалчилсан төрийн харалган бодлогын золиос болсоор байна. Үүний оронд өнөө маргаашаа яая гэж байгаа өвгөд хөгшид, амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой иргэд, гадаа гуйлга гуйгаад сууж байгаа бяцхан хүүхдүүдийн амьдралд хэрэгтэй, тустай зүйл нэгээхэн ч хийхгүй атлаа, энэ мэт татвар төлөгчийн мөнгийг гарын салаагаар урсгасан ажил хийж суугааг юу гэж ойлгох вэ?Эрхэм түшээд ээ.

    Тэнд ямаа ах чихэндээ ээмэг зүүж гангарч байхад, чихэндээ зүүх ээмэг ч үгүй, сэтэрхий зүү ч үгүй, цайны сүү ч үгүй айл олон байгааг энд дуулгахад ийм байна.

    МАДАГАСКАР ХҮҮХЭЛДЭЙН КИНО АМЬДРАЛ ДЭЭР БИЕЛЭЛЭЭ ОЛЖЭЭ

    Мадагасгар хүүхэлдэйн кинон дээр “Зоо паркын амьд хэлэлцэж байгаад оргодог” шиг яг тийм явдэал Германы нэгэн амьтны хүрээлэнд болжээ.

    Германы Франкфурт хотын амьтны хүрээлэнгээс гурван имж оргосон нь амьтад хоорондоо урьдаас хэлэлцэж байж болсон, нарийн зохион байгуулалттай хэрэг хэмээн тус паркын орлогч захирал Мишель Хоффманн ярьжээ.

    Түүний мэдэгдсэнээр “Оргох үйл ажиллагааг “санаачлан”, голлон үүрэг гүйцэтгэгч нь үнэг бөгөөд гахай имжнүүдэд үүд хүрэх нууц замыг зааж, газарчилсан. Нэгнийгээ оргуулах эл үйл явдлыг тэдгээр амьтан нэлээд эртнээс төлөвлөсөн байж. Яагаад гэвэл Скиппи нэртэй имж оргох эхний оролдлогыг хэд хоногийн өмнө хийсэн ч амжилтгүй болж, харуулд баригдсан байсан. Түүний араас явах ёстой байсан Жекийн зориг хүрээгүй юү, замаа олоогүй юү, ямартай ч нэгнийгээ барьж өгөхөд хүргэсэн юм. Үүнээс нэг хоногийн дараа Мик нэртэй имж бусдынхаа хийж чадаагүйг гүйцээн, оргоод хотын гудамжнаас баригдчихсан. Тиймээс амьтад олон удаагийн бүтэлгүй үйлдлээсээ суралцаж, нарийн төлөвлөн хамтдаа оргосон байгаа юм. Оргох ажиллагаанд үнэг, гахай тусалсныг бид “хэргийн газарт” үзлэг хийснээр тогтоож чадсан” гэжээ.

    Хачирхалтай гэмээр түүний ярьсан энэ бүгд амьтдын хоорондын харилцааг судлахад түлхэц болох нь дамжиггүй хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Юмыг яаж мэдхэв амьтад үнэхээр ухаан гаргаж оргосон ч юм бил үү?

    ТАЛБАЙН НУУЦ ХОНГИЛ


    Нэгэн уншигч маань сонирхолтой нэгэн зүйлийг илгээжээ. Түүний дараачийн мэдээллийг хүлээж байя бидэнд мэдээгээ илгээгээрэй.

    Сайн байна уу эрхэм уншигчдаа? Та бүхэнд зарим нэг сонирхолтой зүйлсийн талаар дуулгах гэсэн юмаа. 
     -1945 оны дайнд ялагдсан Япончуудаар Улаанбаатарт олон олон байгууллага объектуудыг бариулсан байдгын нэг нь төрийн ордон. Тухайн үед эд социализмын болоод дайны жилүүд байсан болоод ч тэрүү, тэр үеийн төр засгийн эрх баригчид Улаанбаатар хотыг хонгилын системтэй болгох талаар сонирхож байсан ч энэ санаа нь төдийлөн бүтээгүй юм. Гэхдээ олзны Япончуудаар төрийн орон болон талбайн доогуур маш том байгууламжны газрыг ухуулаад орхисон байдаг юм. Тэр үеэс хойш 1960-аад он хүртэл тухайн байгууламжийг ашиглаагүй бөгөөд мөн оны үеэс тухайн үеийн НАХ буюу нийгмийг аюулаас хамгаалах яамныхан төрийн ордон болон Сүхбаатарын талбайн доогуур нилээн том хэмжээний байгууламж барьсан байдаг юм. Тэр байгууламжид нь юүны түрүүн хоргодох байр болон удирдлагын болон радарын систем, зарим нууц албад болон шаардлага гарсан тохиолдолд төр засгийн бүх өндөр албан тушаалтнуудыг хамгаалах нууц байгууламж мөн Монгол улсын хэмжээнд дайны үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд шууд удирдлагын байгууламж барьсан байдаг юм.
      Мөн хуучны МАХН буюу одоогийн Ардын намын байрыг Оросууд Монголчуудад бэлэг болгон барьж өгөхөд тухайн нууц хонгилыг Ардын намын байртай холбож өгсөн байдаг юм. Одоогийн ардын намын байрны доор дээрхтэй мөн адил хоргодох болон зарим төрлийн цөмийн дайралт болоход хамгаалах өндөр чадвартай капсулууд байдаг ба төрийн ордонтой шууд хонгилоор холбогддог бөгөөд мөн Батлан хамгаалах яамны доор бас нэгэн хонгил байдаг бөгөөд тэрхүү хонгилд зарим нууц төрлийн зэвсгийн туршилт хийгддэг ба хорих байр мөн талбайн доорхтой адил радарын систем байдаг.
      Хуучны тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх байр буюу жинхэнэ тагнуулчдын байрладаг байр нь одоогийн МУБИС-н баруун талд байсан ба 2011 оны 9 сард нүүсэн байдаг юм. Тэрхүү хуучин нууц байрны доогуур мөн хонгил байдаг олны нүдэнд харагдалгүйгээр машин орж гарах граштай ба хорьж байцаах газар болон нууц мэдээллийн серверүүдийг хадгалдаг байсан. Зарим нэг хүмүүс Монголд хуучин ЗХУ-н зарим нэг цөмийн цэнэгт хошууг хадгалдаг байсан хэмээн сэжиглэдэг ба үнэн хэрэгтээ Монгол улсад хэзээ ч цөмийн зэвсэг хадгалж байгаагүй юм шүү.
       Энэхүү эхний сонирхолтой мэдээлэл маань та бүхэнд таалагдвал дараа дараагийнхийгаа илгээх болноо...

    АЗИЙН ОРНУУДАД БАЙГАА МОНГОЛЧУУДДАА ИТГЭХЭД БЭРХ БОЛЖЭЭ


    Ингэж захихыг чин сэтгэлээсээ хүслээ. Учир нь, хүний нутагт монгол нь монголыгоо хэрэгт оруулж, зүгээр байсан амьдралыг нь нэг л өдөр бусниулчихсан тохиолдол олон байна.

    Энэ бүхнийг хэвлэл мэдээллээр хэлж яриад явах нь хэцүү учир төдийлэн хэлэхгүйгээр олон хүмүүс Хятадад амьдарч байгааг хэлье. Болсон ганцхан үйл явдлыг ярихын өмнө яагаад монголчууд гэдгийг хэлье. Солонгост олон мянган монгол хараар ажилладаг. Бараг 40 мянга орчим монголчуудын 10 мянга гаруй нь хараар ажилладаг. Хажуугаар нь гэрээний буюу албан ёсны амьдрах, ажиллах эрхтэй монголчууд байдаг. Хараар ажилладаг монголчууд хятадуудаас айдаггүй хэрнээ монголоосоо зугтаж, нутаг нэгтнээсээ айж амьдардаг юм. Учир нь, албан ёсны гэх монголчууд Солонгосын гадаадын иргэн харъяатын албанд “хар”-аар амьдарч буй нэгнээ баривчлуулж хураасан бүхнийг чинь авна хэмээн айлгадаг ажээ.

    Уусан архиндаа хөлчүүрхсэн монголчууд л хүний нутагт нэгнийгээ хороодог хэрэг гардаг, хулгай хийчихээд бусдыг барьж өгөх нь энүүхэнд байдаг. Ганц Солонгост ч биш, хаа холын Америк, Арлын Япон гээд монголчуудын байгаа газар бүхэнд тэд нэг нэгнийхээ эсрэг ажилладаг. Эхнэр, хүүхэд нь бүлтийтлээ хүлээж байхад хүний ханийг аваад суучих нь юу ч биш. Энэ бол монгол хүүхнүүдийн хийж байгаа ажил. Ингэж 21-р зуунд эв нэгдэлийнхээ эсрэг турхирдаг цорын ганц улс бол Монгол. Зургаан хятад айлын зуун жилээр хөрш зэргэлдээ амьдрах газар дээр ганц монгол айл амьдрахдаа хажуу хавиргынхантайгаа таарамж муутай, атаа хорслоор дүүрэн, авсан ганц сандалд нь хүртэл үг унагаж суудаг юм. Монголчууд ийм л болохоор авъяасаа ашиглаж, амжилтад хүрч чаддаггүй, аминчхан улсууд биз ээ. Төрсөн өссөн газар, төрөл саднаа муулах гэсэндээ биш монгол хүний арчаагүй дорой занг л хэлэх гэсэндээ үүнийг бичиж байгаа хэрэг. Цааш бичвэл олон зүйл байгаа ч бичих гэсэн гол зүйлдээ оръё.

    Азийн орнуудад хар тамхи зөөвөрлөн зарж борлуулж, өөр орнуудад гаргаж, сүлжээ маягаар тараадаг “Алтан гурвалжин” хэмээх томоохон бүлэглэл байдаг. Энэ бүлэглэлийн дээд толгой нь малайз, хятад хүмүүс байдаг тухай хар тамхины чиглэлээр эрэн сурвалжлага хийдэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэр сэр бичдэг. Энэ бүлэглэлд дээгүүр байр суурь эзэлдэг Б.Хулан, Б.Халиун гэх нууц нэрээр ажилладаг монголчууд байдаг. Энэ эгч, дүү хоёрыг Монголын хууль хяналтынхан, тагнуул цагдаагийнхан андахгүй мэднэ. Гэхдээ өнөөдрийг хүртэл баривчлаагүй нь цаанаа улс төрийн болон хуулийн томоохон хаалттай, санхүүгийн ашиг сонирхол агуулсан бас нэгэн хэсэг бүлэг хүмүүс байгаагийн гаргалгаа байх. Тэдний гар хөлүүд ихэвчлэн монгол эмэгтэйчүүд байдаг бөгөөд Тайланд, Сингапур, Хятад гээд олон оронд ажиллаж, баригдсан нэг нь тэр орныхоо хуулиар шийтгүүлэн бүх насныхаа амьдралыг үрэн таран хийх нь энүүхэнд. 2000-2008 оныг хүртэлх хугацаанд Хятадад 10 гаруй монгол иргэн Хятадын хуулиар шийтгэл хүлээж, хар тамхины хэрэгт холбогдон цаазын ял ч сонсч байсан удаатай. Тэгвэл өнөөдрийн байдлаар ял сонсоогүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа 27 монгол иргэн бий ажээ. Эдгээр 27 иргэний хоёр нь гэр бүл. 27 хүнийг биш юмаа гэхэд энэ гэр бүлд тохиолдсон золгүй явдлыг хүүрнэхийг хүслээ.

    Иргэн Ц эхнэр Н-ийн хамтаар Тайланд улсад 2011 оны наймдугаар сарын сүүлчээр амрахаар очжээ. Гурван хүүхдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж, гадаадад хоёрыг нь сургаад, үлдсэн нэгийг нь дээд сургуульд оруулчихсан хосууд хувь тавилан ямар аялалд хөтөлж байгааг тухайн үедээ хэрхэн тааварлах билээ дээ. Хүүхдүүд том болсон, энэ амьдралаа босгох гэж сүлжээний бизнест орж, таксинд явж, ТҮЦ ажиллуулж байж одоо л нэг хүүхдүүдийнхээ тусыг үзэх болжээ. Англи улсад ажиллаж амьдардаг том хүү нь аав, ээжийгээ алийн болгон зовоох вэ гэж санасны эцэст бүх зардлыг нь дааж Азийн ямар нэгэн оронд аялуулахаар зориг шулууджээ. Үүнд баярласан Ц, Н хоёр шууд л аяллын тийз захиалж Тайландыг зорьсон байна. Зорьсон газрын аялал сайхан байсныг хэлээд яахав.

    Монгол руу буцахаар Бээжингийн онгоцонд суудаг тэр нэгэн гайтай өдөр зүс таних монгол эмэгтэй Тайландын онгоцны буудал дээр холоос гар даллан монголоор мэндчилж эхнэр, нөхөр хоёр дээр ирээд нутгийн хүнтэй таарсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж нислэгээс өмнө аяга кофе худалдан авч өгчээ. Түүний ингэх болсон шалтгаан нь Монголд байгаа дүүдээ 500 грамм хүрэхгүй ганц боодолтой зүйл дайх байж. Эхнэр, нөхөр хоёр ч яахав ачааны мөнгө төгрөг гэсэнгүй, жаахан боодолтой зүйлийг нь дуртайяа тээшиндээ хийжээ. Дүү нь ирж авна, утасны дугаар нь байгаа гэснээс өөр зүйлийг нэг их тодруулж хэлээгүй эмэгтэй өөрийгөө Цэцгээ хэмээн танилцуулсан байдаг. Ингээд Цэцгээ амьдралын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж, хүүхдүүдийнхээ сайн сайхныг харахаар зориг шулуудсан байсан энгийн нэгэн гэр бүлд гай удлаа.
    2011 оны есдүгээр сарын эхний өдрүүдэд Монголд ирэх ёстой байсан Н,Ц хоёрыг ах, дүүс нь онгоц тосон хүлээвч сураг ажиг үгүй. Хүүхдүүд рүүгээ ч холбоо бариагүй, хамт Тайландад амарсан хүмүүс нь аль хэдийнэ ирчихсэн байж. Ингээд зуучлалаар явуулж өгсөн компани дээр очиж бүх зүйлийг тодруулжээ.

    Гэтэл Бээжингийн онгоцны буудал дээр тэднийг шууд л Хятадын цагдаагийнхан баривчилж ачаанаас нь хар тамхи илэрсэн болохыг хэлээд шуудхан цагдан хорихоор авч явжээ. Тэдэнд хятад бүү хэл англи хэл ч байхгүй. Юу болсныг ч тайлбарлах сөхөөгүй ийнхүү Хятадад хоригджээ. Тус хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч Хятадын аль шоронд хоригдож байгааг нь хэн ч мэдэхгүй. Ах, дүүсийнх нь зургаан хүн нийлээд Хятадаар хэрэн тэнэж, ах дүүсээ хайж байгаа аж. Хүүхдүүд нь ч ажил хичээлээ орхин бусдын буруугаас болж хэлмэгдэн Хятадын хар гэрт сууж байгаа аав ээжийгээ хайж байгаа аж. Гадаад хэргийн яамаар дамжуулан Хятадын Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн ч бүх Хятадын аль шоронд хоёрхон монгол байгааг үнэндээ л олох аргагүй аж. Албан ёсны тоо 27 хэдий ч монголчуудаас болж хаанахын шоронд хэдэн хүн хоригдож байгааг бид бүгдийг нь мэдэх боломжгүй юм. Нэг гэр бүлийн хоёрхон монголоор жишээ татаад үзэхэд байдал ийм байна. Хэлмэгдчихсэн гэсэн үг. Одоо тэднийг хятадууд аль хэдийнээ хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт татчихаад байгаа биз ээ. Ингэж л өөрөө болж байвал бусдыг үл боддог монгол зан хаана ч нэгэндээ гай болж байгаа юм. Азийн орнуудад зорчиж байгаа бол “Алтан гурвалжин” бүлэглэлийн хар тамхиар амьдралаа залгуулагчид танд хэзээ ч гай болж магадгүй. Иймд монгол хүн шүдэнзний хайрцаг ч дайсан бай түүнийг нь бүү ав. Сайхан байсан амьдралаа бусдаас болж харийн оронд, тэр тусмаа өргөст  торны цаана өнгөрүүлэхийг та лав хүсэхгүй л байх.
    ХҮҮХДИЙГ ЗАГНАХ ТУСАМ ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БОЛДОГ

     


    Хүүхэд хүмүүжүүлэх шилдэг арга гэж байхгүй. Бид зүгээр л тэднийг өөрөө хүмүүжихэд нь тусалдаг хэмээн сэтгэл зүйч ярьж байна байна.

    Ялангуяа бага насны хүүхэдтэй харьцахдаа маш хянуур байх нь чухал аж. Тэд хэлсэн зүйлсийг тэр бүрчлэн ойлгодоггүй учраас захиргаадах маягаар харьцах нь түүнийг төрөлхийн рефлекс бүхий хандлагуудаа илэрхийлж чадахгүй болоход хүргэдэг гэнэ. Мөн айлган сүрдүүлэх маягаар буруу үйлдлийг нь хорих юм бол айдсаа гээж, өсвөр насандаа төрөл бүрийн осолтой зүйлсээр “оролдож” эхэлдэг байна.

    МОНГОЛД АНХ УДАА ЧИХЭВЧЭЭР СОНСОХ ТОГЛОЛТ БОЛОХ ГЭЖ БАЙНА

    “The Lemons” хамтлагийн залуус анх удаагаа 40-хөн хүнд зориулсан тоглолт хийхээр болжээ.

    “WA Studio Sessions” нэртэй уг тоглолт наймдугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд тоглолтыг зохион байгуулагчаар “White Arch Studio” ажиллаж байгаа гэнэ.

    Тоглолт маш өвөрмөц болох агаад VIP 40 үзэгч тус студид “The Lemons” хамтлагийнхантай цуг сууж, маш өндөр түвшний чихэвч ашиглан дуунуудыг нь сонсох юм байна. Ингэснээр үзэгчид маш өндөр түвшний цэвэр дуугаралтыг, шүтдэг хамтлагийнхныхаа яг дэргэдээс нь сонсож, дагаж дуулах боломтой болж байгаа ажээ.

    Мөн энэхүү тоглолт нь Монголд анх удаа зохион байгуулагдах чихэвчтэй, өвөрмөц шийдэл бүхий тоглолт болох юм.

    ДАХИН СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


    БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад ирсэн дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогоох тусгай шалгалтын бүртгэлийг Хөдөлмөрийн төв биржид өнөөдрөөс эхлэн хийж эхэлжээ.

    Бүртгэл ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 17-ыг хүртэл явагдах юм. Бүртгүүлэгчид нь 18-39 настай, Солонгосоос албадан гаргах болон тус улсыг орхин гарах захирамж авч байгаагүй байх шаардлагатай ажээ.

    Шалгалтыг ирэх есдүгээр сарын 10-14-нд Улаанбаатар хотод ээлжлэн авч, Солонгосын талаас томилсон шалгалтын комисс гүйцэтгэх гэнэ. шалгуулагчдыг авсан оноогоор жагсааж, тэнцүүлэн есдүгээр сарын 21-нд Солонгосын аж үйлдвэрийн салбарт ажиллах хүмүүсийн нэрийг зарлах юм байна.

    БИРМИЙН АВАРГА МОГОЙНООС 87 ӨНДӨГ ГАРЧЭЭ

    Мьянмараас өнгөрсөн баасан гаригт олдсон аварга могойг АНУ-ын Флорида мужид авчирчээ. Энэхүү аварга амьтан 5.3 метрийн урттай, 74.5 кг жинтэй аж. Саяхан судлаачид эмэгчин могойн гэдсийг задалснаар 87 өндөг олсон нь амжилт тогтоогоод байна.

    Флорида мужийн байгалийн түүхийн музейн мэргэжилтэн Кеннит Криско “Энэ бол аварга могойны түүхэнд хамгийн олон өндөг тээсэн эмэгчин могойд тооцогдож байна. Бирмийн могой биеийн урт, өндөг тээхдээ бусдаас давуу байна” гэжээ.
    АНУ-ын судлаачид энэ оны гуравдугаар сард Калифорни мужийн Намагт хөндийн үндэсний паркаас үүнтэй төстэй аварга могой олсон аж. Энэ могой баруун өмнөд Азийн Энэтхэг, Мьянмар улсын ой шугуй, намгархаг нутагт ихэвчлэн амьдардаг.
    Аварга могой нь хортой бөгөөд эртний бирмчүүд агнахын тулд олон арваараа амиа алдах тохиолдол багагүй гарч байсныг Янгоны Байгалийн түүхийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн ярьсан байна.














    ИНТЕРНЭТЭД ХОЛБОГДДОГ ФУТБОЛКА



    Футволк бол зуны хамгийн тохиромжтой хувцас билээ. Харин та футволкон дээрээ фэйсбүүк болон твиттерээ харахыг хүсч байна уу ?
    Тэгвэл танд энэхүү дэлхийн хамгийн анхны программчлагдсан футволкийг танилцуулж байна.
    Ballantine брэндийн бүтээл болох "T-Shirt OS" нэртэй энэхүү футволк нь ухаалаг гар утастай холбогдон ажиллах аж.
    Уг футволк нь 100 хувь даавуун материалаар хийгдсэн ба цээжин хэсэгтээ маш нимгэн LED дэлгэцтэй аж.
    Энэхүү дэлгэц нь таны твийтүүд, instagram-ийн зургууд болон дууны playlist гэх мэт маш олон зүйлсийг дамжуулах чадвартай бөгөөд хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй нь батлагджээ.

