ЖУУЛЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2011 онд Монгол улсад 630 орчим мянган гадаадын зорчигчид ирснээс жуулчлалын зорилгоор 450 гаруй мянган хүн аялжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 0.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Ингэж цөөн хувиар нэмэгдсэн нь Европын орнуудын эдийн засгийг нөмөрсөн санхүүгийн хямрал, Япон улсад болсон цунами зэрэг байгалийн болоод эдийн засгийн хор уршиг дэлхийн аялал жуулчлалын урсгалд нөлөөлсөнтэй холбоотой гэж албаны хүн хэллээ. Өмнө нь аялал зуучлал монголд улирлын шинжтэйгээр хөгжиж байсан бол сүүлийн жилүүдэд өвөл зуны үйл ажиллагааг зохион байгуулж тасралгүйгээр гадаадын иргэдийг татах болсон байна. Бүргэдийн наадам, нүүдэлчдийн өвөл, мөсний баяр гэх мэт арга хэмжээнүүд нь үүний тод жишээ юм. УИХ-аас  2008 онд баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуучлалыг 2007-2021 он хүртэл хөгжүүлэх бодлогыг томъёолсон байдаг. Энэ бодлогын хүрээнд, аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцэд,бүс нутгаар төрөлжүүлж, аялал жуулчлалын томоохон цогцолборууд барьж, хөгжүүлэх замаар 2015 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэхээр заасан байна. Мөн аялал зуучлалыг бүсчлэн хөгжүүлэх ажлын хүрээнд аялагчдын ихээр зорьчдог газар нутгийг 6 бүс болгон хуваасан байна. БОАЖЯ-ны зүгээс 2011 онд Хархорум бүсэд “Хархорум XIII зуун” төслийн хэрэгжүүлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагааг онцгой анхааран ажиллажээ.  Мөн 2011 онд аялал жуулчлалыг иж бүрэн байдлаар хөгжүүлэх бодлогын хүрээнд жуулчны маршрутын авто замын дагуу байрлах амрах цэг, боловсон бие засах газар бүрдүүлэх талаар төрөөс анхаарч, эдгээрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг төлөвлөөд байна.

Японы хамгийн өндөр үзэсгэлэнт Фүжи уул


 Фүжи уул нь Яманаши муж болон Шизүока мужийн заагт оршдог Японы хамгийн өндөр бөгөөд бүх талаасаа адилхан хэлбэртэй харагддаг тэгш хэмээрээ алдартай уул билээ.
Өндөр нь далайн түвшнээс дээш 3776 метр, баруунаас зүүн тийш 35 километр, хойноос урагш 38 километр сунаж тогтсон уул юм.
Фүжи уулын нэрний тухайд хамгийн түгээмэл нь Фүжияма буюу өөр харьцуулах зүйл үгүй цор ганц өндөр оргил, түүнчлэн Такэторигийн үлгэрт гардгаар бол Фүжи уулын нэр нь үхэшгүй мөнхийн уул гэсэн утга бүхий Фүшисан гэдэг нэрнээс гаралтай гэдэг.
Фүжи уулын 800м орчим радиустай тогоог тойроод 8 оргил бий.
Фүжи уул нь түр унтарсан галт уул бөгөөд 2012 оны 1сарын 28 аас 29 хүртэлх 2 хоногийн хугацаанд л гэхэд арав гаруй удаа газар хөдлөлт боллоо.
Фүжи ууланд авирах зам жил бүрийн 7 сарын 1-8 сарын 27-ны хооронд нээгдэнэ. Зарим авирагчид өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг. Тооцоогоор, жил бүр 200,000 хүн авирдагаас 30 хувь нь гадаад хүмүүс аж.
2300 м өндөрт орших 5-р зогсоолоос оргил хүртэл 3-8 цаг, буухад 2-5 цаг тус тус зарцуулна. Ууланд нийт 10 зогсоол байх бөгөөд 5 дах зогсоол хүртэл машинтай явж болох ба түүнээс дээш явган явна. 5-р зогсоол нь хамгийн том ба зочид буудал, ресторан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, халуун рашаан, том талбайтай машин зогсоолтой тул жуулчид том оврын автобус болон машин унаатай олноор ирдэг.


Дэлхийн алдартай КАЗИНО-г танилцуулж байна



Австралийн Мельбурн дахь Краун казино. Дэлхийн өмнөд тал бөмбөрцөг дэх хамгийн том казино цогцолбор 500 хавтгай дөрвөлжин метр талбайд усан оргилуур, галын наадмын шоу зохион байгуулдаг. Дэлхийн хамгийн том казинонуудын нэг тус казино нь 400 тоглоомын ширээ, 2500 злотын машинтай. Рулет, баккарат, блэкжек, покероос гадна дэлхийд анх удаагаа электроник рулетыг танилцуулсан гэдгээрээ алдартай. Тоглогчид тусгай дэлгэц ашиглах болсон нь ээлжээ хүлээн удах шаардлагагүй болж, тав тухтай тоглох боломжтой болсон байна. Мөн нэг тэмдэглүүштэй зүйл нь тус казино Лас Вегас, Улаан модон танхим гэх мэт тоглоомын хэсгүүдэд хуваагддаг бөгөөд эдгээр газрууд нь өөр өөрийн гэсэн онцлогтойгоор тохижуулагджээ. 1600 өрөө бүхий гурван зочид буудал, олон дэлгүүр, зоогийн газрууд, шөнийн клубууд, зугаа цэнгэлийн байрууд, боулинг, усан сан, саун болон бусад олон үйлчилгээний газруудын цогцолбор юм.