    ДЭЛХИЙН ХҮН АМЫГ БАГАСАГАХ ЗОРИЛГООР ПЕНТАГОНООС

    АЛБААР ДОХ-ЫГ ТАРААСАН ГЭНЭЭ


    ОХУ-ын “Интересная газета” сонины сэтгүүлч  М.Галицкийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. АНУ-ын Эрүүл ахуйн хяналт шалгалтын байгуул­ла­га анх 1987 онд ДОХ-ыг бүрэн эдгээх чадвартай, вирусийн эсрэг үйлчилгээтэй ази­дотимидин хэмээх эм бүтээснээ зарласан.

    Гэвч энэ эм болон цаашид гаргаж авсан бусад бэлдмэл бүгд ХДХВ-ийн тархалтыг удааш­руулах үйлчилгээтэй болохоос бүрэн эдгээдэггүй нь бат­лагд­сан.

    Яг энэ өвчнийг бүрэн эдгээх эм бэлдмэлийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл бүтээгээгүй байна.

    Хүн амыг цөөлөх вирус
     ДОХ хэмээх аюулт өвчний улмаас 1981-2006 оны хооронд дэлхийн 25 сая хүн амиа алдсан гэх тооцоог НҮБ-ын ДОХ/ХДХВ-ийн нэгдсэн хөтөлбөрийнхөн гаргажээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) зөвхөн 2007 онд 33.2 сая хүн ХДХВ-ийн халдвар тээгчээр бүртгэгдэж, 2.1 сая хүн нас барсан гэж мэдэгдсэн байна. Энэ өвчний халдвар тээгч, нас барагсдын тоогоор Африк тив, тэр дундаа Сахарын цөлийн өмнө хэсэг тэргүүлдэг. Энэ бүсэд дэлхийн нийт хүн амын ердөө 10-хан хувь аж төрдөг ч 70 хувь нь ДОХ-оор өвчилжээ. Зүүн Европ, Төв Азид ДОХ-ын халдвар тээгчдийн тоо сүүлийн хэдхэн жилийн дотор 150 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо байдаг. Азийн орнууд дотроо Индонези улс халдвар авагчдын тоогоор толгой цохидог.

    Тэгвэл ХДХВ чухам хаанаас үүссэн нь одоо ч то­дор­хойгүй байна. Шинж­лэх ухааны ерөнхий онолоор бол энэ өвчин Африкийн сармагчнуудын дунд үүсч, ямар нэгэн аргаар хүнд дамжжээ. Магадгүй хүмүүс сармагч­нуудыг агнаж, иддэгтэй холбоотой ч байж мэднэ. Сармагчны мах бол Африкийн хоцрогдсон ор­нуудын хувьд уламжлалт хоол хүнс юм.

    Гэхдээ эрдэмтэд энэ онол­той тэр бүр санал нийл­дэггүй. Судлаачид энэ өвчинтэй холбоотой байж болох хоёр төрлийн нууц баримтыг дурджээ. 1968 оны долоодугаар сард АНУ-ын Бат­лан хамгаалах яамны хүсэлтээр сенатад нэгэн асуудал хөндөгджээ. Энэ нь биологийн зэвсэг боловс­руу­лахад шаард­лагатай 10 тэрбум долларыг гаргах эсэх асуудал байлаа. АНУ-ын армийн биологийн зэвсгийн асуудал эрхэлсэн шинжээч, доктор Дональд Марк Артур сенатад хандах үеэрээ “Ойрын 5-10 жилд бид хүний дархлааны системийг хөнөөдөг бичил организм зохион бүтээнэ” хэмээн мэдэгджээ.

    Хоёр дахь баримт нь 1974 оны 12 дугаар сарын 10-нд гаргасан ¹200 дугаартай “Үндэсний аюулгүй байдлын меморандум” юм. Уг баримтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Генри Киссинжер “Хүн амыг цөөлөх нь гуравдагч ертөнцөд хандах АНУ-ын гадаад бодлогын салшгүй нэг хэсэг байх ёстой” хэмээжээ. Гэхдээ хүн амыг ямар аргаар цөөлөхийг баримтад дурдаагүй аж.


    Вакцинаар дамжуулж тараажээ
    АНУ-ын зэвсэгт хүчин ДЭМБ-ын “Цэцэг өвчний эс­рэг вакцинжуулалт” хөтөл­бөрийн тусламжтайгаар био­логийн зэвсгээ тараасан хэмээн 1986 онд доктор Роберт Стрекер мэдэгджээ. 1970-аад онд хэдэн сая африк иргэн цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэх үеэрээ ДОХ-ын халдвар авсан юм. Мөн Америкийн Эрүүл мэндийн яам “Гепатит В-гийн эсрэг вакцинжуулалт” хөтөлбөр хэрэгжүүлэх үеэр тус улсын гей, бисексуалууд ДОХ-ын халдварт өртжээ.

    Вакцинжуулалтыг 1978-1981 онд Нью-Йорк, Лос-Анжелес, Сан Франциско, Сент Луист, Денвер, Чикаго хотуудад хийсэн бөгөөд энэхүү зургаан хотод хожим ДОХ-ын халдвар олноор нэмэгдсэн аж. Гэсэн хэдий ч тус улсын засаг захиргаа Р.Стрекерийн онолыг эрс үгүйсгэсээр иржээ. Харин түүнийг “Үхлийн эмч нар” номын зохиолч Алан Кантуэлл, ХДВХ-ын анхны судлаач Роберт Галло нар дэмждэг байсан аж. Роберт Галло л гэхэд 1987 онд ХДХВ, цэцэг өвчний хооронд сонирхолтой шууд холбоо байгааг баталж байв. ДЭМБ энэ бүхнийг үгүйсгэдэг ч шинэ шинэ баримтууд гарч ирсээр байгаа юм.

    Майкл Адлер тэргүүтэй Америкийн эмч нарын баг “ДОХ-ын тухай олон улсын сэтгүүл”-д “Африкт 1988 он хүртэл ХДХВ-ээр өвчлөгсдийн 90 бус, ердөө 30 хувь нь л бэлгийн замаар халд­вар авчээ. Харин 60 хувьд нь халдварласан зүүгээр ХДВХ дамжсан байна” гэж бичжээ.
    “Таймс” сонин профессор М.Ад­лерийн гаргасан энэхүү баримтыг үндэслэлгүй хэмээгээд, ариутгаагүй зүү ийм их аюул учруулах ёсгүй гэж үзсэн байна. ДЭМБ-ын дүгнэлтээр ХДХВ-ийн халд­вар тээгчдийн ердөө таван хувь нь л ариутгаагүй зүү тариураас болж халдвар авдаг гэнэ.

    Хэнд ашигтай вэ
    Хуйвалдааныг судлаач Бойд Грейвсийн баталснаар ДОХ бол хар арьстнууд, гомо нарыг устгах зорилготой Аме­рик Зөвлөлтийн нууц хэлцлийн үр дүн гэнэ. Тэд “Вирусийн тус­гай хөтөлбөр” хэмээх зөв­шилц­лийг 1960 онд бэлтгэж, 1972 онд ЗХУ, АНУ-ын хоорондын гэрээнд гарын үсэг зурсан аж.
    Б.Грейвс түүнчлэн цэр­гүү­дийг тарилгад хам­руулан өвчин тараасан гэж үздэг бөгөөд өөрөө ч ДОХ-ын халд­вар авсан гэж баталдаг. Гэхдээ тэрбээр мөнгөний коллоидын тусламжтайгаар бүрэн эдгэрсэн гэнэ.
    Тэгвэл Харри Глам “Эцсийн илрүүлэлт” номон­доо чидун жимсний модны навч, “Эссиак” цай зэрэг ханд нь ДОХ-той тэмцэх хам­гийн үр дүнтэй арга гэж бич­жээ. Энэ бэлдмэлийг эмийн ком­паниуд ашиглахыг огт­хон ч хүсдэггүй. Яагаад вэ гэдгийг ч тааж ядах юмгүй.

    Тэгвэл үхлийн аюул­тай энэ вирусийг тараах нь хэнд ашигтай гэж. Доктор Леонардо Горивицийн баталж буйгаар Үндэс­ний хорт хавдрын хүрээлэн, Рокфел­лерийн нэрэм­жит Анагаах ухааны судалгааны хүрээлэн ДОХ-ыг тараахад хамаатай гэнэ. Тэд “Эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн тусламжтайгаар еврейчүүд, хар арьстнууд, латин америкчууд, гей нарыг идэвхийлэн устгажээ. АНУ мөн гуравдагч ертөнцийг хоосруулахын тулд ийм арга хэрэглэсэн аж. Тэд ДОХ-оор ч зогсохгүй, Эболын вирусийг боловсруулж, хорт хавдар үүсгэгч эм бэлдмэлийг гаргаж авсан байна.
    Түүнчлэн АНУ-ын Ерөн­хий­лөгч асан Жорж Буш “Африк, Карибын сав газрын орнуудын ДОХ-той тэм­цэх хөтөлбөр” хэмээх таван жилийн тусламжийн багцыг санаачилж, 15 тэрбум доллар гаргасан.
    Тэгвэл католик сүмүүд ч энэ­хүү аймшигт өвчний тархалтад өөрс­дийн хувь нэмрээ оруулж эхэлжээ. Тэд сүсэг­тэн олондоо хандаж, бэлгэвч хэрэг­лэхгүй байхыг уриалдаг гэнэ. Ватиканы Папын зөв­лөлийн гэр бүлийн асуу­дал эрхэлсэн тэргүүн, кар­­динал Альфонса “Бэлгэвч ХДХВ-ээс хамгаалж чадах­гүй. ДОХ-ын вирус эр бэлгийн эсээс 450 дахин жижиг. Гэтэл эр бэлгийн эс ч бэлгэвчийг амархан нэвтлээд гарах чадвартай” гэж мэдэгджээ.  

    Эцэс төгсгөлгүй маргаан

    Магадгүй бид хэзээ ч ХДХВ-ийн үүсэл гарлыг олж чадахгүй байх. Энэ вирусийг лабора­торид бүтээгээд, санаанд­гүй тараасан ч байж болох. Ер нь ДОХ гэж юу вэ. Хүн төрөлхтний аюул болсон аймшигт хүч үү, эсвэл өвчин юм уу. Аль эсвэл дэлхийн хүн амыг багасгах зорилготой биологийн зэвсэг ч байж мэдэх юм. Магадгүй энэ нь хүмүүс хоорондын, арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаар үзэн ядахад чиглэгдсэн улстөрийн хуйвалдаан уу.

    Америкийн хүн амын ихэнх нь ДОХ-ыг сармагчнаас үүссэн гэдэгт итгэдэггүй ажээ. “Вашингтон Пост” сонины санал асуулгаас үзэхэд америкчуудын талаас илүү хувь нь ХДХВ-ийг хүн бүтээ­сэн гэж үздэг бол 25 хувь нь АНУ-ын Засгийн газ­рын лабораторид гаргаж ав­сан, Тагнуулын төв газар та­раахад нь нөлөөлсөн гэж үздэг байна. Түүнчлэн ДОХ-ыг эмчлэх чанартай бүтээгдэхүүнүүд хүн амын ядуу, дундаж хэсэгт очдоггүй гэж ихэнх нь боддог бол шинэ эм хэрэглэж буй хү­мүү­сийг ердөө л тур­шил­тын туу­лайнууд гэж харах нэгэн ч олон байдаг аж.
    Энэ мэт эцэст төгсгөлгүй маргаан өрнөж байх зуур үхлийн аюулт вирус хүн төрөлх­тнийг хөнөөж, Аме­ри­кийн эмийн үйлдвэрүүд хэдэн тэрбумаар нь олж баяж­саар л байх болно.

     ЭРЧҮҮДИЙН ШҮЛСИЙГ ГООЖУУЛЖ, САНДЛААС НЬ ӨНДИЙЛГӨСӨН ТАМИРЧИН БҮСГҮЙ

    Саяхан Испанийн Барселона хотноо болсон хөнгөн атлетикийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний саадтай гүйлтийн 100 метрийн уралдааны гараан дээр тамирчин бүсгүй олон эрчүүдийг суудлаас нь хөндийрүүлжээ. Түүний хийсэн биеэ халаах “үзүүлбэр” эрчүүдийн сэтгэлийг жинхэнэ гижигдсэн гэхэд болно.19 настай Австралийн гүйгч бүсгүй Мишель Женнеке хуучинсаг хэмээгддэг саадтай гүйлтэд “салхи оруулж” ийнхүү YouTube-ийн од болжээ.  Гарааны өмнөх сэтгэл хөдлөлөө дарах зорилгоор хийсэн түүний секси бүжиг үнэхээр үр дүнд хүрч, тэрбээр өрсөлдөгчдөөсөө хол  тасархай барианд оржээ.

    ОЮУТНУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД


    Их хотод ирсэн шинэхэн оюутанд мундахгүй олон бэрхшээл тулгардаг. Ядаж л автобусны чиглэл мэдэхгүй, хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд учраа олох гэж хэд хоногийг өнгөрөөнө. Тэдний хувьд хамгийн хэцүү нь орон байрны асуудал. 

    Манай улсад оюутны байр хангалтгүйгээс нэг болон хоёрдугаар курсын оюутнууд дотуур байранд амьдрах боломжтой. Харин үлдсэн нь хамаатан садан болон хажуу өрөө, подваль гээд хямдхан үнээр өрөө хөлслүүлэх нэгнийг хайж эхэлдэг.
    Өнөө жилийн хувьд хажуу өрөө болон нийтийн байрны үнэ ямар байгааг сонирхохоор зарын дагуу хэд хэдэн газар луу утас цохилоо. Байршлаас хамаарч III, IV хороололд хажуу өрөө хөлслөхөд 200-250 мянган төгрөг байгаа бол Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт гал тогооны өрөө болон хажуу өрөөнүүд 170-230 мянган төгрөгний үнэтэй байна. Харин гал тогооны өрөө хэдэн хүн орохоос шалтгаалаад үнэ нь янз бүр байгаа аж. 

    Найз нөхөд, ах дүүгээрээ нийлээд 1-2 өрөө байрыг хөлсөлдөг болсон. Тэгвэл нэг өрөө байр 250-350 мянга, хоёр өрөө байр 370-иас дээш үнэтэй байна. Харин гэр хорооллын нийтийн байрны хувьд 100-200 мянган төгрөгний үнэтэй аж. Нийтийн байрнууд нь дотроо 00-той бол 150-200 мянга байдаг гэх.
    Ихэнх түрээслүүлэгчид байрныхаа мөнгийг бүтэн жилээр нь болон хагас жилээр нь авахыг хүсдэг. Гэтэл оюутнууд тэр бүр бөөнөөр нь өгөх боломжгүй.

    ПОДВАЛ Ч БОЛОМЖИЙН ГЭХДЭЭ Л...

    Танил нэгэн оюутан подвалд амьдардаг байсан юм. "Подвал ч боломжийн гэхдээ цаанаа л нэг хүйт даадаг шүү" гээд ярьж байсан. Эцэг эхийнхээ өгсөн мөнгийг үрэн таран хийсэн зарим нэг нөхдүүд гудамжинд гаралтай биш гээд подвал түрээслэх нь олон. Түрээсийн үнэ харьцангүй бага. Сардаа 50-100 мянгын хооронд байна.

    ХАМААТНЫ ХАЯА ХАТУУ
    Зарим оюутнууд танил тал, хамаатныхаа гэрт толгой хоргоддог. Сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шиг гэрийг нь яаж гүйцэхэв. "Хичнээн сайхан байлаа ч айл бол айл л юм" гэсэн олон оюутнууд ярьж байсныг сонссон. Арга эвийг нь олоод айлд байдаг нэгэн байхад арчаагүй байдлаасаа болж хөөгдөх нэгэн ч бий. Ихэнх оюутнууд айлд байх хэцүү гэдэг. Айлын хүүхэд байлгаж байгаагаас хойш ар, өврөөс нь санаа тавихгүй бол болохгүй. Өөрийнх нь төлөө хэлсэн үгийг буруугаар ойлгох оюутнууд олон. Гэхдээ л болох бүтэхгүй байр хөлсөлснөөс дээр. Ядаж л орой ирэхэд халуун хоол, цайтай байдаг нь сайхан.

    dotuur bairЭНЭ ЖИЛ ДОТУУР БАЙРУУД ҮНЭЭ НЭМЭХГҮЙ

    Жил бүр л сургалтын төлбөр, оюутны дотуур байрны үнэ нэмэгддэг болохоор иргэд хэвийн зүйл мэтээр хүлээж авдаг болчихсон. Харин энэ жил оюутны дотуур байрнууд үнээ нэмэхгүй байхаар шийдсэн гэнэ. 

    Улсын сургуулиудын дотуур байрны үнэ 200-250 мянга байх бол хувийн сургуулиуд 230-300 мянган төгрөгний үнэтэй байх юм байна. Оюутнууд нэг cap 200 мянган төгрөгөөр байр түрээсэлж байхаар тэр мөнгөөрөө бүтэн жилийнхээ дотуур байрны төлбөрөө хийчихээд санаа амар суух цагийг мөн ч их хүлээж байгаа даа. Оюутны байрныхаа тоог нэмээд орон гэргүй оюутнуудаа хамруулдаг болчихвол ч сайн л хэрэг.

    ОЮУТНУУДЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖ

    oyutanОюутнуудын бас нэгэн чухал асуудал бол автобусанд хөнгөлөлттэй зорчих билет байдаг билээ. Өнгөрсөн жил 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлж байсан бол энэ жил 113 мянга болгож тоог нь нэмэх сурагтай. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 25-наас эхлэн захиалга авах бөгөөд есдүгээр сарын дундуур оюутнууд үнэгүй зорчих гэнэ. Жил бүр ингэж ярьдаг ч хойшилсоор арван сарын нүүрийг үздэг нь нууц биш. 

    Оюутнуудын хэлж заншсанаар шар виза картан дээр наалт наагаад, оюутны үнэмлэхийн хамт том оврын автобусаар үнэгүй зорчино. Уг нь хэдэн жилийн өмнө cap бүр өөр өнгийн наалт гаргаад 7600 төгрөгөөр авдаг байсан. Энэ нь хагас бүтэн сайнд үйлчилдэг байсан болохоор оюутнуудад том боломж. Гэтэл одоо үнэгүй зорчдог билет нь ажлын таван өдөр л үйлчилнэ. Уг нь амралтын өдрүүдэд оюутнууд өөр бусад ажлаа амжуулдаг болохоор үүнд нилээн бухимдалтай ханддаг. 

    Хөнгөлөлттэй зорчих билетийг тухайн сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан захиалдаг. Гэтэл зарим нэг нь энэ боломжийг хүртэж чаддаггүй. Учир нь танил талаараа захиалга авах юм уу, эсвэл нэг хүн олноор захиалж бизнес болгох, оюутнууд захиалгаасаа хоцорсон байдаг. Олноор захиалсан нэгэн билетгүй болсон бусаддаа шаглах, үнийг нь хэд дахин нугалаж зарах явдал сүүлийн жилүүдэд ихэссэн. 

    Өнгөрсөн жилийн хувьд 60 мянга хүрсэнийг санаж байгаа байх. Хэд хэдэн автобус дамждаг оюутнууд энэ үнээр авахгүй гээд яахав. Энэ жилийн хувьд ийм байдалд хүрэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс Монголын оюутны холбоо энэ тал дээр анхаарах биз ээ. Оюутнууд хичээл оройтож тарах, семинар бэлдэх гээд оройтсон үедээ автобусны кондуктор царайчилна. Уг нь хөнгөлөлтэй зорчуулах журамдаа өглөөний долоон цагаас оройн 11 цаг хүртэл гээд заачихсан байдаг. Гэтэл 10 цаг гээд виза үйлчлэхээ болиод мөнгө нэхээд зогсчихдог. Зарим холоос явдаг оюутнууд хэд хэдэн автобус дамждаг болохоор санхүүгийн хүндхэн байдалд орно. Харин энэ жил оюутны эрхэнд халдсан ийм явдал гарвал хариуцлага тооцохоор болжээ.
    Энэ мэтчилэн нийтийн тээвэр, оюутан, Монголын оюутны холбоо гурвыг тойрсон асуудал зөндөө.

    LONDON 2012 ЗУНЫ ОЛИМПИЙН ХХХ НААДМЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА

    London 2012 / Зуны олимпийн ХХХ наадам 16 хоног үргэлжилж өчигдөр буюу 2012.08.12 нд хаалтаа хийлээ..Эрхэм та бүхэнд энэхүү хаалтын ажиллагааг тухлан сууж үзээрэй...


    ""GOOGLE'" ТАВАН ЦАГИЙН ОРЛОГООРОО ТОРГУУЛЖЭЭ


    Left Banner

    “Google” компанийг АНУ-ын Холбооны худалдааны комиссоос “иргэдийн хувийн мэдээлэлд халдсан” хэмээн буруутгаж 22,5 сая ам.доллараар торгохоор болжээ.

    Учир нь “Google” компани хэрэглэгчийн мэдээллийг чанд хадгална гэсэн ч “ccokies” кодыг ашиглан иргэдийн нууцлалд нэвтэрч, тэдний юу хүсэж байгааг нь мэдэх боломжтой болсон аж.

    Мөн 22,5 сая ам.долларыг тус компани тавхан цагийн дотор олдог гэнэ. Харин эл торгууль  нь АНУ-ын Холбооны комиссын түүхэндээ авч буй хамгийн их торгууль юм байна. 

    “SWEET EMOTION” ''НОМИН ТАЛСТ“ НАР ХАМТАРНА

    Монголын рок поп ертөнцийн анхны хамтлагуудын төлөөлөл болсон “Sweetymotion” хамтлагийнхан  “Номин талст” хамтлагтай  хамтран уран бүтээл туурвиж байгаа гэнэ. Учир нь энэ онд тэдний 15 жилийн ой тохиож буй учраас үзэгч, сонсогч фэнүүддээ зориулж хамтарсан уран бүтээл туурвиж байгаа ажээ. Тэдний хамтарсан шинэ уран бүтээлийн аяыг Харанга хамтлагийн аргил гитарчин, МУГЖ Чулуунбат зохиож хөгжмийн найруулгын төгөлдөр хуурч Б.Чинбат гитарчин Д.Өлзий орших нар хамтран бүтээж байгаа гэнэ.

    Ийнхүү монголын рок поп урлагийн томоохон төлөөлөгч нар хамтран бүтээж буй гайхалтай уран бүтээлээ тун удахгүй үзэгч, сонсогч фэнүүддээ өргөн барих бөгөөд ес, аравдугаар сард  болох ойн тоглолтнууд дээрээ хамтран дуулцгаах гэнэ.

    Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...

    ТВИТТЕР, ФЕЙСБҮҮКЭД ХОЛБОГДДОГ УХААЛАГ БУГУЙН ЦАГ 150 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ  

    Гар утсанд ирсэн мессеж, дуудлагыг цагнаасаа давхар харах боломжтой шинэ бугуйн цагийг Японы ''SONY'' компани андройд үйлдлийн системтэй холбогддог шинэ загварын ухаалаг цаг худалдаанд гарлаа.


    МАХНЫ ҮНЭ ХЯМДАРЧЭЭ

    mah

    Сүүлийн долоо хоногт махны үнэ огцом хямдарчээ. "Хүчит шонхор" хүнсний зах дээр өчигдөр хонь, үхэр, ямааны мах бөөндөө 4500-5500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Захын гадна ачааны машинууд урт цуваа үүсгэн зогссон байв. Худалдаачид, ченжүүд, малчид гээд энд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ өдөр хөдөөнөөс мах элбэг орж ирсэн учраас үнэ нь өмнөх өдрөөсөө 200-500 төгрөгөөр хямдарчээ.

    Үхрийн мах бөөндөө 5300-5500, хонины мах тарган, туранхайгаасаа шалтгаалаад 4800-5800, ямаа 4500-5500, адуу 5500 төгрөгийн дундаж ханштай байна. Ченжүүдийн ярьснаар, мах их орж ирж байгаа учир үнэ нь ойрын хугацаанд хямдарна уу гэхээс нэмэгдэхгүй гэнэ. Ер нь жил бүрийн өдийд махны үнэ хямдардаг аж.

    Малчид оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд хэдэн малаа хот руу зөөдөг гэх. Энэ зун хаа газар зуншлага сайхан байгаа учир мал тарга сайтай байна лээ. Малчин А.Гарваа "Өглөө 5.00 цагт 30 хонь, ямаатай ирсэн. Таньдаг наймаачиндаа 20 махыг нь өгчихсөн юм. Одоо арван юм үлдсэн. Үүнийгээ өгчихвөл "Нарантуул" зах орж хүнснийхээ юмыг бэлдээд нутаг буцна даа. Бид чинь малаасаа өөр орлогогүй шүү дээ. Оюутан хүүхдийн сургалтын төлбөр, дотуур байр, гар утасны төлбөр, хоол хүнс гээд их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Оюутан охин маань гурван сая төгрөг нэхэж байна шүү дээ гэв.

    Харин дотор захын лангуун дээр үхрийн мах жижиглэнгээрээ нэг кг нь 6500, ясгүй нь 7500 төгрөгийн үнэтэй байв. Хонины мах 6300-6500, ямаа 6000, адуу 6700 төгрөгөөр худалдаж байлаа. Гадаа машин дээр байгаа махнаас 1000-1500 төгрөгөөр илүү үнэтэй байна гэсэн үг. Худалдаачид урдуураа өнгөрсөн хүмүүст "Шинэ хонь, үхрийн махаа аваарай" гэж өрсөлдөн хэлнэ. Өглөө эрт байсан хэдий ч худалдан авагчид их байгаа харагдав.

    ЗАЯАНЫ ХАНИА МЭДМЭЭР БАЙНА УУ? ТЭГВЭЛ ИЙМ АРГУУД БАЙНА ЭНД.

    Зуун зуунд аж төрж байсан охид хэзээ хүнтэй суух, хэзээ аз жаргал ирэх талаар мэдэхийг хүсдэг, сонирхдог байсан нь илэрхий билээ. Тэдний энэхүү гэгээн мөрөөдлийг биелүүлэх олон арга эрт дээр үеэс уламжлан иржээ.

    Заяаны ханиа зүүдэндээ харж болно.
    Та дэрэн дороо талх, хайч хийн, унтахын өмнө ямар нэг шорвог зүйл идээд "Заяаны хань минь, багтай хүн минь, над дээр ирж, намайг ундаалаач" гэж хэлээрэй. Эсвэл заяаны ханиа шөнө унтаж байхад ирж оймс тайлахыг хүсээд (ингэхийн тулд нэг хөлдөө шинэ оймс өмсөөрэй) түүнийг "хадам ээжийнхээ бинг идэхийг" уриарай. Гэхдээ ээжийнхээ орны доогуур хайруулын таваг тавихаа мартаж болохгүй. Өглөө нь ээжээсээ хэн нэгнийг бингээрээ дайлж байна гэж зүүдэлсэн үү гэж асуугаарай.
    Төмсөөр мэргэлэх нь
    Төмсөн дээр танд таалагддаг, танд хайртай хэд хэдэн хүний нэрийг бичээд усанд хий. Хамгийн түрүүнд ургасан төмсөн дээрх нэрийг хар. Тэр хүн таныг гуйна.
    Нүүр гарын алчуураар мэргэлэх нь
    Цагаан өнгийн нүүр гарын алчуурыг шөнө гадаа өлгөн "Заяаны хань, багтай хүн минь хүрч ирж, нүүрээ угаа даа" хэмээн шивнэнэ. Өглөө нүүр гарын алчуур нойтон байвал тэр охин энэ жил хүнтэй сууна. Хэрвээ хуурай байвал хэдэн жил хүлээх хэрэгтэй болох нь.
    Лаагаар мэргэлэх нь
    Найз охидынхоо хэн нь түрүүлж гэрлэхийг мэдэхийг хүсвэл энэ мэргийг хэрэглээрэй. Байгаа охидынхоо тоогоор жижиг жижиг лаа ав. Үүнийгээ хушганы ясанд суурилуулан асааж, устай том саванд хөвүүлэн тавиарай. Хэний нь лаа түргэн асч дуусна, тэр бусдаасаа түрүүлж гэрлэнэ. Хэнийх нь лаа удаан шатаж дуусна, тэр энэ жил гэрлэхгүй гэнэ. Хэрэв лаа усанд живбэл тэр хүн харамсалтай нь хүнтэй суухгүй гэнэ.
    ОЮУТНУУД ЧИГЛЭЛ, ЦАГ ХАМААРАХГҮЙГЭЭР ҮНЭГҮЙ ЗОРЧИНО

    kartХичээлийн жил эхлэхтэй холбоотой олон асуудал эргэлдэж буйн нэг нь яах аргагүй оюутны алтан карт буюу шар виза юм. Хичээл эхлэхээс өмнө захиалга авдаг ч, тараагдах явц нь удаан байдагт оюутнууд бухимддаг. Өнгөрсөн хичээлийн жилд шар виза, наалттай нийлээд 6300 төгрөг байсан. Харин өнөө жил нэмэгдэх эсэх нь эцсийн байдлаар гараагүй байгаа аж. Оройн цагаар шар визагаар зорчуулахгүй гэсэн асуудал үүсдэг. Гэтэл ажлын өдрүүдэд чиглэл, цаг хамаарахгүйгээр том оврын автобусаар зорчих ёстой байдаг байна. Хэрэв ийм үйлдэл гарвал холбогдох хүмүүст мэдээлж, арга хэмжээ авахуулах аж.


    БУГУЙНДАА ЗҮҮДЭГ КОМПЬЮТРИЙН ИРЭЭДҮЙГ SONY ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    2020 онд бид Sony-гийн бугуйндаа зvvдэг компютерийг хэрэглэх боломжтой болох ажээ.

     Бидэнд єнєєдєр интернетийн хэрэгцээ нь бараг хооллож, унтахын дараа л ордог чухал зvйл болжээ. Тиймээс бид интернетээр аялах боломжийг олгодог бvрэн хэмжээний компютероо байнга биедээ авч явж байхыг илvvд vздэг болсон. Тэгвэл одоо танд танилцуулах гэж байгаа бугуйвч хэлбэрийн ирээдvйн компютер нь байгаа vгvй нь ч мэдэгдэхгvй маш авсаархан бєгєєд чамин тул хаа ч авч явсан болохоор ажээ. Энэхvv тєхєєрємжийн тєсєл нь уян хатан OLED мэдрэгчтэй дэлгэцтэй болохоор тєлєвлєгдєж байна. 2020 онд электроникийн зах зээлийг байлдан дагуулах энэхvv бvтээл нь мєн дэлгэцэндээ холографик прожектортой бєгєєд эвхэгддэг экстра гар, олон нийтийн харилцааны сvлжээний иж бvрэн хангамжтай байх ажээ. Арав хvрэхгvй жилийн хугацаа гэдэг бол маш ойрын ирээдvй гэдэгтэй та маргахгvй байх. Тэр vед та энэхvv гажетыг худалдан авах уу?


    www.caak.mn


    nextep9


    nextep10


    nextep2


    nextep


    УРГАЦ ХУРААЛТ ЭХЭЛБЭЛ ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ БУУРАХ БОЛОВ УУ?

    Өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төвд монгол төмсийг 1200-1300, хятадыг 500, монгол лууванг 2200-2300, монгол байцааг 900-1000 төгрөгийн хооронд худалдаалж байв. Төмсний үнийн хувьд өнгөрсөн долоо хоногийнхоос өөрчлөгдөөгүй аж. Харин үнэд ороод байсан монгол луувангийн үнэ буурч 2000 гаруй төгрөгийн үнэтэй болсон байв.
    Харин “Бэлх” зах болон “Хүчит шонхор” худалдааны төвд монгол лууван өнгөрсөн долоо хоногт 2800 төгрөг байсан бол буурч 2200 төгрөгөөр зарж байгаа аж.
    Тухайлбал, шинэ ургацын байцаа наадмын өмнөөс худалдаалагдаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ бөөний үнэ нь 2100 төгрөг байжээ. Харин одоо буурч 500-600 төгрөгөөр бөөндөж байгаа бол жижиглэнгийн үнэ 900-1000 төгрөг байгаа юм. Байцааны үнэ өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэлээд хэлбэлзэлтэй байгаа аж. Учир нь бороо орж байцааны хураалт саатсан үеэр үнэ нэмэгдэж, элбэгшээд ирвэл үнэ буурч байгааг худалдагчид хэлж байлаа.

    Одоогийн байдлаар хүнсний захуудад голчлон монгол төмс, хүнсний ногоо элбэг байгаа аж. Харин монгол луувангийн үнэ нэмэгдэх үеэр хятад ногооны хэрэглээ өсчээ. Учир нь дотоодын тэнгэрт хадсан үнэтэй ногоог авч дийлэхгүй иргэд аргагүй эрхэнд хятадын хямдхан ногоо руу хошуурдаг байна.
    Хаврын гурван сараас ургац хураалт хүртэл тэнгэрт хадаж, газар тариалангийн оронд амьдрагч бид хямд ногооны мөрөөсөл болсоор амьдарч байна.
    Мах үнэтэй хэвээр

    “Баянзүрх” худалдааны төвд хонины ястай мах 6700, үхрийн ястай мах 7600 төгрөгийн үнэтэй байсан бол “Бэлх” захад хонины мах 6600, үхрийн мах 7800-8500 төгрөг байв. Харин “Хүчин шонхор” худалдааны төвд хонины мах 6800, үхрийн мах 7300 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь бусад захын үнээс хямд байсан юм. Гэхдээ махны үнэ өмнөх долоо хоногийнхоос дорвитой өөрчлөгдсөн зүйл байхгүй ч өдөр бүр ялимгүй нэмэгдэж хасагдах тохиолдол байдаг гэнэ.
    “Миний дэлгүүр” худалдааны төвд хонины ястай мах 6790 төгрөг, “Номин”-д 9499-9899 төгрөг байна. Үхрийн махны хувьд “Номин” худалдааны төвд хамгийн үнэтэй буюу 11999 төгрөг байгаа юм. Энэ нь махны үйлдвэрт бэлтгэгдсэн гэдэг утгаараа үнэтэй байна гэдгийг худалдагчид хэлсэн. Хэдийгээр махны үнэ буурч байгаа ч махан бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгаа аж.
    “Баянзүрх” худалдааны төвийн худалдагч С.Болорцэцэг “Аль шинэ жилийн үеэр нэмэгдсэн хиамны үнэ одоо хүртэл буухгүй байна. Одоогийн байдлаар хиамны доод талын үнэ 5800 төгрөг, дээд тал нь 10 мянга давсан байгаа.
    Хамгийн хямд нарийн хиам хүртэл 6000 төгрөгт хүрнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд амт чанар нь үнэтэйгээ адилхан байдаг бол яая гэхсэн. Гэтэл нил бүлх байдаг. Махны үнэ нэмэгдлээ гээд хиамныхаа үнийг нэмчихдэг юм байж, одоо буухаар нь буулгахгүй үнэтэй хэвээр нь байлгаад байгаа нь сонин байна.
    Тэгээд ч хиамны компаниуд хоорондоо хуйвалдаад үнээ нэмдэг гэж би сонссон. Ийм шударга бус үнийн хөөрөгдлийг хянах хэрэгтэй байх” гэлээ. Гурил, будаа, сахарын үнэ тогтмол байлаа. 25 кг-ийн “Алтан тариа” гурил 16 мянга, “Атар”, “Улаанбаатар” гурил 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Сахар, будаа кг нь 1600 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийнхоос өөрчлөгдөөгүй байгаа аж.

    ГАР УТАСНААСАА АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД


    Энэ сарын эхээр буюу наймдугаар сарын 1-нд iPhone хэрэглэгчдэд зориулсан "National Zoo" арр-ийг худалдаанд гаргажээ.
    Та энэхүү арр-ийн тусламжтай хаанаас ч хэзээ ч амьтны хүрээлэнгээр аялах боломжтой юм.
    Энэхүү арр-ийг бүтээхийн тулд Америкийн нэгдсэн улсын хэд хэдэн амьтны хүрээлэнгүүдэд камер суулгаж өгсөн ба та тэрхүү камеруудын тусламжтай амьтдыг харах боломжтой юм.
    Та гар утаснаасаа олон төрлийн амьтадын хийж буй үйлдэл, амьдралын хэв маяг зэргийг харах боломжтой бөгөөд зураг дарж ч болох гэнэ.
    Энэхүү арр нь Apple-ийн iTunes дээр 1.99 ам.доллараар худалдаалагдаж байна.



    УРГИЙН ДҮРСИЙГ 3D БИЕТЭЭР ХЭВЛЭНЭ

    Эцэг эхчүүд эхийн хэвлийд өсөж торниж буй бяцхан үрээ харахын тулд дурандуулж эсвэл зургийг нь авч хадгалах дуртай байдаг.
    Гэхдээ ургаа зөвхөн цаасан дээрх зурагнаас харахын оронд 3D хэлбэртэйгээр бодит мэт харвал ямар вэ?
    Fasotec компани 3D хэвлэгч бүтээж, таны ургийг яг байгаа байдлаар нь 3D хэлбэрээр хэвлэн гаргах машин бүтээжээ.
    Тэд энэхүү хэвлэгчээ “Tensi no Katachi” буюу “Сахиусан тэнгэрүүдийн хэлбэр“ хэмээн нэрлэсэн байна. Энэхүү хэвлэгчийг одоогоор Японы Токио хотын нэгэн эмнэлэгт ашиглалтанд оруулаад байгаа аж. 
    Тэд энэхүүү үйлчилгээгээ одоогоор 100,000 иен буюу 1300 орчим ам.доллараар үзүүлж байгаа ажээ.


    СЭРГЭЭГЧ БОЛОН НОЙРСУУЛАГЧ ХҮНСҮҮД


    Хүн хангалттай унтах замаар л бие организмдаа амралтыг авчирдаг. Хааяа унтаж чадахгүй хөрвөөх эсвэл ид ажиллах үед нойр хүрэх үе элбэг тохиолддог шүү дээ. Тэгвэл энэ бүгд та бидний хэрэглэж буй хүнснээс ихээхэн хамаардаг гэдгийг мэдэх үү. Ингэд та бүхэндээ нойрсуулагч болон сэргээгч  хүнсүүдийг танилцуулж байна.

    Сэргээгч

    Халуун амтлагчтай хоол
    Хааяа солонгос хоол эсвэл халуун амтлагчтай хоол идэх сайхан. Гэхдээ яг тайван нойрсох үеэр тийм ч сайхан санагдахгүй л болов уу. Шөнөжин хонь тоолж хэвтэхийг хүсээгүй бол халуун ногоотой хоол эртхэн идэхийг бодоорой.
    Утсан мах

    Үйлдвэрийн аргаар боловсруулсан буюу утсан мах махан бүтээгдэхүүнд их хэмжээний тирамин буюу хүниЙ тархийг сонор соргог байлгадаг хүчтэй сэргээш бодис агуулагддаг. Тэгээд ч утсан мах хэзээ ч эрүүл хүнсний тоонд орж байгаагүй билээ.
    Сүүн шоколад

    Цагаан шоколаданд тирозин гэж бодис агуулагддаг. Тэр чигээрээ сэргээш гэж хэлж  болно. Тиймээс та улам л сэргэнэ гэсэн үг.
    Хүн орхоодойн цай

    Ихэнхи ургамлын цай алжаал тайлах үйлчилгээтэй байдаг. Гэхдээ та унтахыг хүсэж л байгаа бол хүн орхоодойн цайнаас л холхон байгаарай. Энэ цай нойр сэргээх, даралт ихэсгэх нөлөөтэй болохыг судлаачид тогтоожээ.
    Энержи ундаа

    Унтаж чадахгүй байгаагын бас нэг шалтгаан бол хааяахан уудаг энержи ундаа. Энэ төрлийн ундаанд кафеинаас гадна зүрхний цохилт , цусны даралт ихэсгэх үйлчилгээтэй таурин гэх амино хүчил агуулагддаг.

    Нойрсуулагч


    Алмонд самар
    Хэдэн ширхэгийг идэхэд л нам унтаад өгнө. Энэ самранд даралт бууруулуух,  зүрхний хэмийг жигд байлгах нөлөөтэй бодис агуулагддаг.
    Зөгийн бал
    Хүний бие организмыг сэргээх үйлчилгээтэй орексин гэх бодис байдаг.  Энэ гайхалг нь дарах тушаалыг  тархинд өгдөг зүйл зөгийн баланд агуулагддаг аж. Гэвч анхааруулах зүйл бол зөгийн балыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Унтахынхаа өмнө нэг халбагыг найруулж уухад л болно.
    Гадил
    Гадил нь магни болон калиар баялаг байдаг. Тэгвэл эдгээр эрдэс маань булчин суулгахад гол      үүрэг гүйцэтгэдэг.  Түүнчлэн бананд агуулагдах В6 витамин нь триптофаныг серотонин болгон задалдаг учир банана нь хүнийг унтуулах үйлчилгээ илүү хүчтэй үзүүлдэг.
    Ургамлын гаралтай цай
    Ургамлын гаралтай цайнд хүний биеийг амраах тайван унтуулах үйлчилгээтэй байгалийн гаралтай бодис тоолохын аргагүй олон байдаг. Хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй.
    Хар шоколад
    Та дуртай үедээ хар шоколад санаа зоволтгүй идэж болно. Цагаан буюу сүүн шоколад сэргээх үйлчилгээтэй бол хар шоколад эсрэгээрээ тайвшруулж амраах үйлчилгээтэй байдаг.  Хар шоколад нь тархийг амраагч гэхэд болно.

    ОЮУТНЫ ХОТХОНГ БАРИХАД 1,3 НАЯД ХЭРЭГТЭЙ 


    Их сургуулиудын хотхон байгуулах ажлын явцын талаар БСШУЯ-наас мэдээлэл хийлээ. Багануур дүүргийн дөрөв, тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 мянган га газарт их сургуулиудын хотхон байгуулахаар болсон. Одоогийн байдлаар тус 10 мянган га газарт байрлал зүйн зураглалын ажлыг хийжээ. Мөн байгаль орчны үнэлгээ, техник эдийн засгийн төлөвлөгөө, инженерийн геологи судалгааг хийсэн байна. Тиймээс барилгын ажилд саад болох хөрсний цэвдэг байхгүйг тогтоожээ. Дэд бүтцийн санхүүжилтийг төрөөс 100 хувь хариуцах аж. Харин багш оюутны байрны 10 хувь, хотхоны хамгаалалтын санхүүжилтын 30 хувийг төрөөс олгохоор болжээ. “Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбө”-т их сургуулиудын хотхоныг байгуулах төсөв, хувийн хөрөнгө оруулалт нийлээд 1.3 их наяд төгрөгийг тусгасан байна. Уг хотхон Улаанбаатар хотын барилгажсан газраас хоёр дахин том бөгөөд 2010-2021 онд багтаан үе шаттайгаар барих болжээ.

    МОНГОЛЧУУДЫН ОМОГШИЛ, БАХАРХАЛ БОЛСОН ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД

    Хүн төрөлхтний спортын хамгийн том баяр наадам Английн нийслэл Лондон хотод 16 хоногийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Таван тивийн 204 орны 10500 тамирчин нэгэн дээвэр дор чуулсан Олимпийн XXX наадамд Монголын 29 тамирчин спортын долоон төрөлд оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

    Ингэснээр хүн төрөлхтний спортын хамгийн том баяр наадмаас Монголын спортын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн юм. Олимпийн наадмын сүүлийн өдөр буюу өчигдөр боксын 52 кг-ын жингийн алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 2010 оны Сингапурын өсвөрийн анхдугаар наадам болон энэ жилийн Пан Америкийн наадмын аварга Кубын боксчин Робейси Рамирез Карразанатай тулалдаж, 14:17 (5:6,4:4, 5:7)-гоор ялагдсанаар мөнгөн медаль хүртэв.

    Тоглолтын эхний хоёр үе маш тэнцүүхэн өрнөсөн. Харин манай тамирчин шийдвэрлэх гуравдугаар үед өрсөлдөгчийнхөө битүү хамгаалалтыг сэтэлж чадалгүй энэ үед долоон оноо алдаж, өөрөө тавыг авснаар ялагдал хүлээв. 17 настайдаа ДАШТ-д монгол хүүгийн нударга ямар байдгийг ах нартаа мэдрүүлж, мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр Лондонд ч ялгаагүй жингийнхээ бүхий л шилдэг боксчдыг ээлж дараалан сөхрүүлснээр медалиа ихэрлүүллээ.
    Төгсөө хүү Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган ах нарынхаа замналаар Лондоны тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэх хүсэл дүүрэн байсан ч чадсангүй. Гэхдээ Н.Төгсцогт үүнд гутрах хэрэггүй, нас залуу, цус шингэн байна. Хоёр сарын өмнө 20 насны босго алхсан түүнийг олон Олимп хүлээж байгаа.
    Магадгүй Н.Төгсцогтыг дөрвөн жилийн дараа Бразилийн Рио Де Жанейро хотод болох Олимпийн наадмаас авч чадаагүй алтан медалиа авч ирнэ гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй буй.

    Олимпод Монгол Улсаа төлөөлж 29 тамирчин Лондонг зорьсон ч монгол түмний зүрх сэтгэл тэдэнтэй хамт, нэгэн зүгт тэмүүлж, цохилж байлаа. Манай тамирчдын өрсөлдөж буй стадион бүрт «Mongolia» хэмээн тамирчнаа дэмжих монголчуудын уухай тасарсангүй. Эх орноо төлөөлөн Олимпод хүч үзэж буй тамирчдынхаа алдрыг дуудан дэргэдээс нь хүч нэмэхээс гадна цэнхэр дэлгэц, цахим хуудсаар ч «Дээлийнх нь захыг мушгиж» байлаа.

    Тиймдээ ч тэр уухайн түрлэгт хүч өгөн XXX Олимпийн наадмын гурав дахь өдөр Монголын тамирчдын Олимпийн медалийн буухиан салхийг хагалж, жүдо бөхийн 73 кг-ын жинд Увс нутгийн хүү ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн. Түүний энэхүү медаль энэ удаагийн Олимпийн анхных байгаад зогссонгүй булган сүүлтэй байж, төрийн далбаагаа Лондоны тэнгэрт мандуулсаар байв.
    Үүнээс гурван хоногийн дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр алтын дайтай мөнгөн медаль хүртсэн. Хэрэв тэрбээр хагас шигшээ барилдаанд БНСУ-ын бөхтэй барилдах үеэр хөлийн хуучин бэртлээ сэдрээгээгүй бол гарцаагүй аваргаа хамгаалах байсныг дурсан Монголын ард түмэн одоо ч гэсэн харамсаж суугаа. Олимпийн анхны аварга маань Монголын Олимпийн наадмын түүхэнд анхны хос медальтан болсон.

    Улмаар чөлөөтийн бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд чөлөөт бөхийн Монгол Улсын анхны дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг жиндээ хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийнхний 32 жил дуншсан медалийн хүлээсийг тайлж, ард түмнээ баярлуулсан. Ингэснээр анхны дэлхийн аварга маань дахин анхдагч байж, чөлөөт бөхийнхний Олимпийн медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон юм.

    Үүний дараа Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Олимпийн боксын рингнээс хүрэл медаль хүртсэн. Гурван Олимпдоо оролцсон Мөөгий гавьяат олон жил Монголын ширэн бээлийтнүүдийн нүүрийг тахалсан. Тэрбээр «Азгүйтэлд төгсгөл байдаг»-ийг тод томруун харуулж, Лондоны рингнээс медаль хүртэж, олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн юм.

    Тэрбээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)- ноос зохион байгуулдаг тив, дэлхий, олон улсын тэмцээн болон Олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны боксчин болсон юм.

    Хэдийгээр Олимпийн XXX наадмаас манай тамирчид хүсэн хүлээж байсан ал­тан медалийг авч ирж чадаагүй ч хоёр сая 700 мянган хүн амтай «Хөх толбот» Монголын тамирчид таван медаль хүртэнэ гэдэг маш том амжилт юм. Дэлхийн анхаарлын төв болсон Олимпийн наадамд эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулсан Олимпийн медальтнуудаараа монгол түмэн бахархаж, омогшиж байна.

    Б.Сэр-Од 51 дүгээр байрт оров
    Лондоны Олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг залж, хүндтэй үүргийг хүлээсэн гавьяат тамирчин Б.Сэр-Од XXX Олимпийн наадмын хаалтын өдөр уламжлал ёсоор марафон гүйлтийн тэмцээнд хурд сорилоо.

    Монголын тамирчдаас Лондоны Олимпийн наадмын хамгийн анхны эрхийг авч ирсэн тэрбээр нэр хүндээрээ дэлхийн эхний тавд ордог Лондон, Берлиний марафонд «Топ-10»-д орж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж байсан удаатай. Тамирчин хүний тэсвэр хатуужил шаардсан энэ төрөлд гавьяат тамирчин Б.Сэр- Од Афин, Бээжингийн Олимпод хурд сорьж байсан бөгөөд Лондон түүний хувьд гурав дахь Олимп юм.
    Марафон гүйлтийн тэмцээнд 105 тамирчин гараанаас гарч, манай тамирчин эхний 15 км-ын дараа 19 дүгээр байрт бичигдэж байсан. Харин 30 км-т байр ухарч, 30 дугаарт явж байсан юм. Тэрбээр 42.195 км-ын замыг хоёр цаг, 20 минут, 10 секундийн амжилтаар туулж, 51 дүгээр байрт орлоо.
    Түүний хувийн амжилт 2:11:05 секунд бөгөөд Лондонд даруй есөн минутаар хоцорч оров. Тус төрөлд Угандагийн 21 настай тамирчин Стефен Кипротич 2:08:01 гэсэн амжилтаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга Кенийн Абел Кируи 2:08:27, түүний нутаг нэгт Уилсон Кипсанг Кипротич 2:09:37 секундийн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

    Энэ удаагийн зуны олимпийн наадам буюу Лондонгийн зуны олимпод оролцсон 204 улс орноос ердөө 85 орон медаль хүртэж чадсан байна. Медалийн чанар болон тоогоороо хамгийн эхний байранд 46 алт, 29 мөнгө, 29 хүрэл медалиар АНУ тэргүүлсэн бол 38 алт, 27 мөнгө, 22 хүрэл медалиар БНХАУ дараагийн байрт оржээ.  Харин манай улсын хувьд жагсаалтын 56 дугаарт бичигдсэн байна.
    Лондонгийн олимпийн наадамд медалийн чанар, тоогоор тэргүүлсэн АНУ 314 сая хүн амтай. 100 гаруй медаль хүртсэн тэдний хувьд гурван сая хүн тутамд нэг медаль ногдож байгаа бол хоёр сая гаруйхан монголчууд олимпийн наадмаас таван медаль хүртэж, олимпийн цаграгийг бялхаав. Ийм л учраас бид тэднээр бахархах учиртай билээ.
    Өөр нэг тооцоогоор буюу нэг хүнд ногдох медалийн тоогоор Монгол Улс долдугаар бичигджээ.



    ФИЛИППИНИЙ ҮЕРИЙН ДАРААХ ОРШИН СУУГЧДЫН ЭВЛЭРЭЛ


    Филиппиний нийслэл болон төвийн нутгуудаар орсон хүчтэй аадар бороо үерийн гамшиг дагуулжээ. Үерийн улмаас таван хүн нас барж, долоон хүн сураггүй болсон байна. Аврагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааны дүнд зургаан хүнийг хөрсний нурангид даруулсан байхыг олсон байна. Улмаар экскаватор ашиглан, нуринганаас гаргаж, эмнэлэгт хүргэжээ.

    Үерийн улмаас нийслэл хот болон ойролцоох хотуудын зам талбай, гудамж бүхэлдээ усанд автсан байна. Харин энд таны үзэх зурагнууд бодит байдалтайгаа эвлэрчихсэн байгаа зурагнуудыг харна.


    ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ТАТАРСАН ЛОНДОН ХОТ

    Лондон 2012” зуны XXX олимпийн наадам эхэлснээс хойш Лондон ямар ч хөл хөдөлгөөнгүй, ер бусын нам гүм, сүнстэй хот шиг хоосон оргиж байгаа гэнэ. Учир нь олимпийн наадмын спонсорууд хотын бизнес үйлчилгээний газруудын 1.5 сая ажилтныг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, ажлын хөлсийг нь төлсөн аж. Олимпийн наадмын тасалбарын худалдааны ажилтны мэдээлснээр өнгөрсөн баасан гаригт болсон олимпийн нээлтээс хойш тасалбарын худалдаа 40 хувиар буурсан байна. “Бид олимп олимп гэж олон жилийн өмнөөс ярьсан. Гэвч яг олимп эхэлсэн чинь бүх зүйл ийм л байна” хэмээн англичууд ярьж байгаа гэнэ.
    Лондон хотын Ллойд банк, Шотландын Рояаль банк болон ресторан, гудамжны лангуу, театр, дэлгүүрүүд болон хувиараа бизнес эрхлэгчид, таксины жолоочдын дийлэнх нь хоёр долоо хоног гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй аж. Хотыг сүнстэй мэт болгож орхисон Олимпийн зохион байгуулагчдын бодлогыг жижиг, дунд бизнес эрхлэгчид хамгийн ихээр шүүмжилж байгаа аж. 

    Лондон хотын амьдралыг хөдөлгөөнд оруулж байдаг ажилчид гэртээ амарч буй учраас өдрийн хоолны цагийн ид ачаалал, кофе шоп дахь хөл хөдөлгөөн, такси хөлөглөгчид, дэлгүүр хэсэгчид тэр байтугай ажил тарсны ганц хоёр хундага татсан халамцуу хүмүүс хотод үгүйлэгдэж байгаа гэнэ. Жирийн үед жуулчдын хөл хөдөлгөөнд дарагддаг гудамж талбай, ресторан, кафенууд сүүлийн долоо хоног хүн орохоо больсон аж.
    Лондонд төвтэй компаниудын 80 хувь нь ажилчдадаа гэрээсээ ажлаа хийх боломж олгосон бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний зарим албыг хотын зах руу шилжүүлсэн байна. Байнга хүмүүсийн хөлд дарагдаж байдаг Лондоны гүүрэн дээр ч мөн хөл хөдөлгөөн татарчээ. 

    Үзвэрийн тасалбарын борлуулалт муу байна
    Лондон хотын Вест Энд дэх үзвэрийн тасалбар борлуулах газрын ажилтан “Өнгөрсөн долоо хоногт борлуулалт маш муу байсан. Бүтэн жилийн хугацаанд бид анх удаа ийм цөөхөн тасалбар борлуулж байна. Бидэнд 40 гаруй үзвэрийн тасалбар байгаа ч худалдан авагч маш цөөхөн байна” хэмээн ярьжээ.

    Зочингүй зочид буудлууд
    Лондоны нэгэн зочид буудлын менежерийн хэлснээр олимпийн цэнгэлдэхийн суудал бараг хоосон байгаа шиг зочид буудлуудын захиалга ердөө 40-45 хувьтай байгаа аж. Олимпийн наадам зохион явуулагч хотын бүх зочид буудал захиалгад дарагдаж, сул өрөөгүй байдаг ч Лондонд бүх зүйл өөр байгаа аж.

    Ресторануудын орлого буурчээ
    Лондоны хамгийн алдартай цайны мэргэжилтэн хүртэл ашиг орлого нь жирийн үеийнхээс буурсан гэж ярьж байна. Түүний хэлснээр олимпийн наадам эхэлснээс хойш энэ бүхэн бүр дордсон гэнэ. Рестораны эзэд Лондон 2012 олимпийг дөрвөн жил хүлээсэн боловч их хүлээсэн газар есөн шөнө хоосон гэгчээр наадам эхэлснээс хойш үйлчлүүлэгчдийнх нь тоо 30 хувиар буурсан гэж ярьж байна.

    Хүнгүй худалдааны зах
    Лондоны худалдааны захын нэгэн лангуу түрээслэгч 45 настай Ирина “Наймдугаар сарын жирийн амралтын өдөр би дунджаар 450 фунт олдог. Гэтэл өнгөрсөн ням гаригт би 12 цаг ажиллаад ердөө 80 фунтын бараа зарсан. Зах дээр бараг хүн алга. Зах дээр наймаа ийм муу байсныг би анх удаа харж байна” хэмээн ярьжээ.

    Таксинууд үйлчлүүлэгчдийн эрэлд “хатжээ”
    Лондон хотын төвд таван жилийн турш дугуйт тэргээр жуулчдыг зөөсөн Майкл “Би хот хүнгүй шахам байхыг анх удаа харж байна. Би жирийн өдөр 150 фунт өлхөн олдог ч одоо талыг нь ч олж чадахгүй байна. Би аль болох олон хүн авахын тулд илүү хурдан давхихыг хичээж байгаа” хэмээн ярьсан байна. Лондоны нэрийн хуудас болсон хар таксийг 25 жил барьж буй жолооч ч мөн орлого нь муудсанаас болж үгээ хэлж байгаа бөгөөд боломжийн үйлчлүүлэгчтай таарахын тулд дор хаяж нэг цаг хүлээхээс өөр аргагүйд хүрч байгаа гэнэ. Пол Симпсон “Зурагтаар олимпийн наадмыг үзэх гоё ч үүнийг хажуугаас нь харах илүү сайхан байх байсан” гэсэн байна.

    Сүнстэй хотын гудамжны жүжигчин 
    Буурал европын нийслэл Лондоны бас нэг салшгүй хэсэг болсон гудамжны жүжигчид олимпийн наадмын эдгээр өдрүүдэд өдөржин гудамжинд тоглоод ч өмнөх шигээ орлого олж чадахгүй байгаа гэнэ. Хүрэл хөшөө шиг үзүүлбэр үзүүлдэг жүжигчин зургаан жилийн өмнөөс олимпийн наадмыг Лондонд зохион байгуулна гэж ярьж эхэлснээс хойш энэ өдрийг хүлээсэн боловч хот сүнстэй мэт хүнгүй болсон нь түүний урмыг хугалжээ. Мимик жүжигчин Лондон хотын дарга Борис Жонсон хүмүүсийг яагаад гэрээсээ гарч болохгүй гэж хэлснийг үнэхээр ойлгохгүй байгаа гэнэ. Сүнстэй хот төлөвлөгөөнд хэлмэгдсэн хүмүүс үүгээр зогсохгүй бөгөөд жирийн үед олон жуулчид, гадаадын зочид заавал зорьж очдог тоглоомын дэлгүүр, эртний эдлэлийн дэлгүүрийн орлого ч буурчээ. Сүүлийн хорин жил гудамжинд лангуу ажиллуулж буй  эхнэр нөхөр хоёрын  гол үйлчлүүлэгч метроны болон ээлжийн ажилчид гэрээсээ ажлаа хийх болсноос орлого нь 40 хувиар буурсан байна.

    Мадам Тюссегийн музейг дугаарлахгүй үзнэ

    Жирийн өдөр гадаа нь урт  дараалал үүсч, хажуугаар зөрж өнгөрч буй хүмүүсийн нүдийг хужирладаг Мадам Тюссегийн музейд дараалал ч үүсэхгүй байгаа гэнэ. Мадам Тюссегийн музей, Лондоны алдарт цамхгийг ийм байхыг анх удаа харсан жуулчид ихэд олзуурхан хүссэнээрээ зургаа татуулж байгаа гэнэ.


    Жирийн ажлын өдрүүдэд ч хөл хөдөлгөөн ихтэй байдаг Вестфельд худалдааны төв нам гүм болжээ.


    Лондоны түм түжигнэж, бум бужигнадаг бизнесийн төв


    Энгийн үед жуулчдын хөлд дарагддаг Кавент гарден ресторан.


    Их хөлийн газар Лондон гүүр ийм байдалтай байна.
    ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ҮНЭ 50-100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ


    Жил жилийн өдийд буюу орон нутгаас оюутан, сурагчид нийслэл рүү ирэх үеэр байрны үнэ бага зэрэг нэмэгддэг ч энэ удаа огцом өсчээ. Байрлал, талбай, тохижилт зэргээс хамааран 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

    Өнөөдрийн байдлаар түрээсийн байрны үнэ дунджаар:
    Хажуу өрөө /том/ 250-350 мянган төгрөг
    Хажуу өрөө /жижиг/ 200-300 мянган төгрөг
    Нэг өрөө байр 350-500 мянган төгрөг
    Хоёр өрөө 450-600 мянган төгрөг байна.

    Мөн  сүүлийн хэдхэн сарын хугацаанд орон сууцны ам метрийн үнэ 300-600 мянган төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн нийтийн байрны үнэ ч ийм шатлалаар нэмэгдсэн байна. Цэвэрхэн, тохь тухтай нийтийн байр өрөөний том, жижгээс хамаарч 200-270 мянган төгрөгийн ханштай байх жишээтэй. Үүнийг барилгын компаниуд нийслэлд дэд бүтэц муугаас газрын ханш галзуурсан, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, барилгын материалын үнэ өссөн, зэрэг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байгаа юм.
    Орон сууц худалдаж авъя гэхээр урьдчилгааны мөнгөө дийлэхгүй, түрээсийн байранд амьдаръя гэхээр төлбөрөө 3-6 сараар төлөх боломж тогтмол цалинтай, дундаж амьдралтай хэсэгт улам хомс болж байна.
    Жишээ нь ажлын байран дээр гараад удаагүй байгаа хоёр залуу хүн  хоорондоо гэр бүл боллоо гэхэд гэрт юм уу айлын хажуу өрөөнд туурга тусгаарлаж байна. Тэр хоёрын сарын цалин нийлээд 700 мянган төгрөг. Дундаж үнэтэй байрны хажуу өрөө түрээслэхэд сардаа дор хаяж 250 мянган төгрөг. Хоол хүнс, автобус унаа гээд зардлаа тооцвол сардаа 50 мянган төгрөг ч хурааж чадахгүй. Байрны зээлд хамрагдъя гэхээр ажилласан жил байхгүй, цалин багатай, урьдчилгаа мөнгө  төлөх чадваргүй зэрэг шалтгаанаар мөн л гээгдэнэ. Энэ бүх нөхцөл байдлыг хэн зохицуулж, эмх цэгцэнд нь оруулах ёстой вэ.

    УУРАНД 7 ХОНОГТ НЭГ УДАА ЗААВАЛ СУУВАЛ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ ШҮҮ


    Ууранд суух нь бие тайвшруулагч гормоныг нэмэгдvvлэхээс гадна бие организмд хуримтлагдсан хэрэггvй хорт бодисыг гадагшлуулахад чухал vvрэгтэй гэнэ. Туркийн Техникийн их сургуулийн анагаахын салбарын сайд профессор доктор Ахмед Каражиулу хvн эрvvл саруул аж төрөхөд тогтвортой хооллолт ба биеийн тамирын дасгалыг дvрэм болгон дагах хэрэгтэй гэжээ. Энэ нь эрvvл амьдралын vндэс юм. Сайхан амьдрахын тулд заавал тогтвортой хооллож байх хэрэгтэйг сануулж буй эрдэмтэн Ахмед Каражиулу төрөл бvрийн хvнсийг хэрэглэж заншихыг зөвлөж байна. Тvvнчлэн хvн бvр өөрийн сонирхдог спортын төрлөөр насан туршдаа хичээллэх хэрэгтэй. Учир нь хvний биед байнга "токсин" буюу хэрэггvй бодисууд хуримтлагдаж байдаг. Хоол хvнсээр дамжин биед хуримтлагддаг хэрэггvй бодисууд цаг хугацааны аясаар олширч өвчин vvсгэж болзошгvй. Иймээс vvнийг ямар нэгэн байдлаар биеэсээ зайлуулах хэрэгтэй юм.

    Биеийн тамираар хичээллэх нь хэрэггvй хорыг биенээс хөлс болгон гаргадгаараа онцлогтой. Харин хvний бие организм эл хэрэггvй бодисыг элэг болон бөөрний vйл ажиллагааны тусламжтай гадагшлуулдаг гэнэ. А.Каражиулу хэлэхдээ "Элэг нь хэрэггvй бодисыг байнга гадагшлуулсаар ядардаг. Ачаалал ихтэй тохиолдолд хэрэггvй бодисын хэсгийг л гадагшлуулах чадвартай юм. Бид биеийнхээ дотоод эрхтний суларч, чадвараа алдаж буйг анзааралгvй өнгөрөөдөг. Харин биеэс хорыг зайлуулах хялбар арга бол ууранд суух юм. Уур нь бие дахь хорыг хөлсний хамт биеийн эрхтнvvдийг ядраалгvйгээр гадагшлуулж чаддаг. Ингэснээрээ эрvvл мэндэд ч сайн нөлөөтэй" гэжээ.

    Тэрбээр уур, цусны эргэлтийг тайвруулж биед булгарч хатуурсан булчин vvсгэхээс сэргийлдгийг онцгойлон сануулж байна. Тvvнчлэн биеийг тайвшруулдаг тустай. Эрдэмтэн А.Каражиулу хамгийн багадаа долоо хоногт нэг удаа ууранд суусны дараа vр дvн нь шууд мэдрэгдэх болно хэмээн зөвлөж буй.

    ӨМНӨД СОЛОНГОСЧУУД МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХУДАЛДАЖ АВСАН ТУХАЙГАА
    АЛБАН ЁСООР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ЗАРЛАЛАА


    Бид гадны хүмүүсийг байнга буцалтгүй тусламж бидэнд өгч, тусалж байдаг гэж ойлгож болохгүйг энэ үйл явдал тодхон харуулах биз ээ. Солонгосчууд Дорнод аймгийн хэсэг газар нутгийг албан ёсоор худалдаж авснаа ийнхүү Солонгосын үндэсний мэдээгээр, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацжээ.

    Дорнод аймгийн орлогч дарга Дамдинбазар, KMADI-ийн ерөнхийлөгч Ким Хак Сү нар. Газар нутгаа бусдад худалдсан улс, үндэстэн дэлхийн түүхэнд бараг байдаггүй. Харин газрын төлөөх том, жижиг дайнууд бүх улсын түүхэнд бий. Бас газраас үүдэлтэй маргаан өнөө хүртэл тасарсангүй. Бидний амьдрах Ази тивд гэхэд газар нутгийн маргаангүй улс тун ховор. Яг одоо дөрвөн га газар, түүн дээрх балгасын төлөө Тайланд, Кампучи улсууд цус асгаруулан тулалдаж байна. Газар ийм үнэтэй юм. Харин хоёр онцгой тохиолдол түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүний нэг нь Оросын хаант улс Аляскийг Америкт хямдхан худалдаж асар их баялагтай нутгаа үүрд алдсан тухай. Харин нөгөө нь Хойд Америкийн индианууд колоничлогчдод газар нутгаа зүгээр шахуу худалдсан түүх. Өнөөдөр нутгаа худалдсан индианууд цөөнхийн цөөнх болж, мөхлийн даваанд тулжээ.

    Гэтэл энэ удаа Монгол Улс Аляск болон индиануудын түүхийг давтаж байгаа талаар Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Энэ талаар
    “koreaittimes.com” гэх сайтад 2011.03.11-нд дэлгэрэнгүй мэдээг байрлуулжээ.
    Өмнөд Солонгос Монгол Улсаас 30.000 га үржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаа юм байна. Тодруулбал, солонгосчууд Монголын газрыг ашиглах, түрээслэх бус харин худалдаж авч байгаа гэж дээрх мэдээнд бичжээ. Тэгэхээр Монгол Улс газар нутгаа үүрд алдаж байгаа хэрэг. Солонгосчууд 30.000 га газарт тандалт явуулж байна. Жилийн өмнө солонгосчууд Монголын хамгийн шимтэй гэгдэх Халх голын савд 170.000 га газар түрээслэн авсан боловч Монголын хуулийг зөрчсөн тэдний үйлдэл ба авлигын асуудал сөхөгдөж, газар түрээслэх шийдвэр нь цуцлагдсан юм. Гэтэл энэ онд Халх голын савд Өмнөд Солонгос үүнээс ч их газар буюу 270.000 га хөрс шороог Монголын тариаланг хөгжүүлэх төсөл нэрийн дор ашиглахаар Монгол Улсын Их хурал, Засгийн газраар зөвшөөрүүлсэн байна.

    Ийнхүү монголчууд бид төрөл бүрийн учир нь мэдэгдэхгүй гэрээнүүдэд гарын үсэг үзэгдэхийг бидэнд ирж байгаа тусламж хэмээн ойлгож суух зуур харийнхан газар нутгийг маань албан ёсоор худалдаж аваад эхэлчихжээ. Энэ бүхнийг ирээдүй хойч үеийн өмнө хэрхэн, юу гэж тайлбарлахыг мэдэхгүй юм.




    ***
    ***

     ЭХНЭР НӨХРИЙГ ЭВЛЭРҮҮЛДЭГ ҮНЭРТЭЙ УС


    Британийн эрдэмтэд шинэ нээлтээрээ олныг гайхашрууллаа. Тэд эмэгтэй, эрэгтэй хүнд ялгаагүй байдаг окситоцин дааврын найрлагатай үнэртэн бүтээжээ. Эл дааврын ачаар эмэгтэй хүн тайван амгалан, эрчүүд илүү мэдрэмтгий, найрсаг, халамжтай болдог гэнэ.Хэрэлдэж, маргалдсан эхнэр, нөхрийг эвлэрүүлэх “шидтэй” эл бүтээгдэхүүнийг Ноттингемийн их сургуулийн мэргэжилтнүүд санаачилжээ. Үнэртнийг өдөрт хоёр удаа хэрэглэхэд бэлгийн амьдрал идэвждэг болохыг туршилтаар баталсан юм байна. Энэ нь эвлэрэх бас нэгэн шалтгаан болно хэмээн “The Daily Mail”-д мэдээлжээ.


    ҮР УДАМ ҮРЖИХИЙН ФЕСТИВАЛЬ


    Энэ өдрүүдэд Японы хотуудын гумдаар баяр хөөр бялхаж байгаа. Учир нь тэд эр бэлэг эрхтний баяр болох “Канамара Мацури”- г тэмдэглэж байгаа ажээ. Үржил шим, үр хойч үеийн өсөлтийг билэгддэг энэхүү баярын үеэр Японы гудмуудаар аварга томоос авахуулаад хамгийн жижиг хэмжээтэй эр бэлэг эрхтний дуураймал тоглоом, хөшөө баримал, эд зүйлс, идэх юмсын жагсаал болдог. Фестивальд ихэвчлэн эмэгтэйчүүд оролцдог бол эрчүүд нь багны цаана нуугдаж, том хэмжээ бүхий хиймэл бэлэг эрхтнүүдийг харж, зугаагаа гаргадаг байна.

    4D КИНОТЕАТР СОЛОНГОСТ НЭЭГДЖЭЭ




    Үзэгчид киног 3D-ээр үзэж бодит мэдрэмж таашаалыг авдаг байсан бол 4D кино театр үүд хаалгаа нээж, үзэгчдээ хүлээж авч эхэлжээ.
    Энэхүү 4D технологийг өмнөд Солонгосын CJ Group бүтээсэн ба энэ кино театр нь 3D-ээс хол илүү болж чадсан байна.
    4D кино театрын давуу тал нь киног зөвхөн хараад ч зогсохгүй үнэрлэж мөн биеэрээ мэдрэх боломжтой болсон аж.
    4D кино театр нь тоноглогдсон суудлуудтай бөгөөд тэдгээр суудлууд нь үнэр гаргах болон хөдөлгөөн хийх зэрэг үүргүүд гүйцэтгэх аж.
    Жишээлбэл таны үзэж буй кинон дээр далайн эрэг гарах үед суудал тань усны үнэр гаргах юм.
    Мөн кинон дээр машины осол гарах үед таны суудал доргих жишээтэй.
    CJ Group хойд Америкийн 200-аад кино театруудыг 4 жилд багтааж бүгдийг нь 4D болгож өгнө хэмээн амласан гэнэ. 
    ДОХИОЛОЛТОЙ, УХААЛАГ БУГУЙН ЦАГ


    Бугуйн цагны үүрэг зөвхөн цаг харж, сэрүүлэг тавьдаг байсан үе хэдийнэ ард хоцорчээ. Таны бугуйнд “наалдаастай” байдаг цагаа та илүү өргөн хүрээтэй ашиглах боломжтой боллоо.

    Бугуйн цаг бүтээгчид "Strata" нэртэй ухаалаг бугуйн цаг бүтээсэн нь таны ухаалаг гар утастай холбогдон ажиллах аж. Ингэхдээ Bluetooth-ийн тусламжтай холбогдох бөгөөд танд шинэ и-мейл, мессеж, дуудлага ирэх үед, эсвэл фейсбүүк болон твиттерт шинэ мэдээ ирэх үед танд чичиргээт дохио өгөх гэнэ. Түүнчлэн цаг агаар болон бусад мэдээллийг интернэтээс авч байх тул хүссэн үедээ бугуйн цагнаасаа цаг агаарын мэдээ хүлээн авах боломжтой. Энэ цаг нь цэнэгээ 5-7 өдөр барих бөгөөд маш бат бөх гадаргуутай, усны хамгаалалттай аж.

     IPOD оо 99 АМ.ДОЛЛАРААР IPHONE БОЛГОЦГООЁ


    FreedomPop компани танд iPod-оо iPhone болгон ашиглах боломж олгож байна. Тэд iPod-д зориулсан 4G "FreedomPop" нэртэй нэгэн гэрийг бүтээсэн ба энэхүү гэрийг хэрэглэснээр та өөрийн iPod-оо iPhone мэт ашиглах боломжтой юм. Энэхүү гэрийн ашигласнаар та хаанаас ч iPod-оор онлайн дуу болон бичлэг үзэж, Skype ашиглаж, мөн өөрийн iPod-оо Wi-Fi цэг болгон нэг дор найман төхөөрөмжид интернэт ашиглуулах боломжтой.

    Та FreedomPop гэрийг ердөө 99 ам.доллараар худалдан авснаар танд сар бүр 500мб интернэтийн эрх өгөх бөгөөд iPod-оороо хүссэн бүхнээ хийх боломж олгох юм. 


    ДЭЛХИЙН МИССД УСАН ЦЭРЭГ, ХҮҮХДИЙН ЭМЧ, 160 СМ ӨНДӨРТЭЙ
    МИССҮҮД ОРОЛЦОЖ БАЙНА



    Олон орны гоо бүсгүйчүүд өрсөлддөг “Дэлхийн мисс 2012” тэмцээн энэ жил манай хилийн ойролцоо Өвөр Монголын Ордос хот болж байгаа. Ямар орны бүсгүй юугаараа давуу байдгийг дэлхий нийтээр шинждэг энэ тэмцээнд Монголын мисс Х.Баярмаа амжилттай оролцож байгаа.

    Дэлхийн миссийн тэмцээн анх 1951 онд Лондон хотод болж байжээ. Энэ жил анх удаа Өвөр Монголд болж байна.
    Өвөр Монголын Ордос хотод зохиогдож байгаа энэ тэмцээнд нийт 118 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцож байна.
    Оролцогчид энэ жил Чингисийн онгоноор зочилж,  өвөр монголчуудын ахуйтай танилцсан юм.
    Энэ жилийн миссүүдээс хамгийн олон буюу таван хэл мэддэг нь Непал, Парагвай, Өмнөд Суданы мисс. Непалийн мисс Шристи Шреста непал, англи, урду, хинди, испани хэлтэй, Парагвайн мисс Fiorella Migliore Llanes испани, гуарини, англи, итали, португали хэлтэй бол Өмнөд Суданы мисс Атон Демах динка, ниер, шиллук, араб, англи хэлээр чөлөөтэй ярьдаг аж.
    “Дэлхийн мисс 2012”-ын оролцогч 12 мисс бүсгүй 4 хэлээр ярьдаг бол 40 оролцогч тус бүр гурван хэлний мэдлэгтэй юм байна.
    Энэ жилийн хамгийн өндөр миссээр Туркийн Акалая Самиели Даноглу тодроод байна. Тэрбээр 185 см өндөртэй.
    Мөн Монтонегро болон Гибралтарын мисс 183 см өндөртэй бол Серби, Шинэ Зеланд, Израйлын мисс бүсгүйчүүд  182 см өндөртэй аж.
    Харин хамгийн намхан мисс нь Сингапураас оролцож байгаа Карис Сукамто аж. Тэрбээр 160 см өндөртэй. Тэрбээр Америкт төрсөн ч ээж нь индонез, аав нь сигапур гаралтай юм байна.
    Дэлхийн миссийн тэмцээнд энэ жил Саудын Араб, Ирак, Иран, Кувэйт, Египет Оман зэрэг орнуудаас оролцогч ирээгүй.
    2008 оноос хойш энэ тэмцээн “Хүслээ гэрэлтүүлж, мөрөөдлөө хуваалцъя” нэртэй сүлд дуутай болсон юм.
    Дэлхийн миссийн тэмцээний түүхэнд хамгийн олон титмийг Венесуэлийн бүсгүйчүүд авч байжээ. Венесуэлээс  6 удаа ялагч тодорч байсан бол Англи болон Энэтхэгээс тус бүр таван удаа дэлхийн мисс тодорч байжээ.
    Харин Энэтхэг, Швед, Английн мисс бүсгүйчүүд жил дараалан дэлхийн миссийн алдарыг хүртэж байв.
    Израйлын мисс Шани Хазан нь Израйлын армын усан цэрэг юм.
    Индонезийн мисс Инес Путри бол мэргэжлийн гольфийн тамирчин. Тэрбээр Индонезийн гольфийн үндэсний шигшээ багт тоглодог.
    Казахстаны мисс Евгений Клишина хүүхдийн эмч мэргэжилтэй. Уг нь энэ тэмцээнд Аянур Олюунова гэдэг бүсгүй ирэх байсан ч нас нь хэтэрсэн гээд тэмцээнд оролцох эрх нь хүүхдийн эмч бүсгүйд шилжжээ.
    Филлипин улсыг төлөөлж оролцож байгаа Queenierich Ajero Rehman нь Пакистаны цагаач юм. Пакистан улс эмэгтэйчүүдийг дэмждэггүй тул тэрбээр Филлпин улсын өмнөөс оролцохоор шийджээ.
    Дэлхийн мисс 2012-т хамгийн богино хугацаанд бэлдсэн нь Зимбабын мисс аж. Тэрбээр тэмцээн эхлэхээс долоохон хоногийн өмнө Зимбабын миссийн титмийг зүүжээ.
    Австралийн мисс Жессика Катавати өмнө нь Лебанон улсыг төлөөлж“Miss International 2008” тэмцээнд амжилттай оролцож, хагас финалд үлдэж байв.
    Монголыг төлөөлөн оролцож байгаа Х.Баярмаа авъяаслаг миссийн тэмцээнд шилдэг 15-д үлдээд байгаа билээ.
     Х.Баярмаа нь  185 см өндөртэй, 20 настай. СУИС-ыг жүжигчний мэргэжлээр төгссөн. “Шилдэг өнгө” продакшны жүжигчин юм.
    Жүжигчин С.Өлзийхүүгийн охин Х.Баярмаа буяны үдэшлэгт монгол ардын дуу “Арван тавны сар”-ыг дуулсан нь тэмцээнийг зохион байгуулагчидад ихэд таалагджээ.


    Тэмцээний эцсийн шалгаруулалт 8-р сарын 18-ны бямба гарагт болно.
    2011онд  дэлхийн миссээр тодорсон Венесуэлийн мисс тэмцээний ялагчид титэм өмсгөх болно.

    ГАВЬЯАТ ТАМИРЧИН Н. ТӨГСЦОГТ МААНЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
    АЛТАН МЕДАЛЬ АВАХЫН ТӨЛӨӨ УРАГШАА!!!
    Гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн дэвжээнээс хүрэл медалийн болзол хангалаа. Түүний дараагийн учраа 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алтан медальт, Европын аварга, ОХУ-ын тамирчин Миша Алоиан юм. Түүний дараагийн тоглолт Монголын цагаар бямба гаригийн 03.30 цагт болно.


    Тун удахгүй Төгсцогттой манай сайтны админ ярилцлага хийх болноо. Та бүхэн асуух сонирхолтой асуултаа
    Welcome To Universality , Цэнхэр үнэг фэйсбүүк хуудсанд үлдээнэ үү


    МОНГОЛЫН ТАМИРЧДИЙН ЛОНДОНГИЙН ОЛИМПОД ӨРСӨЛДӨХ ЦАГИЙН ХУВААРЬ

    /МОНГОЛЫН ЦАГААР/ 


    Наймдугаар сарын 8-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: Д.Отгонцэцэг (Эмэгтэй, 48 кг)

    Наймдугаар сарын 8-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: С.Батцэцэг (Эмэгтэй, 63 кг)

    Наймдугаар сарын 9-нд 03.30 цагаас Бокс: Н.Төгсцогт (шөвгийн найм)

    Наймдугаар сарын 9-нд 05.00 цагаас Бокс: У.Мөнх-Эрдэнэ (шөвгийн найм)

    Наймдугаар сарын 9-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: С.Бямбацэрэн (Эмэгтэй, 55 кг)

    Наймдугаар сарын 9-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: О.Бурмаа (Эмэгтэй, 72 кг)

    Наймдугаар сарын 10-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: Б.Наранбаатар (Эрэгтэй, 55 кг)

    Наймдугаар сарын 10-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: П.Өнөрбат (Эрэгтэй, 74 кг)

    Наймдугаар сарын 11-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: О.Үйтүмэн (эрэгтэй, 84 кг)

    Наймдугаар сарын 11-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: Ж.Чулуунбат (Эрэгтэй, 120 кг)

    Наймдугаар сарын 12-нд 18.00 цагаас Марафон: Б.Сэр-Од (Эрэгтэй)


    ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ГАР УТАС GALAXY NOTE НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


    ОЮУТНУУДАД 3 ТӨРЛИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО


    Энэ хичээлийн жилд оюутнуудад гурван төрлийн тэтгэлэг олгохоор болжээ.
    Үүнд сар бүрийн 70200 төгрөгийг оюутан бүр ямар нэг шалгуургүйгээр авна., сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлттэй 20 мэргэжлээр суралцаж буй оюутнуудад урамшууллын тэтгэлгийг энэ хичээлийн жилээс эхлэн шинээр олгохоор болжээ.
    Үндэсний тэтгэлгийг оюутан бүр авах бол урамшууллын тэтгэлгийг 50, 75, 100 хувь гэсэн төрлөөр олгох аж. 50 хувийн тэтгэлгийг 3,2 буюу түүнээс дээш голч дүнтэй диплом, бакалаврын зэргийн суралцагчид олгоно. Мөн ЭЕШ-д 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид авах боломжтой юм.
      Мөн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүндтэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа. 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид, ЭЕШ-д 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид авах боломжтой .Харин 75 хувийн тэтгэлгийг 3,6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангид суралцагчдад олгоно. 100 хувийн тэтгэлэг БСШУЯ-наас зохион байгуулсан улсынолимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олипиадаас шагналт байр авсан оюутанд хамаатай.
     сургалтын төлбөрийн тэтгэлэг болон буцалтгүй тусламж ирэх хичээлийн жилд хэвээр авах боломжтой.




     МОНГОЛ ХҮН ГАР УТАСНЫ ДОХИОЛОЛ БҮТЭЭЖЭЭ

    Андроид үйлдлийн системтэй сүүлийн үеийн ухаалаг гар утсанд зориулсан дохиоллын системийг Программист Батчулуун зохиожээ. Тус программыг бүтээснээр нэг тэрбум гаруй хэрэглэгчидтэй I phone утаснаас гурав дахин илүү хүчин чадалтай энэхүү  ухаалаг гар утсыг хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж дэлхийд борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн байна.
        Интернэтэд байршуулсан энэхүү программыг одоогоор нэг сая 500 гаруй мянган хэрэглэгч утсандаа татаж аваад байна. Уг программ нь гэр машин зэрэг биет өмчид нь ямар нэгэн гадны халдлага учрахад гар утсанд нь дохиоллоор мэдэгдэхээс гадна хэрэглэгчийн байршлыг тодорхойлох давуу талтай ажээ.


     WIKIPAD GAMING TABLET ОНЦГОЙ


    Wikipad бол тоглоомын ертөнцөд шинээр мэндэлж буй Tablet юм. Удаан хугацааны турш яригдсаар ирсэн Tablet – ын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарсныг та бүхэнд хүргэж байна. Үзүүлэлт, хүчин чадлын хувьд үнэхээр шүлс гоожуулам сайхан эд болохнээ. Wikipad – ын дэлгэц нь 10,1 инчийн 16 : 10, 1280х800 – ын хэмжээтэй ...

    Nvidia Tegra 3 T30 1.4GHz цөмтэй, DDR2 1GB рам – тай, доод тал нь 16GB хүртэлх нэмэлт мемори хүлээн авах боломжтой. Үйлдлийн системийн хувьд Android – ын хамгийн сүүлд гарсан Android 4.1 байхнээ. Зайгаа барих тал дээр тасралтгүй 6 цаг тоглож, тасралтгүй 8 цаг видео бичлэг үзэх боломжтой гэхээр аймшигтай байгаа биздээ.

    Мөн ардаа 8 megapixel, харин урдаа 2 megapixel – ын камертай. Бүр өнөөх 10,1 инчийн дэлгэц нь 3D ч болдог гэнэ шүү.
    Гаднах үзэмжийн хувьд дээд хэсгээсээ доошоогоо бага зэрэг зузаарсан, өнцөггүй дугаригдуу талуудтайч iPad 2 – оос ч илүү нимгэн. Мэдээж өөртөө Touch – тай бөгөөд нэмэлт тоглоход зориулагдсан товчуудтай : Удирдлагын товчнууд, Analog, Trigger гэх мэт.
    Үнийн хувьд хараахан зарлагдаагүй байгаа ч тэм мэдэгдэхдээ ирэх жилээс Wikipad маань худалдаанд гарна гэжээ.

     ХАЛ ҮЗЭЖ ХАШИР СУУСАН БАГАЧУУД


    Саяхны нэгэн өдөр тав, долоон настай хоёр хүүхэд эрүүлжүүлэгдсэн гэх мэдээг сонсоод золтой л "савж" унасангүй.
    Эцэг, эхийнхээ өвөрт эрхэлж суух насандаа бүр дэндүү балчир ахуйдаа эрүүлжүүлэх байранд морилсон эдгээр хүүхдүүдийн талаар сонсоод эмзэглэж, бухимдсанаа нуух юун.
    Хүүхэд хүүхэд байхаа больжээ, та минь. Учир нь 10 настай жаалхүү эгчмэд бүсгүйг эрэлхийлж, 12-той нусгай охин санхүүгийн тусламж үзүүлэх залууг хайж, таван настай бацаан архи ууж, эрүүлжүүлэгддэг болж. "10-tai boy байна танилцах girl  байнауу..." "14-тэй царайлаг охин байна. Дажгүй залуутай танилцъя" гэх мэтчилэн эрээгүй үгстэй танилцах зарууд телевиз, радиогоор бишгүй сонсогддог.
    Уг нь зүй бус үгтэй танилцах зар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглосон боловч зарим телевиз, радиод хууль үйлчлэхгүй байна. Гэртээ өнждөг хэсэг нь эротик кино, бичлэгээр зугаацаж, өдөржин утасныхаа нэгжийг танилцах зар гэгчид бардаг. Нөгөө хэсэг нь анги, танхимдаа архидан согтуурч, шөнийн цэнгээний газраар хэсүүчилж, буудалд хоноглож, эцэст нь эрүүлжүүлэгддэг.
    Саяхан Дархан-Уул аймгийн дунд сургуулийн гурван сурагч охиноос өнөөх хэцүү нэрт илэрсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж, салбарын сайд нь үгүйсгэснээр намдсан.
    Ямартай ч ДОХ биш юм аа гэхэд дунд сургуулийн сурагчдаас БЗХӨ илэрч, өсвөр насны охидын ихэнх нь ээжийнхээ энгэрт эрхэлж хэвтэх насандаа хорвоогийн элдэв явдлын амтыг мэдэрсэн байдаг нь хэдийнэ илэрхий болсон. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгджээ. Тодруулбал, зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 400 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдож, хуулийн дагуу ял шийтгэл хүлээсэн байх юм.
    Үүнээс гадна 10-13 насны охид биеэ үнэлэх явдал газар авсан бөгөөд 18-20 насныхан бараг ахмадын тоонд ордог гэх. Түүнчлэн "Дэлхийн зөн Монгол" байгууллага 12-17 насныхны дунд архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар судалгаа явуулжээ.
    Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 70 хувь нь архи хэрэглэж үзсэн бөгөөд 10 хувь нь хэтрүүлэн хэрэглэж байсан гэжээ. Судалгаанаас хүүхдүүд 11 настайгаасаа эхлэн архи хэрэглэж байна гэсэн дүгнэлт гарсан гэнэ. Хамгийн харамсалтай нь 11-хэн настай балчир хүүхдүүд архи ууж, тасарч байгаа бол 13-14 жаалууд найз охинтойгоо буудалд хоноглож, 10-тай охид биеэ үнэлж, ДОХ, БЗХӨ-ний үүр, уурхай болж байгаа явдал юм. Ёстой өнөөх цөвүүн цаг иржээ гэдэг шиг энэ хүүхдүүд чинь юу болоод байна аа томчууд аа, эцэг эхчүүд ээ.
    Хичээлдээ явлаа гээд буудалд архидаж, найзындаа хонолоо гээд хэн нэгэн эрийн зугааг гаргаж яваа юм биш биз. Хүүхэд насыг цагаан цаастай зүйрлэдэг. Гэтэл орчин цагийн хүүхэд царайтай "насанд хүрэгчид" аль хэдийнэ 5-10 насандаа хал үзэж, халуун чулуу долоодог болж. Мэдээж бүх айлын хүүхэд энэ мэт замбараагүй явдалтай, буруу хүмүүжилтэй гэж буруутгах гэсэнгүй. Хичээл, номондоо анхаарч, эцэг, эхийнхээ үгийг сонсдог хүүхдүүд бий.
    Гэвч Монголын ирээдүй болсон балчир үрс маань юугаар хүмүүжиж, хаашаа чиглэж байна вэ? Ээ дээ, энэ хүүхдүүд үү. Аюултай болж дээ.

     

    ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД Н. ЭНХБАЯРЫН ТАЛААР


    МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноосон үйл явц нь гадныхны анхаарлыг маш их татаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу гэж мэдээлсэн талаар тоймлон хүргэе.

    “Телеграф” сонин:

    Монголын бизнесийн орчин тодорхойгүй боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэрэгт холбогдож дөрвөн жил хоригдох ял сонслоо. Шүүхийн энэхүү шийдвэр нь бүрэлдэж ядаж буй хамтарсан Засгийн газрынх нь тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхлэв. Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлын эцэст Н.Энхбаярыг зочид буудлын хууль бус хувьчлал болон өөрийн мэдлийн телевиздээ тоног төхөөрөмж хандивласан гэх мэт хэрэгт буруутгажээ. Н.Энхбаяр энэ хэрэгт улс төрийн нөлөө орсон гэж үзэж байгаагаа илэрхийлээд “Бид хэнээс ч айхгүй байна. Би шинэ Монгол Улс, түүний шударга ёсны төлөө тэмцэнэ” гэсэн байна. Н.Энхбаярын гэргий О.Цолмон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нөхрийг нь хорьсон хэрэгт буруутгажээ. Шүүхээс Н.Энхбаярыг 54 сая гаруй төгрөгийн торгууль төлөхийг шаардсан байна. Байгалийн баялаг ихтэй Монгол Улсад уул уурхайн салбарын хурдацтай өсөлт ажиглагдаж байгаа. Гэхдээ улс төрийн иймэрхүү тогтворгүй байдал нь гадны хөрөнгө оруулалт татахад хүндрэл учруулж байгаа юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор “Сант Марал” судалгааны төвийн тэргүүн Л.Сумати “Ардчилсан нам Н.Энхбаярын намыг бүрэлдэхүүндээ багтаасан “Шударга ёс” эвслийн оролцоогүйгээр засгаа байгуулах хэрэгтэй. Одоо тэдний хамтрах хэлэлцээр нь бүтэлгүйтэх нь илэрхий боллоо” хэмээн ярьсан билээ. Өнгөрсөн сард болсон парламентын сонгуулиар сонгогдсон гишүүдийнх нь дөрөвний нэг нь уул уурхайн салбар дахь орон нутгийн иргэдийн эрх мэдлийг нэмэхийг дэмждэг хүмүүс болсон. Хөрөнгө оруулагчдыг зүгээс Н.Энхбаяртай холбоотой хэрэг нь гадны хөрөнгө оруулалтын орчинг тодорхойгүй болгож байна гэж дүгнэж эхэллээ. Ерөнхийдөө бизнесийн орчин нь муудлаа.

    “Ройтерс” агентлаг:

    “Ардчилсан нам Шударга ёс” эвсэлд буулт хийж магадгүй”

    Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт ял оноосонтой холбоотойгоор Монголд улс төрийн тогтворгүй байдал үүсч байна. Гэхдээ “Origo Partners” компанийн төлөөлөгч Дэйл Чой “Хэдийгээр Н.Энхбаярын оролцоотой байгуулагдсан “Шударга ёс” эвсэл Н.Энхбаярт оноосон ялыг эсэргүүцэж байгаа ч засаг байгуулах хэлэлцээрээс гарахгүй байх дүр зураг харагдаж байна. Учир нь Ардчилсан нам “Шударга ёс” эвсэлд буулт хийж магадгүй” гэжээ. Харин монголчуудын зарим нь Н.Энхбаярыг жирийн иргэдийн төлөө тэмцэгч хэмээн үзэж, харин түүний хэрэгт улс төрийн нөлөө орсон гэж эсэргүүцэж байгаа тухай орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

    “Bloomberg”

    Н.Энхбаяр монголчуудыг хувааж байна

    Н.Энхбаярт Монголын шүүхээс дөрвөн жил хорих ял оноолоо. Түүний гэр бүлийнхэнтэй хамтарч, түүнийг өмгөөлж байсан “Debevoise & Plimpton LLP” хуулийн пүүсийн хуульч Петер Голдсмит “Энэ бол маш цочирдмоор мэдээ” хэмээн онцолжээ. Шүүхийн зүгээс гэрчүүдэд хандаж байгаа хандлага нь эргэлзээтэй байсан талаар тэрбээр утсаар өгсөн ярилцлагадаа дурьдсан юм. Мөн “Тиймээс Н.Энхбаярын гэр бүл дараагийн хийх алхамдаа бэлдэж байна” гэжээ. 2009 онд Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгсөн Н.Энхбаяр монголчуудын санаа бодлыг хоёр хуваагаад байгаа юм. “Сант марал” сангаас явуулсан судалгаагаар тэрбээр Монголын хамгийн нэртэй улстөрч гэдэг нь харагдаж байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард болсон Н.Энхбаярын баривчилгаанд улс төрийн шалтгаан байгаагүй гэдгийг онцолж байв. Мөн тэрбээр “Bloomberg”-т утсаар өгсөн ярилцлагадаа “Хамгийн эцсийн шийдвэрийг шүүх гаргана” гэдгийг онцолж байсан юм.

    “Синьхуа” агентлаг:

    Н.Энхбаярын эхнэр монголын ерөнхийлөгчийг буруутгав

    Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлын дараа Н.Энхбаярт долоон жил хорих ял оноосноос гурван жилийг нь цагаатгажээ. Гэхдээ энэ хэрэгт улс төрийн нөлөө орсон, яллагчид баримтыг мушгин гуйвуулсан хэмээн Н.Энхбаяр үзэж байгаа юм. Түүний эхнэр О.Цолмон энэ хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг буруутгаж, “Энэхүү шударга бус байдлын эсрэг тэмцэнэ” гэжээ.

    “Дойче вэлли” агентлаг:

    Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй болсон нь санаа зовоож байна

    Монголын экс Ерөнхийлөгчид дөрвөн жил хорих ял оноосон нь тус улс дахь гадны хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй болно гэх болгоомжлолыг үүсгээд байна. Германы олон компани Монголд хөрөнгө оруулалт хийдэг. Мөн Тавантолгойн тодорхой хувийг эзэмшдэг. Түүнээс гадна хоёр орны хооронд хийгдэж буй худалдаа 2010 онд 100 сая евро хүрч байв. Тиймээс Монголын хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй болж байгаа нь германчуудын санааг зовоож байна.

    “Оросын дуу хоолой”:

    Н.Энхбаяр “Хэнээс ч айхгүй” гэжээ

    Н.Энхбаярыг авлигын хэргээр яллаж, дөрвөн жил хоригдох ял оноон, 25 сая төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг нь хураажээ. Мөн түүнтэй хамт хээл хахуулийн хэрэгт холбогдож, албан тушаалаа урвуулан ашигласан гэх Засгийн газрын гишүүн асан дөрвөн хүн болон бизнес эрхлэгчид ял оноосон байна. Энэхүү үйл явдлаас болж шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах үйл явц ээдртэй болно гэж орон нутгийн улс төр судлаачид дүгнэжээ. Н.Энхбаярыг шүүх ажиллагааг Монголын олон телевиз шууд дамжуулсан ба монголчууд үүнийг янз бүрээр тайлбарлан дүгнэж байна. Шүүх хурлын үеэр Н.Энхбаяр “Би хэнээс ч айхгүй байна” хэмээн хэлжээ.

    “Wall street journal”:

    Хамгийн нөлөө бүхий улстөрчид ял оноов

    Монголын хамгийн нөлөө бүхий, тэгсэн хэрнээ хамгийн их дуулианд орооцолдож байсан улстөрчид хорих ял оноолоо. Энэ нь 2.8 сая иргэнтэй, уул уурхайн орны бодлогод тодорхой хэмжээгээр нөлөөлөх бололтой. Өдгөө 55 настай Н.Энхбаяр өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохыг дахин дахин хичээсээр байгаа юм. Түүний тэргүүлж буй улс төрийн хүчин нь шинээр засаг байгуулагдах эсэхийг шийдэхүйц голлох байр суурин дээр байгаа. Тиймээс Н.Энхбаярт ял оноосон нь шинэ Засгийн газар байгуулах ажлыг зогсонги байдалд оруулав.

    “ВВС” агентлаг:

    Монголын экс ерөнхийлөгч өөрт нь оноосон ялаа эсэргүүцэв

    Н.Энхбаярт авлигын хэргээр дөрвөн жилийн ял оноосныг тэрбээр хүчтэй эсэргүүцэж байна. Тэрбээр парламентын сонгууль болохоос өмнө манай агентлагт өгсөн ярилцлагадаа түүнийг улс төрд дахин орж ирж буйг зогсоохын тулд энэхүү хэргээр шалтаг гаргаж байна хэмээн дурьдаж байв.

     ХӨСӨГТӨН ХАМТЛАГ BBC ТЕЛЕВИЗЭЭР ДЭЛХИЙГ АЛМАЙРУУЛАВ


    "BBC Prom" буюу дэлхийн алдартай сонгодог хөгжмийн наадамд "Хөсөгтөн" хамтлаг оролцлоо. Тэд энэ сарын 23-нд "Human Planet" телевизийн баримтат цуврал киноны хөгжмийг Саха, Шинэ Гвинейн, Замбия, Гренландын уран бүтээлчидтэй хамтран тогложээ. "BBC Prom" наадмыг анх 1895 онд Хатан хааны театрт зохион байгуулж байв. Харин энэ жилийн наадмыг Лондоны Royal Albert Hall театрт зохион байгуулж байгаа юм. Монгол Улсаа төлөөлж "Хөсөгтөн" хамтлаг тус наадамд амжилттай оролцож, өөрсдийн тоглолтыг сонирхуулсан нь үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татжээ. Наадам есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх аж.
    "Хөсөгтөн" хамтлагийн тоглолтын бичлэгийн хэсгээс толилуулж байна.


     ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА



    БИДНИЙГ ДЭМЖИЖ БАЙСАН АРД ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА /VIDEO/


    Эх орондоо газардмагц сэтгүүлчидтэй уулзсан тэд нисэх буудлаас гараад гэр гэрийн зүг зорьсон. Лондонгийн олимпийн баатрууд байж, нутаг нэгтнүүддээ спортын цэнгэл, баяр бахдал мэдрүүлсэн тэднийг эх орон нь, элэг нэгтнүүд нь угтаж авлаа.





    UNION PAY CARD -тай ЕРТӨНЦӨӨР АЯЛАЦГААЯ

    Монголчууд аливаа зүйлд хурдан дасаж "өөриймшүүлдэг".  Бид хэдхэн жилийн өмнөөс  төлбөрийн карт ашиглан бэлэн бусаар төлбөр тооцоо хийх  болсон  ч  өнөөдөр  карт хэрэглэдэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин ч бүр төрөлжүүлж хэрэглэх болжээ.
    АНУ-ын Виза /Visa/, Мастер /Master/, Американ Экспресс /American express/, БНХАУ-ын ЮнионПей /Union pay/, Япон Улсын ЖиСиБи /JCB/ гэсэн төлбөрийн картуудыг өөр өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан манай хэрэглэгчид ашигладаг. Хамгийн олон харилцагчидтай Монгол улсын тэргүүлэгч банк ХААН Банк аливаад анхдагч байдгийн хувьд Хятад улсын Union Pay картыг анх Монголын харилцагчдадаа зориулж нэвтрүүлснээс хойш 4 жил өнгөрчээ.  Union Pay картаар  дэлхийн 130 гаруй улс тэр дундаа Азийн олон оронд үйлчилдэг учир манай иргэдийн хувьд хамгийн ашигтай бөгөөд зөв сонголт юм.
    Төгрөгийн болон юанийн данстай энэхүү карт нь ямар ч улсад тухайн улсын мөнгөн тэмдэгтээр хөрвөх чадвартай тул АТМ-аас бэлэн мөнгө авахын зэрэгцээ  картаар үйлчлэгч байгууллагуудаар  ямар ч шимтгэлгүй үйлчлүүлэх боломжтой болохоор   харилцагчдад хамгийн таатай нөхцөл олгодог.
    Харилцагчдынхаа  эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагыг мэдэрч цаг үеээ олсон  бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажилладаг ХААН Банк  Union Pay картыг Монгол улсад анх нэвтрүүлсний 4 жилийн ойн баяраа  тохиолдуулан 2012.10.31-ийг дуустал  урамшуулал зарлаж харилцагчдадаа бэлэг барьж байна. Энэхүү урамшууллын хүрээнд картын шимтгэл хураамжаа бууруулснаас гадна шинээр Union Pay карт нээлгэсэн болон Union Pay картаараа гүйлгээ хийсэн харилцагч бүр сугалаанд оролцож  4 АЗТАН Азийн бар ХОНГ КОНГ-д аялахаар болжээ.
    Гадаадын аль ч улсад Union Pay картаар аливаа төлбөр тооцоо хийхэд нууц үг шаардлагатай байдаг нь энхүү картны найдвартай, баталгаатайг илэрхийлнэ. Иргэд Union Pay картыг сонгодог шалтгааны нэг нь яахын аргагүй энэ. Нөгөөтэйгүүр картан дахь үлдэгдэл мөнгөнд хүү бодогддог болохоор  Union Pay картгүй нэгэн заавал энэ картыг сонгох хэрэгтэй болов уу.
    Эрхэм  та   ХААН Банкны Union Pay картын урамшууллын аянд  оролцож Азийн бар  ХОНГ КОНГ-д аялах азтан болоорой. 

     АЛТАН МЕДАЛИЙН ЭЗДИЙГ ХЭРХЭН ШАГНАХ ВЭ?


    Германы “ Bild“ сонинд улс орнууд  олимпийн алтан медалийн эзэддээ ямар шагнал хүртээх  талаар бичжээ. Үүнд

    манай улсын нэр ч багтсан байх юм. Гэхдээ  тэд манай тамирчдын мөнгөн шагналын талаар мэдээлэл аваагүй бололтой. Бээжингийн олимпод засгийн газрын тогтоолоор аваргад 120 сая, мөнгөн медаль 60 сая, хүрэл медаль 30 сая төгрөгийн шагналтай байсан билээ. Сүүлд  Жүдо бөхийн холбооний ерөнхийлөгч Х.Баттулга олимпийн аваргад сая долларын шагнал өгөх тухай санал гаргаж байсан ба энэ нь дэмжигдэх үл хамааран шагналыг өгнө хэмээн амласан билээ. Ингээд бодхоор манай улс хамгийн өндөр шагналын  улс  болчихсон харагдаж байна.
    Белорусийн тамирчид олимпийн аварга болвол 123,000 мянган евроноос гадна насан туршийн зайдасны хэрэглэндээ  санаа зоволтгүй болох   гэнэ. Австрали тамирчин алт хүртвэл 41 000 мянган евро, мөн шуудангийн маркан дээр хэвлэгдэх аж. Монголын болон Өмнөд Солонгосын тамирчид алтын эздээр тодорвол байлдааны одонгоор шагнуулдаг гэжээ.
    Хамгийн том шагналыг Армяны тамирчид хүртэх юм. Хэрвээ тэд олимпийн аварга болж чадваас 700 000 евроний шагналтай ажээ. Харин Германчууд алтан медаль хүртсэн тамирчиндаа 15 000 евроны шагнал өгөх гэнэ. Энэ талаар Германы спортын тусламжын сангийн тэргүүн Доктор. Михаэль Илгнер “ Үүн шиг (Армяны шагнал) шагнал бидний системд огтхон ч тохирохгүй. Герман улсын нэрийг төлөөлж олимпод  оролцож буй тамирчин материаллаг сонирхолтой  байх  нь туйлын зохимжгүй явдал болох юм” гэжээ.
    Улс орнууд олимпийн аварга тамирчидад олгох мөнгөн шагналын хэмжээг жагсаавал:
    Армян- 700 000 евро
    Азербайжан- 640 000 евро
    Сингапур- 575 000 евро
    Тайвань-328 000 евро
    Малайз- 314 000 евро
    Итали – 140 000 евро
    Белорусь- 123 000 евро
    Япон- 105 000 евро
    ОХУ-100 000 евро
    Хятад -41 000 евро
    АНУ-20 500 евро
    Герман 15 000 евро
    Өмнөд Солонгос-  240 евро

     ЛОНДОНД 50 ФУНТ ТӨЛӨӨД ТАКСИНД ХОНОЖ БОЛНО

    ЛОНДОН. /ИТАР-ТАСС/. Их Британийн нийслэлд болох олимпийн наадмын үеэр олон жуулчинд нүүрлэж болох зочид буудлын өрөө хүрэлцэхгүй асуудлыг шийдэх аргыг Лондоны таксины жолооч санал болгожээ.

    Британийн хэвлэлд мэдээлснээр, авхаалжтай жолооч машинаа нэг хүн байрлаж болох ор, Британийн далбаа бүхий хөнжилтэй зочид буудлын өрөө болгон өөрчилсөн байна. Нэг хоногийн жуулчны үйлчилгээг 50 фунт стерлинг буюу 78 орчим доллароор авах аж.
    Олимпийн наадмын өдрүүдэд замын ачааллын улмаас ажилгүй болох асуудлыг шийдэхийн тулд таксины жолооч тийм үйлчилгээ үзүүлэхээр шийджээ. Долоодугаар сарын 16-наас эхлээд олимпийн үеэр Британийн нийслэлийн замд нийслэлийн Хитроу нисэх буудлаас хотын төвийг чиглэсэн тээврийн маршрут гарсан аж.
    Тодруулбал, М4 зурвас ердийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өдөр бүрийн 05:00-22:00 цагт хаана. Энэ заалтыг зөрчвөл 130 фунтээр торгох ба энэ замд машинаа тавибал илүү их мөнгөн торгууль төлж байж машинаа авах хэрэг гарах аж.

    ХҮНИЙ ЭРХИЙН ХУУЛЬЧ М. ИЧИННОРОВЫН НЭРТ ХӨТЛӨГЧ ЛАРРИ КИНГТЭЙ ХИЙСЭН

    ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

    МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ШИНЭ ТЕХНОЛОГИ БҮТЭЭЖЭЭ


    Хотын гэр хороолол болон зуслангийн айлуудын тулгамдсан асуудлын нэг нь бохир байдаг. Тэгвэл энэ асуудлыг  шийдэх шинэ технологийг монгол инженерүүд бүтээжээ.

    Монгол хүний ур чадвар, урт хугацааны судалгаа, туршилтын үр дүнд бүтээсэн “Өрхийн бохирын систем”-ийг бодит хэрэгцээнд тулгуурлан нэвтрүүлж байгаа аж.

    Шинэ бүтээгдэхүүнийг гэр хороолол, зуслангийн  айл өрх, төвийн бохир, цэвэр усны шугаманд холбогдоогүй албан байгууллагууд хэрэглээндээ нэвтрүүлснээр цэвэр орчныг бүрдүүлэхээс гадна бохир усаа 80 хувь хүртэл цэвэршүүлээд дахин ашиглах боломжтой юм.  Зуны аагим халуун өдрүүдэд зуслангийн айлуудын зэрэгцүүлээд барьсан ил задгай жорлонгийн эвгүй үнэр ойр орчимд нь их тархдаг. Харин “Өрхийн бохирын систем”-ийг хэрэглээндээ нэвтрүүлснээр энэ асуудлаа шийдэхээс гадна зундаа цэвэр агаарт сайхан амарч, ажиллах боломжтой болно. Түүнчлэн шинэ технологийг жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой бөгөөд  өвөлдөө хөлдөж хагарахгүй, зундаа эвгүй үнэр гаргахгүй  гэдгийг зохион бүтээгч инженерүүд ам бардам хэлж байна.

     “Өрхийн бохирын систем”-ийг иргэдэд танилцуулах  “Бохир ус ч гэсэн чандмань эрдэнэ” уриатай нээлтийн ажиллагаа энэ долоо хоногт баруун дөрвөн замд байрлах Рокмон төвийн /АТМОР компанийн/ гаднах талбайд, мөн Долоон буудал, Амгалангийн автобусны эцсийн буудал дээр болно. Нээлтийн ажиллагааны үеэр шинэ технологийг танилцуулахаас гадна өдөр бүр сугалаат худалдаа зохион байгуулж, олон азтанг шалгаруулах аж.

    ТАГИР ХАЙБУЛАЕВ: Н.ТҮВШИНБАЯР НАМАЙГ ТАЙВШРУУЛАХ ГЭЖ ЗОРИУД 

    ДОГОЛСОН Ч ЮМ БИЛҮҮ


    Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Тагир Хайбулаев хоёрын Лондоны татамид болсон шийдвэрлэх...


    .. барилдааныг монголчууд амьсгаа даран үзсэн билээ. Хөлний гэмтэлтэй алдарт бөхийг цэвэр ялсан Тагир Хайбулаевыг алтан медалиа дөнгөж зүүгээд бууж ирэхэд нь “Советский спорт” сонины сурвалжлагч ярилцсаныг 24tsag орчуулан хүргэж байна.

    – Барилдааны үеэр би юунд ч сэтгэл зовоогүй. Харин 1/4 шигшээд чехтэй хийсэн барилдаан их хүнд байлаа. Би хожигдож явсан, гэхдээ барилдааны төгсгөл рүү ялж чадсан. Дмитр Петерстэй хийсэн хагас шигшээгийн барилдаан ч мөн адил. Эн тэнцүү барилдаан болсон.

     - Та өндрөөрөө ч дутаж байна лээ?
    - Харин тийм, би энэ тэмцээний хамгийн намхан нь. Гэхдээ, бусад давуу тал бий гэсэн үг. Дандаа өндөр нь ялна гэж юу байхав.

    - Шигшээ барилдааныг мөч бүрээр нь санаж чадах уу?

    - Сайн барилдъя л гэж санаагаа төвлөрүүлсэн. Тэгээд л бүх юм маш хурдан болоод өнгөрсөн. Эхний довтолгоо болж өгөөгүй, монгол хамгаалаад тасалчихсан. Дараа нь тэр дайрах гэсэн. Гэхдээ би дасгалжуулагч нарынхаа даалгаврыг дагасан. Өрсөлдөгчөө зогсоогоод, барьцаа аваад, мэхээ хийсэн.

    - Эцио Гамба хэмээх итали хүн Оросын шигшээгийн дасгалжуулагчаар ирсний дараа юу өөрчлөгдөв?

    - Өмнө нь ч манайд сайн дасгалжуулагч нар байсан шүү дээ. Гэхдээ тэдэнд ийм сайхан боломжууд олгоогүй. Гамба Европоос ирсэн, түүнд боломж нөхцлийг нь өгсөн, мань хүн 100 хувь ашиглаж чадсан. Гамба гуайн хөтөлбөрөөр бид бүгд амжилт гаргаж байна. Олимпийн наадамд манай залуучуудыг ингэж өргөснийх нь төлөө түүний өмнө малгайгаа аван мэхийе.

     - Гамбагийн тухай сонин түүх танд байгаа даа?
    - Тэр ямар ч сэдвээр хэзээ ч чамтай ярилцаж чадна. Тамирчиндаа итгэл өгнө, заримдаа инээлгэж хөгжөөнө. Нэг удаа Чехэд бэлтгэл хийж байхдаа салхинд гарсан юм. Хээр өвсөн дээр бэлтгэл хийж байтал Эцио царцаа олж л дээ. Тэгснээ аваад идчих шиг болсон. Бид бүр ухаан алдах шахаж байгаа юм чинь. Харин Гамба бүтнээр нь буцаагаад гаргаад ирсэн шүү.
    Харин одоо бид эргүүлээд ийм илбэ үзүүлдэг болсон. Таньдаг хүн тааралдвал царцаа аваад л ам руугаа хийж орхино.

    - Ерөнхийлөгч Путин барилдааныг тань ирж үзэж байгаа гэж мэдэж байсан уу?

    - Нэг тийм яриа яваад байсан, гэхдээ би итгээгүй. Харин хүрээд ирсэн байхыг нь хараад маш их баярласан шүү. Гэхдээ зөвхөн барилдаанаа л бодож байсан.

    - Путинтай урьд нь дэвжээнд дээр гар зөрж байв уу?

    - Үгүй. Бид хоёр өөр өөр жингийн ангиллынх шүү дээ. Харин манай багийн Арсен Галстян, Ваня Нифонтов нар халаалт хамт хийж байсан. Путин хуучны жүдоч, спортын мастер гэдгийг та нар мэднэ дээ.

    - Тийм болохоор нь та нар Олимпийн өмнөх сүүлчийн цугларалтаа Санкт-Петербургт хийсэн юм уу?
    - Парисийн дэлхийн аваргын өмнө ч тэнд л цугласан шүү дээ. Цаг агаарын нөхцөл нь тохирдог газар. Халуун болдоггүй, энэ чинь гол нөхцөл.

    - Францад аваргалчихаад “За, одоо Олимпийн наадамд л түрүүлье” гэдэг бодол зурсхийв үү?

    - Чухам тэр тухай л бодогддог юм билээ. “Лондонд Парисаас хамаагүй хялбар байх болно” гэж Гамба хэлснийг санаж байна. Би ч санал нэгдэж байна. Олон улсын хэмжээний туршлагатай болсон хэрэг.

    - Шигшээ багийн нөхдийнхөө барилдааныг үзээ биз?
    - Галстян и Мансур Исаевыг ялахад нулимс унагаж суулаа. Тэр тусмаа Мансур бид хоёр чинь нэг нутгийнх, хоёулаа Кизилюртэд төрсөн улс.

    - Гамбагийн үед кросст гүйхээ больсон гэж үнэн үү?

    - Үнэн. Гүйлт спортын бусад төрөлд илүү хэрэгтэй гээд дэвжээн дээр ажиллахад түлхүү анхаарах болсон. Жүдод л чухам хэрэгтэй дасгалууд илүү хийдэг болсон.

     - Олимпийн өмнө үндсэн өрсөлдөгчдийнхөө хэнийг нь илүү судалсан бэ?
    - Толгойн найман бөхийг би бүгдийг нь судалсан. Япон, монгол, бельги, солонгос гээд… Аа, тийм чех үү? Маш хурдан өсч байгаа, их залуухан. Би түүнийг хоёр удаа ялсан. Маш хүнд барилдаанд. Лондонд ч бас тэглээ. Байсгээд л цаг руу харна. “Ганц минут үлдлээ” гэж толгойд орж ирээд л. Ялмаар байдаг. Крпалект нэг торгууль өгснийг би санаж байсан. Би эсвэл нэг юүко оноо авах, эсвэл түүнийг дахиад торгуулах ёстой болсон.

     – Монголын бөх алтын төлөө бэртэлтэй гарч ирснийг та мэдэж байсан уу?
    - Хагас шигшээд доголоод байхыг нь би харсан. Гэхдээ жүдо гэдэг ийм юманд анхаарал хандуулж болдоггүй зүйл шүү дээ. Магадгүй, тэрээр намайг тайвшруулах гэж зориуд тэгсэн байж болно. Би эмч биш шүү дээ. Тийм учраас 100 хувь бүх хүчээ л дайчлах ёстой байсан. Харин барилдаан дууссан хойно бол монголтой гар барих ёстой.

    - Дараагийн олимпийн мөчлөг рүү үзэх үү?
    - Одоохондоо хариулмааргүй байна. Эрүүл мэндийн байдлаас л болно. Есөн сард болох багийн дэлхийн аварга гэж үү? Надаас хамаарах юм юу байх вэ. Дасгалжуулагч бүрэлдхүүнээ зарлана. Гэхдээ Гамба бидний хүслийг бас харгалздаг л даа. Үргэлж хоёр талаасаа ярилцаж ойлголцдог.

     -Алтан медаль авсан Мансур Исаевт 30 сая рублийн шагнал өгнө гэж амласан гэсэн. Иймэрхүү өндөр шагналын тухай бодол орж ирж байв уу?
    - Нарийн ширийнийг нь би сайн мэдэхгүй. Гэхдээ мөнгө бас хөшүүрэг шүү. Тамирчин хүн үүнд учиргүй анхаарч хөөцөлдөөд байх ёсгүй юм. Тийм бодол садаа болох нь их. Барилдаандаа л төвлөрөх хэрэгтэй.


    ДАНДАА Л ХҮНИЙ АРД ЗУРАГАА ДАРУУЛЖ БАЙСНААС НЭГ УДАА Ч БОЛОВ ТЭ... КҮЭ БОЛООШ ДЭ


    London Olympic Games - Royal Welcoming Ceremony

    The Duchess of Cambridge with the President of Mongolia Elbegdorj Tsakhia, left, and Erdene Elbegdorj at a reception at Buckingham Palace, London, to welcome Heads of State and Heads of Government to the UK before they travel to the Olympic

    МАНАЙ ТАМИРЧДЫН МЕДАЛИЙНБ БУУХИА ДАХИН НЭМЭГДЭХ БОЛТУГАЙ

    ТАМИРЧДДАА БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ


    Лондонгийн олимпийн эрэгтэйчүүдийн жүдогийн -100кг-ын финалын барилдаан дууслаа.
    Бээжингийн олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр алтын дайтай мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.
    Хөлний бэртлийн улмаас барилдаан хэрхэн явагдсныг дэлхийн даяар шууд үзсэн болохоор тайлбар илүүц биз ээ. 44 жил хүлээсэн Бээжингийн олимпийн анхны алтан медалийг авчирч байсан тэрээр дөрвөн жилийн дараа Лондонгийн олимпийн анхны мөнгөн медалийг авчирч ижилсүүллээ. 


    Олимпийн хос медальтан болсон дэлхийн шилдэг жүдоч Н.Түвшинбаяраар өнөөдөр Монгол орны дөрвөн зүг, найман зовхист суугаа монголчууд дэлхийн өнцөг булан бүрт элэг нэгтнүүд нь бахархаж түүний төлөө баярын нулимсаа харамгүй урсгаж байгаа биз ээ. 



    Олимпийн аваргаас ямар их хүч, тэвчээр, зориг гарсныг Монголын ард түмэн та бүхэн харлаа шүү дээ. Олимпийн аваргын аав, ээж, хань, хоёр хөөрхөн хүү болон Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, шигшээ багийн дасгалжуулагч, эмч, бэлтгэл хангагч нарт нь баярласнаа илэрхийлье.

    МОНГОЛ АРД ТҮМЭН БИДНИЙ БАХАРХАЛ

    Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Лондонгийн олимп дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна. Жудо бөхийн эрэгтэйчүүдийн  73 кг-ын жинд барилдсан ОУХМ Сайнжаргалын Ням-Очир хүрэл мэдалийн болзлыг хангаж, элэг нэгтнүүдийнхээ магнайг ёстой л тэнийлгэллээ.

    ОУХМ С.Ням-Очир эхний барилдаанаа хийлж, хоёрдахь барилдаандаа Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр ялсан юм. Улмаар Европын аваргын алт, мөнгөн медальт Украйны жүдоч Владимир Сорокаг юүко үнэлгээгээр ялсан хэдий ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын жүдоч Мансур Исаевт цэвэр ялагдсан билээ.

    Гэвч тэрээр бууж өгөлгүй торгуулийн барилдаанд амжилттай барилдаж, АНУ-ын жүдоч Николас Делпополог юүко үнэлгээгээр ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

    Тэрээр хүрэл медалийн төлөө барилдаанд Голландын тамирчин Дегс Белмонте юүко үнэлгээгээр ялж, монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан баярт үйл явдал боллоо.

    Бээжингийн олимпод битүү морь өнгөллөө хэмээн бэлэгшээж байсан монголчуудын бэлэгшээл Лондонгийн олимпод үргэлжилж бидний төдийлөн онцолж хараагүй залуу тамирчин ийнхүү монголчуудад олимпийн 20 дахь медалийг авчирлаа. С.Ням-Очирын хувьд анхны олимпдоо оролцож байгаа бөгөөд 2009 оны Универсиад наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Дэлхийн цом, Мастеруудын цуврал, Гран-при, Их дуулга зэрэг Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байсан амжилттай яваа залуу тамирчин юм.

    Ингээд эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгасан С.Ням-Очиртоо дахин баяр хүргэж, араасаа олон олон олимпийн монгол аваргууд төрүүлэхийг ерөөе !  Ялалтын хүрэл тань амжилтын буухиа алт байг !

    К.Фоэлк: Надад С.Ням-Очирыг торгуулиар л хожих ганц зам байсан, гэхдээ чадсангүй

     73 кг-ын жинд манай тамирчинтай эхний тойрогт таарсан Германы Кристофер Фоэлкийн сэтгэгдлийг уншигчдадаа хүргэе. Энэ тамирчин энэ жил Парисын их дуулгад С.Ням-Очиртой аваргын төлөө барилдаж байсны зэрэгцээ Монголд зохиогддог “Чингис хаан” Дэлхийн цомд ирж оролцон, монголчуудын танил болсон нэгэн юм.


    Тэрээр “Би Монголын бөхтэй урьд нь гурав таараад бүгдэд нь хожигдсон. Би түүний барилдааныг сайн мэдэх ч үнэндээ яаж ялахаа мэдэхгүй байлаа. Миний ялж болох ганц зам нь торгуулиар хожих байсан. Дэвжээнд гараад барилдахад С.Ням-Очир урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй болсон санагдсан. Хэрвээ би алдаа гаргавал өрсөлдөгч маань алдалгүй ашиглана гэж мэдэж байсан учраас аль болох хий гаргахгүйг хичээсэн. Гэвч бүтэн таван минутын турш Монголын бөхийн довтолгоог үнэлгээ алдалгүй хамгаална гэдэг хэцүү. Тэр хүчтэй тамирчин гэдгээ нотолж медаль хүртсэн” хэмээн ярьжээ.


    Түүнээс Германы жүдогийн шигшээ багийн тамирчдын талаар асуухад “Хөнгөн жингийнхэн маань залуучууд түлхүү байгаа. Харин үлдсэн өдрүүдэд туршлагатай жүдочид маань гарна. Хоёр медаль авчих болов уу гэж найдаж байна” хэмээн өгүүлсэн юм.

    Ч.ГАНБАТ (Лондон, Их Британи)

    Аварга болно гэдэг хэцүү. Аваргын нэрээ хадгална гэдэг бүр хэцүү. Түвшинбаяр, Ням-Очир 2 маань энэ бүгдийг хийж чадлаа. Үнэхээр мундаг. Баяр хүргье! Бахархаж байна. Гэр бүл, үр хүүхдэд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг Монголын ард түмэн болон universality.yolasite.com хамт олныхоо өмнөөс хүсэн ерөөж байна
    ОЛИМПИЙН НЭЭЛТИЙН ҮЕЭР ХАРЬ ГАРИГИЙН БИЕТҮҮД ҮЗЭГДЖЭЭ


    Өнгөрсөн баасан гаригт Лондоны олимпийн цэнгэлдэхэд нээлтийн ёслол сүр дуулиантай болж өнгөрсөн билээ. Нээлтийн голлох үйл ажиллагааны дараа болсон салютын буудлагын үеэр телевизийн камерын дуранд харь гаригийн үл мэдэх нисдэг биет ажиглагдсан байна.
    Энэ удаа харагдсан үл мэдэх биет нь өмнө нь камерын дуранд харагдаж байсан шиг таваг хэлбэртэй аж. Харин Лондоны олимпийн тэмцээний хамгаалалтын албаныхны ярьснаар хяналтын дэлгэцэнд ямар нэг гаднын биет ажиглагдаагүй гэнэ. Хэрэв үл мэдэх биет ажиглагдсан тохиолдолд аюулгүй байдлын дохио ажиллаж, гэмт халдлагаас сэргийлэх пуужингийн довтолгоо явагдах ёстой байжээ. 

    Харь гариг судлаачид өөр гаригийн нисдэг биетүүд хурц гэрэлтэй цацарсан зүйлрүү тэмүүлэх тохиолдол байдаг гэсэн ч магадгүй 2012 он гарснаар багагүй хэмжээний сүйрэл, үер бороо, байгалийн гамшиг, амьтад ихээр үхэж үрэгдэж, энд тэндгүй үймээн самуун дайн дажин гарсаар байгаатай холбоотойгоор хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл, бүх улс үндэстний томоохон төлөөлөл хэдэн сая-аараа цугларсан үеэр харь гаригийн биет үзэгдсэн нь ямар нэгэн түгшүүрийн дохиог бидэнд илгээж байна уу гэлтэй. 2012 он гарсанаас хойш харийн биет ихээр үзэгдэх болсон мөн хачин жигтэй дуу авиа энд тэндгүй сонсогдсоор байгаа нь нэгийг бодогдуулам. Магадгүй энэ бүхэн 2012 оны ертөнцийн төгсгөлтэй шууд хамааралтай юу? Энэ асуултын хариултыг уншигч таньд үлдээе!

    ХЯТАДУУД ИРГЭДДЭЭ 10 САЯ ТӨГРӨГ ӨГӨӨД МОНГОЛ РУУ ЯВУУЛДАГ ГЭСЭН ЯРИА ҮНЭН БОЛОХ НЬ БАТЛАГДЛАА.


    Тэрбум гаруй хүнтэй Хятад улс тэр олон хүнээ нэг бүрчлэн тэжээж тэтгэн, хооллож хувцаслаж чадахгүй ...


    .учраас ажил төрөлгүй иргэдээ аль болох гадаад руу “цөлөх”замаар улс орныхоо эдийн засгийн нуруун дээр ирэх ачааллыг багасгадаг гэдэг. Манайхан л сайн мэдэхгүй болохоос биш БНХАУ нь 1980 эхлэн улс орондоо илүүдсэн “хоолны сав”-нуудыг гадаад руу гаргах төрийн оролцоотойгоор нарийн чанд зохион байгуулалттайгаар явуулж эхэлсэн гэдэг баттай мэдээлэл ч бий. Харин манай улс руу бол 1991 оноос хойш Хятадын ажилгүй иргэд бага сагаар орж ирж эхэлсэн билээ. Тэгвэл улсын засгийн газар тийнхүү харийн оронд амин зуулга, амьдрах орон зай хайж яваа иргэдээ зүгээр ч нэг хөөгөөд явуулчихдаггүй юмсанж.

    Тус улсын засгийн газраас гадаадын улс орнуудад ажиллахаар явж буй иргэддээ эхний ээлжинд 7000 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаа зээлээр олгодог юмсанж. Энэ нь нэг ёсондоо хүний нутагт очоод хөлөө олж амьдрахад нь дэмжлэг болгож өгдөг мөнгө аж. Хятадаас жил бүр 10 сая орчим иргэн гадаадын улс орнуудад очиж ажил төрөл хийхээр явдаг бөгөөд тэр болгонд 7000 ам.доллар өгдөг байна. Ийм их мөнгө тараагаад байвал энэ улсын нүсэр эдийн засаг нурж унах нь гарцаагүй гэж уншигч та бодож магадгүй. Тэгвэл Хятад улсад үлдэж буй ах дүү төрөл садных нь эд хөрөнгийг барьцаалан 7000 ам.доллартай тэнцэх мөнгийг нэг удаа зээлээр олгодог юм байна. 90-ээд оны эхээр манай нийслэлийн зүүн захад малын түүхий эд, арьс шир, ноос ноолуур авдаг “Цайз” зах нээгдэж, тэнд хятад ченжүүд мэр сэр үзэгдэж эхэлсэнээр манай улсад чайна таун бий болох эхний алхам тавигдсан билээ. Тухайн үед монголчууд хятад ченжүүдийг маш их баян хүмүүс хэмээн ярьцгаадаг байсан шүү дээ.

    Тэгвэл тэд ар гэр, хамаг зүйлээ барьцаанд тавиад засгийн газраасаа 7000 ам.доллар буюу монгол мөнгөөр бол 10 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө зээлээд авчихсан, нутагтаа бол хийх ажилгүй гологдож жийгдсэн амьтад байсан гэсэн үг. Нэгэнт төрөөсөө мөнгө зээлчихсэн учраас хятадууд хүний нутагт ямар ч хатуу бэрхшээл амссан эргэж нутаг руугаа явалгүй яаж ийж байгаад тэндээ тэсэн тогтож эхлээд шанаган тогооны хоолны газар дараа нь “Бээжин Хуаду” гэх мэт нэртэй ресторан байгуулаад эхэлдэг юмсанж. Жишээ нь манай улсад орж ирээд малын арьс нэхий авч шанаган тогооны хоолны газар байгуулж байсан хужаа нар өнөөдөр бүгд Өвөр Монголд уул уурхайтай томоохон баячууд болон хувирчихаад “Бенз” хөлөглөн таахалзаж яваа юмсанж. Үүнийг манай бизнесмэнүүд хүртэл гэрчилж байгаа юм.

    Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход Хятадын засгийн газар нь түр хугацаагаар барилгын ажил хийхээр явж байгаа хүмүүст бол 7000 ам.долларын зээл олгодоггүй юм байна. Нутагтаа адлагдаж бараг л байх газаргүй болсон амьтад засгийн газраасаа 7000 ам.доллар зээлж Монголд ирээд л хууль хүчний байгууллагынханыг хахуульдан янз бүрийн бизнес эрхэлж хэдхэн сарын дотор хөл дээрээ бүрэн тогтоод эцэстээ монголчуудыг зарцлаад эхэлдэг гэхээр эмгэнэлтэй. Нэг ёсондоо Хятадын хог шаарнууд буюу адгийн гуйлгачид нь манай улсад хүрч ирээд л төрөөсөө зээлсэн жаахан мөнгөөр бизнес хийгээд монголчуудын амин чухал салбаруудыг эрхэндээ оруулчихсан байна шүү дээ. Хятадын засгийн газар нийгмийн шаар болсон мэдлэг боловсрол багатай иргэдээ яаж ийгээд мөр бүтэн гэдэс цатгалан явуулахын тулд долоон мянган долларын зээллэг олгож гадагш нь цөлөхийн зэрэгцээ дунд боловсролтой иргэддээ зориулан дотооддоо “хэнд ч хэрэггүй” ажлын байрнуудыг ч асар олноор нь бий болгож тав арван юанийн цалинтай болгодог юм байна. Жишээ нь гадаадынхан голдуу ордог зоогийн газруудад үйлчлүүлэгчдэд амны цаас өгөх, хоол бэлэн болсоныгзарлах, оржирж буй хүмүүстэй мэндлэх, ариун цэврийн өрөө рүү хүргэж өгөх, үйлчлүүлэпндийн хүүхдийг тусгайлан асрах зэрэг ялихгүй ажлын байрнуудыг асар олноор нь бий болгожээ.

    Эдгээр хүмүүст гадаадынхан цайны мөнгө хэлбэрээр мөнгө өгөх нь түгээмэл байдаг учраас нэг ёсондоо улсдаа дараа болохгүйхэн шиг цэвэрхэн аргаар гадныханы халаасыг сэгсэрдэг гэсэн үг. Түүгээр зогсохгүй Шанхай, Гуанжоу, Бээжин зэрэг томоохон хотуудад нүүрлээд буй ажилгүйдлийг бууруулахын тулд их дээд сургуулиудад “Ариун цэврийн өрөө цэвэрлэгч, цонх арчигч, бараа бүтээгдэхүүн савлагч, машин угаагч” зэрэг мэргэжлийн тусгай ангиудыг бий болгосон нь хүн амын хэт их ачаалал дунд алхам алхмаар жийгдэж буй залуу үеэ ажилтай авч үлдэх гэсэн хөөрхийлөлтэй оролдлого гэлтэй. Мөн энэ бүхэн нь БНХАУ-д ард иргэд нь өлсч үхэхгүйн тулд хичнээн их бэрхшээл туулж байгааг харуулж буй бодит баримт юм.



     
    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог олимпийн наадамд аль улсыг, хэн гэдэг тамирчин ямар амжилт үзүүлэхийг спортын сэтгүүлчид аль хэдийнээ таамаглаад эхэлчихэж ээ. Америкийн “USA Today” сонины спортын сэтгүүлчид мэргэжилтнүүдтэй хамтран гаргасан таамаглалдаа манай багийн тамирчдыг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авч багийн дүнгээрээ 47-д жагсана гэжээ. Ингэхдээ жудогийн эрчүүдийн 66 кг-д барилдах Х.Цагаанбаатарыг шигшээ барилдаанд  ОХУ-ын бөх Муса Могушковтой таарч ялснаар эх орныхоо төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулна гэжээ. Харин тус жингийн хүрэл медалийг Солонгосын бөх Чо Жун-Хо хүртэнэ гэсэн байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар манай орны баг тамирчдаас жүдогийн 52 кг-ын жинд барилдах М.Бундмааг мөнгөн медаль авна гэжээ. Мөн боксчдоос 49 кг-ын жинд тоглох П.Сэрдамбыг хүрэл медаль зүүнэ гэсэн байна. Тэдний таамаглаж буйгаар түүний жинд БНСУ-ын боксчин Шин Жон Хун алтан медаль, Хятадын Жоу Шимин мөнгөн медаль хүртэх юм байна. Манай багийн бусад тамирчдын хувьд жүдо, чөлөөт, боксоор долоон тамирчин шагналт байрт шалгарах боломжтой гэнэ. “USA Today”-ын таамаглалаар багийн нийт дүнгээр БНХАУ 34 алт, 35 мөнгө, 25 хүрэл буюу нийт 94 медальтайгаар тэргүүлэх бол АНУ 41 алт, 20 мөнгө, 27 хүрэл буюу нийт 88 медальтайгаар хоёрдугаар байрт, ОХУ 21 алт, 27 мөнгө, 33 хүрэл буюу нийт 81 медальтайгаар гуравдугаар байрт шалгарна гэсэн таамаг дэвшүүлээд байгаа ажээ.

    Ижий хэмээх амьд бурханаа шүтэж явъяа Залуусаа!

    Миний ээж ганцхан нүдтэй...Тийм учраас би ээжийгээ үзэн яддаг.Ээж маань сургуулийн гуанзанд ажиллаж гэр бүлдээ тус болдог байлаа.Намайг дунд сургуульд байхад ээж маань над дээр хүрч ирээд "Миний хүү өлсч байна уу" гэж асуусан.Энэ үгэнд нь би уурлаагүй ч ээжийн муухай царай намайг үнэхээр бачимдуулсан."Миний хүү байхдаа ч яахав ......дээ"гэж бодоод муухай харчихаад асуултанд нь ч хариулаагүй гүйгээд явчихсан.

    Маргааш нь манай нөгөө ангийн хүүхэд "Еэ чиний ээж өрөөсөн нүдтэй юм байна лээ." гэж ангиар дүүрэн хашгирхад нь өөрийгөө үнэхээр үзэн ядаж билээ."Яагаад заавал би гэж" хэмээн бодсоор гэр лүүгээ зүглэхдээ ээжийгээ бүүр ч илүү үзэн ядав.Гэртээ орж ирээд л шууд "Та яагаад зүгээр үхээд өгч болдоггүй юм бэ?" гэж асуув.Ээж юу ч

    хариулсангүй.Өи энэ үгнийхээ хариултыг авах гэж хэсэг түүнийг харж зогслоо.Учир нь би уур хилэнгээр шатаж байсан болохоор ээжийгээ ямар хүнд хэцүү байдал оруулж байгаа тухай огтхон ч бодоогүй.

    Энэ цагаас хойш би ээжтэйгээ ярихаа больж,зөвхөн маш шаргуу суралцаж эхэлсэн. Амжилттай суралцсан болхоор гайгүй сайн мэргэжил эзэмшиж гэр бүлтэй ч боллоо.Өөр хотод байшин худалдан авч хүүхэдтэй ч болов.Миний аз жаргалтай амьдралын маань утга учир эхнэр хүүхдүүд минь болсон байлаа.Харин ээж маань ач хүүхдүүдээ ганц ч удаа харж байгаагүйн дээр сүүлийн хэдэн жил намайг ч олж хараагүй билээ.Гэтэл нэгэн өдөр ээж маань над дээр зочилж ирэв.Ээж хаалганы дэргэд зогсчихсон,хүүхдүүд ээжийг хараад инээлдэн зогсоно.Би урилгагүй зочноос төвөгшөөж,бас уурсан"Та яах гэж ирж байгаа юм бэ?Яагаад хүүхдүүдийг минь айлгаад байгаа юм бэ?Бушуухан эндээс явж үз"хэмээн хашгирах шахуу хөөлөө.Ингэж хэлүүлчихээд ээж"Уучлаарай би айл андуурсан бололтой,намайг уучлаарай" хэмээн эргэн алхахдаа өрөөсөн нүдэндээ нулимас мэлтэгнүүлж байсан.Ээж сүүлийн хэдэн жил өтөлж хөгширчээ.Өрөөсөн нүдтэйн дээр нуруу нь бас бөгтийчихөж.

    Үүнээс хойш хэдэн жилийн дараа дунд сургуулийн уулзалт болж,би эхнэртээ өөр хотод томилолтоор ажиллана гэж худлаа хэлээд төрсөн хотдоо очлоо.Уулзалтын дараа сониуч зан хөдөлж хуучин муу гэртээ очив.Хөрш маань ээжийг нас барсан гэж надад дуулгасан.Би үүнийг сонсоод ганц ч дусал нулимас унагаагүй.Харин ээжийн нада бичсэн захидлыг хөршөөс авч уншихдаа байж боломгүй алдаа хийснээ ухаарсан.

    "Хайрт хүү минь.Би чамайгаа бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө гэж байгаагүй.Гэрт чинь очиж хүүхдүүдийг чинь айлгасандаа их харамсч байна.Олон жилийн дараа хүүгээ харахад сайхан байсан ч харамсалтай нь өрөөсөн ганц нүдний минь хараа их муудсан болохоор чамайгаа хэрхэн өөрчлөгдснийг сайн харж чадаагүй....

    Хүү минь чи жижтгхэн байхдаа осолдож өрөөсөн нүдээ алдсан.Ээж нь хүүгээ өрөөсөн нүдтэй энэ орчлонг туулахыг тэвчиж чадаагүй учраас өөрийнхөө нүдийг өгсөн юм.Хайрт хүү минь чи хорвоо ертөнцийг ээжийнхээ нүдээр харж,ээж нь хүүдээ ямар хайртай байсаныг санаж яваарай.Чиний ээж"гэсэн байлаа.Энэ захидлыг уншаад би хэзээ ч уйлж байгаагүйгээрээ уйлсан.Энэ нулимс ээжийн минь надад гомдсон гомдлын нулимс байсан гэдэгт би итгэдэг


    Фэйсбүүкээсээ татаж оруулав

    Эх орон маань гадаадад амьдарч байгаа хүүхдүүдийг хүлээж авахад бэлэн үү


    Манай хотын Монголчуудаас маань хэд хэдэн хүн эх орон уруугаа буцсан болон буцах гэж байна. Энд ирээд нэг коммунити болоод бэрхшээл зовлон, баяр баясгалангаа хуваалцаж дассан нэгнийгээ явахаар сэтгэлд эвгүй байдаг ч эх орондоо ихийг бүтээх, гэр орноо бүтэн болгох, илүү ирээдүйтэй замыг сонгож буцаж байгаа тэдэндээ сайн сайхныг хүсэхээс өөр яах билээ. Сүүлийн үед төрөл садан, ахан дүүс, төрөөс маань ирцгээ гэж уриалж байгаагийн хамт энэд байгаа нэгэнд маань мэргэжил боловсролын нь дагуу, эсвэл илүү боломж бүхий ажлын байр болон бизнесийн санал, санаа өгч байгаа ч хүүхдүүдтэй айлууд буцахаас түтгэлцсээр байна. Томчуул ч яахав. Ихэнх насаа үдсэн эх орондоо очиж байгаа хүмүүс усандаа орсон загас шиг дорхноо эвээ олоод яваад өгнө. Харин эндхийн боловсролын системд дассан, дамжсан хүүхдүүд маань эх орон маань ямар сургууль, систем санал болгож байна вэ? Ихэнх хүүхдүүд маань монгол хэлээрээ монголын сургуулийн сургалтын хэмжээнд уншиж, бичиж ойлгож чадахгүй.
     

    Дээр эрс өөр боловсролын систем үрүү /босоо асадемик чиглэлтэй/ шилжихэд нь туслах ямар арга зам санал болгож байна вэ? Нэлээд хэдэн жилийн өмнө энэ тэнд гадаадад амьдарч байсан янз бүрийн насны хүүхдүүдийг нийлүүлсэн ахлах анги хичээлдэг гэж сонсож байсан ч эд нар монголын системд шилжихээсээ өнгөрсөн хүүхдүүд, нэг цаас өгөөд л төгсгөх бодолтой гэсэн байдалтай хандсан гэсэн. Бид нарт тийм аргацаасан хүүхдүүдүүдийг минь хохироосон газар хэрэггүй. Барууны оронд зөвшөөрөгдсөн стандартын дагуу мөн дээр монгол хэл дээрээ илүүтэй ажилладаг тийм цогц шийдэлтэй сургууль хэрэгтэй байна. Ихэнх хүмүүс Америкийн сургалттай хувийн сургуулиуд байгаа гэж ам уралдан хэлэх юм. Тийм сургалтын мөнгийг биднээс маань хэд нь төлж чадах бэ. Дээрээс нь энэд үнэгүй авдаг нийтийн боловсролын хэмжээний чанартай ерөнхий боловсролд нэг хүүхдэдээ л гэхэд жилд хэдэн мянган доллар төлж сургана гэдэг бидний хувьд зөв шийдэл биш билээ. Эндээс очсон хүүхдүүдээс маань найз нөхөд үрүүгээ ярьсныг сонсоход хичээлээ гүйцэхэд нэлээд хүнд байгаа болон, тэднийгээ битгий ирээрэй гэж зөвлөж байх юм. Тоглож дассан найз нөхөд, сургууль орчноосоо салаад цоо шинэ газар очиж байгаа тэдэнд ядаж сургалтын зүгээс нь асуудлыг нь багасгах талаар сургуулийн зүгээс яаж туслах вэ? Илүү цагаар заах, зөвлөх багш гаргаж өгч байна уу? Ээж аав нь энэд байсан хэмжээний ахуй нөхцөлийг бүрдүүлээд л өгнө. Гэтэл сэтгэл санаа, сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлж өгч чадах уу? Тоглоомын талбай, паркаас /park/ өгсүүлээд анги танхимын хангамж, номын сан, чөлөөт байдлаа санагалзаж байгаа тэднийг дээр монголоороо ярихад нь дооглох хүүхэд захаасаа байгаа. Монголоос Америк уруу ирсэн хүүхдүүдийн жишээ дээр харахад англи хэл сурах, дээр нь хичээлээ гүйцэхэд нь тийм ч амар биш байдаг. Ихэнх аав, ээж манай хүүхдүүд хичээлээ шууд л гүйцсэн, ангилаар хэдхэн сарын дотор шууд ярьдаг болсон, багш нь “good, good" гэдэг гэж ярих боловч сургууль дээр, хүүхдүүдийн хувьд байдал өөр байдаг. Монгол хүүхдүүд барагтай бол хэцүү гэж хэлдэггүй. Хүүхдүүдийн дасан зохицох, гүйцэх хурд янз тул зарим хүүхдүүд тэр чигээрээ л гүйцэлгүй явсаар төгсөх нь бий. Ихэвчлэн ахлах ангидаа монголоос ирсэн хүүхдүүд хэл, сургалтаас гадна найз нөхөдтэй болох, дасан зохицох гээд л нэлээд амаргүй байдаг нь монголдоо буцья гэж аав ээждээ үглэхээс харагддаг. Аль болох бага насандаа ирнэ, хурдан хичээлээ гүйцэх боломж нь төдий чинээ амар байдаг. Иймд үүнтэй адилаар дунд насны болон томхон хүүхдүүдтэй айлууд монголд очвол хамгийн түрүүнд хичээлээ гүйцэхгүй байж байгаад хүүхдүүдийнхээ ирээдүйгээр тоглочих вий гэж айдаг.

    Энэд гадаадаас ирсэн хүүхдүүдийг америкийн сургалтын систем үрүү оруулах бүхэл бүтэн систем ажилладаг. Юуны түрүүнд хэлний шалгалтаар Англи хэлний мэдлэгийн хэмжээг тогтоож хэрэв хангалттгүй бол сургуулийн дистрикт бүрт байдаг Англи хэл 2 дахь хэл нь / English as a second language / ангид хуваарилдаг. Ийм төрлийн тусгайлсан анги байна, эсвэл англи хэлний хичээлээ зөвхөн тусдаа аваад бусад хичээл дээрээ жирийн ангид сурдгаар ч зохицуулсан байдаг. Ямар ч тохиолдолд сургуулийн дистрикт шинээр ирсэн хүүхдүүдийг шинэ системд шилжихэд нь зориулж илүү хөрөнгө мөнгө, цаг зарцуулдаг.

    Олон жилийн турш оршин тогтносон ийм системийн хэрийн биш ч тодорхой хэмжээгээр энэ тэндээс очсон хүүхдүүдэд туслах систем байдаг бол эсвэл хэрэгжүүлэх санаа байвал мэддэг хүмүүсээс нь сонсвол гадаадад байгаа гэр бүлүүдэд их хэрэгтэй байхсан. Түүнчлэн энэдээс очсон эцэг эхчүүд энэ талаар ямар бодолтой байгаа болон зөвлөгөө байвал бичээрэй.

    Д.Баярсайхан

    http://bayaraasacto.blogspot.com/


    T-ara хамтлагийн шинэ уран бүтээл 1,2-р хэсэг


    Өөрийн болон хүний нутагт монголчууд зодуулсаар байхуу?

    БНСУ-д гэрээгээр ажилладаг вьетнам иргэд  өнгөрсөн баасан гаригт монгол иргэдийг зодсон хэрэг гарчээ.
     Тиймээс тэднийг Сувон хотын Шихуа аж үйлдвэрийн дүүргийн цагдаагийн газарт саатуулсан байна. Вьетнам улсын иргэд Б, М  гэх  хоёр монгол залуутай хамт ажилладаг байжээ. Нэг өдөр монгол залуус тэднийг хэтэрхий удаан ажиллалаа хэмээн загнаж маргаан үүсгэсэн байна. Ингээд  таван Монгол залуу цугларан  хажуугийн өрөөнд амьдардаг хоёр вьетнам ажилчдын хаалгыг тогшиж үзсэн аж. Үүнийг нь зодохоор ирлээ хэмээн ойлгож, Вьетнам ажилчид өрөөнөөсөө зугтаан гарчээ. Улмаар нутаг нэгт 10 залуу дагуулан ирж унтаж байсан таван Монгол залуусын өрөөний хаалгыг эвдэн орж бүлэглэн зодсон төдийгүй хутга тулгаж, гэмтэл учруулжээ. Иймд бүлэг зодооныг зохион байгуулсан Вьетнамын таван иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн саатуулж үлдсэн долоон иргэнийг гадуур байцааж байгаа аж.

    6 настай бяцхан шатарчин Е.Төгстөмөр эх орондоо ирлээ

    Шри Ланка улсын нийслэл Колумб хотноо зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-нд үргэлжилсэн Ази тивийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гурван алтан медаль хүртсэн зургаан настай Е.Төгстөмөр өнөөдөр эх орондоо ирнэ. Эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан зургаан настай, бяцхан шатарчин Е.Төгстөмөр блиц, рапид, стандарт гээд бүх төрөлд алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг Шри Ланка улсад гурван удаа эгшиглүүлсэн юм.

    Зургаахан насандаа Азийн аварга болсон бяцхан шатарчин Е.Төгстөмөр “Урамтай шатар” клубын тамирчин бөгөөд шатрын олон улсын мастер Т.Батцэцэгийн ууган хүү гэнэ.

    ШИНЭ ТЕХНОЛОГИ - Audi e-bike

    Хэдийгээр нийтэд их хэмжээгээр хэрэглээнд ороогүй байгаа боловч сүүлийн үед түгжрэл дүүрэн хотынхны сонирхлыг татах болсон E-Bike уудын талаар бид бага боловч мэдэх билээ. Энэ удаад шинэ зах зээлийг соргогоор олж харсан Ауди -ынхан өөрсдийн хүчирхэг цахилгаан дугуйг танилцуулж байна.


    • Уг дугуй нь 2,3Киловатт хүчин чадалтай мотортой бөгөөд уг мотороор та дээд тал нь 50км/ц хурдалж болно. Гэхдээ та дугуйг зөвхөн цахилгаан мотороор явуулбал шүү дээ. Хэрвээ та өөрийн хөлний хүчийг хавсаргавал бүр 80км/ц хүртэл хурдалж чадна гэнэ.Тэгэхээр уг цахилгаан дугуй нь дан ганц цахилгаан мотороор биш давхар хүний биеийн хүчээр явж болох нь байна. Ауди -н танилцуулснаар бол уг дугуйг спортоор хичэллэгч хүмүүс энгийн дугуй мэт харин ядарсан үедээ бүрэн автомат хэлбэрээр ашиглаж болох юм. Моторыг бүрэн цэнэглэхэд ердөө л 2,5 цаг зарцуулах гэнэ. Түүгээр ч зогсохгүй дугуй сайн унаж сураагүй хүмүүст зориулсан электрон удирдлагын систем зэрэг зүйлс дугуйнд багтсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь уг дугуй маань ердөө л 1,5кг жинтэй. Нууц нь асар хөнгөн хэрнээ бат бөх карбон фибер материалд оршиж байгаа ажээ. Түгжрэлдээ баригдсан хотод ойр зуурын ажилд унахад тохиромжтой унаа байна гэж дүгнэхээр юм. Гол нь үнэ нь хэд байх хэзээ борлуулалтанд гарах зэрэг нь тодорхойгүй юм.

     Мэдээг оруулсан BLUEFOX

    Энэ эрин зууны МОНГОЛ ЗАЛУУСАА НЭГДЭЦГЭЭЕ, ДЭМЖЦГЭЭЕ, БҮТЭЭЦГЭЭЕ!!! 


    ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. САНАА ОНООГОО

    irmuun_tenger@yahoo.com

    ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ

    2012 ОН
     

    This free website was made using Yola.

    No HTML skills required. Build your website in minutes.

    Go to www.yola.com and sign up today!

    Make a free website with Yola