Лас Вегасын Цезарийн ордон. Ромын сонгодог уран барилга, урлагийн хэв маяг шингэсэн барилга бүхий энэ казиногийн тоглоомын гол өрөө нь Ромын үеийн чуулганы шинж байдалтайгаар бүтээгдсэн байна. Цезарь, Форум, Ордон, Ром, Сентурион хэмээн нэрлэгдсэн таван сэдэвчилсэн барилгатай энэ казино мөрийтэй тоглоомын онлайн үйлчилгээ явуулдаг. Мөн 3000 өрөө бүхий зочид буудал, сүлжээ зоогийн газар, томоохон худалдааны төв, шөнийн клубтэй.


Өмнөд Африкийн Сан Сити ресорт нь Йоханнесбург хотоос хоёр цаг давхиад хүрэх газарт байрладаг бөгөөд энд дөрвөн зочид буудал, гайхалтай усан сан байрладаг. Сафари парк, гольф болон бусад олон зүйлээр үйлчилдэг энэхүү дээд зэргийн тансаг амралтын газарт 852 злотын машин, америк рулет, блэкжек, покер зэрэг тоглоомын 38 ширээнүүдтэй казино байдаг.


Багамын Атлантис Ресорт казино. Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлуудын нэг, туйлын загварлаг амралтын газар болох энэ казино нь Карибын орнууддаа хамгийн томд тооцогдох ба 980 злотын машин, рулет, баккарат, блэкжек, Карибын покер зэрэг тоглоомуудын 78 тоглоомын ширээтэй. Цонхгүй эсвэл зузаан хөшгөн хаалт бүхий бусад казинонуудтай адилгүй нь Атлантис Ресорт казиногийн том цонхнуудаар алсыг харах боломжтой. Майкл Жексон, Опра Уинфри, Селин Дион, Билл Гейтс нарын олон арван алдартнууд энэ цогцолборын дээд зэргийн тансаг ерөнхийлөгчийн өрөөнд байрлаж байсан ба энэ өрөөнд нэг шөнийг өнгөрүүлэхийн тулд 25.000 доллар төлдөг байна.


Макао дахь Венецийн казино. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа энэ казино нь 800 тоглоомын ширээ, 3000 злотын машинаас гадна 3000 өрөөтэй, Азид хамгийн том зочид буудалтай. Энэ том казинод 20.000 үзэгчид оролцох боломжтой томоохон хэмжээний покерын тэмцээнүүд зохион байгуулагддаг. 35 зоогийн газрууд болон кафенууд, 300 дэлгүүрүүд, хурал уулзалт, үзэсгэлэн, спортын болон урлагийн тоглолтуудад зориулагдсан хэд хэдэн танхимууд, гольфын клуб гэх мэт олон хэсгүүдтэй энэ казиногийн цогцолборын барилгыг барихад 2.7 тэрбум доллар зарцуулагджээ.


Сингапурын Марина Бэй Сэндс казино. 2011 оны 2-р сард үүд хаалгаа нээсэн Марина Бэй Сэндс аялал жуулчлалын цогцолборын барилга 8 тэрбум орчим доллараар үнэлэгдэж байгаа юм. 500 ширээ, 2500 тоглоомын машин бүхий тус цогцолбор 2500 өрөө бүхий зочид буудалтай. 100 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай үзэсгэлэн, хурлын танхим, урлагийн музей, худалдааны төв, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газруудтай тус цогцолборын барилгын орой дээр орших Скай паркаас Сингапурыг бүхэлд нь харах боломжтой. Скай паркын орой дээрх аварга том усан сан байрладгаас гадна шөнийн клубууд, кафенууд байрладаг байна.

Лас Вегасын Беллагио казино. 1998 онд үүд хаалгаа нээсэн 200 орчим ширээтэй 3933 зочид буудлын өрөө, дэлхийн янз бүрийн хоол хүнсээр үйлчилдэг 17 зоогийн газар, 6 баар, олон тооны дэлгүүр бутикууд, алдарт Нарны циркийн тоглолтууд тоглогддог нь уламжлал болсон тоглолтын танхим, ботаникын цэцэрлэгээсээ гадна барилгын өмнөх талбай дахь усан оргилуур бүхий усан сангаараа алдартай юм.

Германы Баден-Баден казино. франц болон америк рулет, баккарат, покер, блэкжекийн 24 ширээ болон тоглоомын машинуудаас гадна олон орны хоол ундаар үйлчилдэг зоогийн газар, бүжгийн танхим, олон арван дэлгүүрүүдтэй. 1809 онд үүд хаалгаа нээсэн энэ казинод Достоевский, Гоголь, Толстойн алдарт жүжгүүд тоглогдож байжээ.


Монакогийн Монте Карло казино. Францын уран барилгачин Чарльз Гарньегийн 1878 онд босгосон, доод танхим нь манаар чимэглэгдсэн 28 ширхэг гантиг баганатай бол алтан болон час улаан өнгийг хослуулан чимсэн
Өдгөө рулет, шоот тоглоом, блэкжекийн 35 ширээ бүхий таван том мөрийтэй тоглоомын танхим, 315 злотын машин бүхий хоёр танхим, дөрвөн хувийн танхимтай том казино болжээ.

 

 

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola